Үзсэн тоо: 4892
2
Цэцэрлэгийн багш ямар үүрэгтэй вэ? (2)
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2012 оны 11-р сарын 22. Пүрэв гариг. asdf
Өрөө тасалгааг тохижуулах
Цэцэрлэг бол хүүхдийн “суралцах ажлын байр”. Тиймээс тухайн байгууллагын анги танхимын тохижилт, зохион байгуулалт нь хүүхэд идэвхтэй үйл гүйцэтгэх, чөлөөтэй хөдлөх, бусадтай харилцах, анхаарлаа төвлөрүүлэн ажиллах, амрах, ачааллах боломжийг бүрдүүлсэн байна. Үүнд анхаарах чухал зүйл бол цэцэрлэгийн гадаа болон дотоод орчин нь янз бүрийн насны мөн харилцан адилгүй сонирхолтой хэсэг хэсэг хүүхдүүдийн хөгжлийн ялгаатай байдал, авъяас чадварт нийцсэн, түүнчлэн тэдэнд төрөл бүрийн хөдөлгөөн гүйцэтгэж байх боломж олгоход оршино.

Мэргэжлийн хүмүүс (цаашид “багш” гэнэ) хүүхдүүдтэй хамтран бүлгийнхээ өрөөг хүүхэд өөрсдийнхөө санал санаачилгын дагуу ажиллаж болохоор, тэд өөрөө суралцах үйлдээ ангид байгаа бүх зүйлийг ашиглаж болохоор тохижуулна.

Багшийн үүрэг

•    Өрөө тасалгааны дотоод байдал өөрчлөгдөж байхад анхаарна. Ингэснээр хүүхэд ангиа хэрхэн өөрчлөн янзлахад ямагт шинэ санаа олно, мөн санаагаа хялбархан хэрэгжүүлж чаддаг болно. Ингэснээр хүүхдүүд өрөө тасалгаандаа амархан дасахаас гадна сэтгэл хангалуун байх болно.
•    Өрөөний тохижуулалт, эд зүйлсийн байрлал нь хүүхэд өөрөө аливаа үйл гүйцэтгэх, судлах, оролдож туршихад санаа өгөх, өдөөх нөлөө үзүүлэхүйц байхад анхаарна.  
•    Өрөөний зохион байгуулалт нь хүүхдэд анги дотроо өөрийгөө удирдан авч явахад чиг баримжаа өгөхүйц байна.
•    Хүүхдэд тоглох болон материалууд, багаж хэрэгсэл, техник хэрэгслийг чөлөөтэй авч ашиглах боломж олгоно.
•    Зөвхөн хүүхдийн “бүтээл”- үүдээр ангиа дүүргэхгүй байхад анхаарна.
•    “Урьдчилан бэлтгэсэн материал” болон өдөр тутмын хэрэглээний “бодит” эд зүйлсийг хэр  харьцаатай хэрэглэж байгаагаа хянана.

Тоглоомыг зохион байгуулах

Тоглоом бол хүүхдийн хувьд өөрөө өөртөө бүтээн бий болгодог бодит амьдрал нь, мөн амьдралыг дурайн дүрсэлдэг түүнчлэн өөрийнхөө шийдвэрээр гүйцэтгэдэг үндсэн үйл ажиллагаа нь юм. Иймд багш тэд юу л хийж байна тэр нь бүгд тэдэнд учир утга, ач холбогдолтой гэж үзэх нь зүйтэй. Энэ нь тэгэхээр хүүхэд юугаар, хэзээ, хэр удаан, хэнтэй тоглохоо болж л өгвөл өөрөө шийдэж байх нь чухал гэсэн үг. Энэ нь мөн багш хүүхэд яаж л тоглож байна, түүнийг нь хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ тухайн тоглоом нь хүүхдэд ямар ач холбогдолтой, сурч мэдэх ямар зүйлийг агуулж байна вэ гэдгийг олж мэдвэл зохино гэсэн салаа утгыг агуулна.

Багшийн үүрэг

•    Аль болох янз бүрийн материалыг бэлтгэж тавина.
•    Биеэ барьж, тоглоомд оролцож чадахгүй хүүхэд байна уу, эсвэл аль нэгнийхээ үйл ажиллагаа бүрийг зориуд, анзаарахгүй өнгөрөөгөөд байна уу гэх мэтээр хүүхдүүдийг ажиглана.
•    Хэн хэн хамтдаа тоглож байна, анги дотор ямар жижиг группууд үүсэж байна гэдгийг анзаарна.
•    Тоглоомын санаа сэдэх, түүнийгээ хэрэгжүүлэхэд нь хүүхдүүдийг зоригжуулж урам өгнө.
•    Өөрийгөө харилцаж хамтран ажиллагч, зөвлөгчийн байр сууринд байлгана.
•    Багш өөрөө тухайн тоглоомд нь дуртай, хөгжилтэй байна.
•    Хүүхдийн тоглоомын явцад гаргасан санааг нь үгүйсгэхгүйгээр тоглоомоо олон хувилбараар, сонирхолтой зохион байгуулахад нь санаа өгнө.
•    Шаардлагатай тохиолдол гарвал тоглоомын дүрмээ тохирч, зохицоход нь дэмжлэг үзүүлнэ.
•    Тоглоомын дүрмийг ойлгох, баримтлах, шинэ дүрэм зохиох, зөрчил, хэрүүл маргааныг шийдвэрлэхэд нь тухайн хүүхдийн хөгжилд нь нийцсэн туслалцаа дэмжлэг үзүүлнэ.

Төсөлт ажлыг зохион байгуулах

Төсөлт ажил гэдэг нь хүүхдийн бодит амьдралаас аль нэг сэдвийг сонгон, түүнийхээ хүрээнд гүйцэтгэх ажлууд (агуулгыг)-аа дэс дараатай, цаг хугацаатай нь төлөвлөсөн, зориуд, зорилготойгоор явагдах ажил үйл юм. Өөрөөр хэлбэл, хүүхдийн дур сонирхлоос төсөл буюу сэдэв үүсч бий болох бөгөөд хүүхэд бидний оршин буй энэхүү ертөнцөд өсөж торниход мөн тэдний хорвоо ертөнцийн талаарх ойлголтыг тэлэхэд чухал хэрэгцээтэй үйл ажиллагаа гэсэн үг. 

Багшийн үүрэг

•    Хүүхдийн сонирхол, эрэлт хэрэгцээ, асуулт, тэдэнд тулгарч буй асуудал, тэдний хөндөж буй сэдвүүдийг системтэй, зорилготойгоор ажиглана.
•    Нийгэм, соёлын орчны бүхий л зүйлсээс аль нь хүүхэд өсөн торних, ойлголт, төсөөллийг нь нэмэгдүүлэхэд хэрэгтэйг хянан үзнэ.
•    Хүүхэд өөрөө шийдэх, бусдын төлөө хариуцлага хүлээх, ажил хэрэгчээр хандан ажил үйл гүйцэтгэхийг тэдний чадвар, дадал, хөгжлийнх нь түвшинд нийцүүлэн дэмжинэ.
•    Төслөө хэрхэн хэрэгжүүлэхийг хүүхдүүдтэй хамтран бодно, төлөвлөнө.
•    Тухайн сэдэвтэй холбогдуулан өөр юу хийж болохыг хүүхдүүдтэйгээ хамтдаа эцэг эх, өөр багш нар, бусад хүмүүсээс асууж ярилцана.   
•    Хүүхэд тус бүрийн болон том, жижиг группуудын хийж буй ажилд дэмжлэг үзүүлнэ.
•    Санаагаа хэрэгжүүлэхэд нь өөрийгөө харилцаж хамтран ажиллагч, зөвлөгчийн байр сууринд байлгана.
•    Төслийн явцыг баримтжуулна, үүнд хүүхдүүдийг татан оролцуулна.
•    Хүүхэд болон эцэг эхэд төслийг хэрэгжүүлэх үйл явц ойлгомжтой байхад анхаарна. 

Үргэлжлэл бий.

Орчуулсан: Н.Норжхорлоо

Ном зүй
Grundhaltung und Gestaltung, s.20-21, Kindergarten Heute, Konzepte entwickeln-Bildung planen, Herder Verlag, Kundenservice-Center, Hermann-Herder-Strasse 4, 79104 Freiburg


Холбоотой материал: http://www.davalgaa.mn/modules/cms/read/article.aspx?id=1323

cialis coupon lilly prescription coupon coupon for cialis
free discount prescription card click prescription coupon
aerius marine click aerius dosierung
cialis 20mg cialis cialis ou viagra
lamisil cream singapore go lamisil cream for ringworm
inderal engorda inderal generico inderal comprar
ventolin jarabe ventolin aerosol ventolin
coupon for free cialis dkfn.dk printable cialis coupon
[ 11 ] Зочин66.181.184.XXX
2019 оны 8-р сарын 11. Ням гариг.
Орхон аймгийн БСГ-ийн СӨБ -н мэргэжилтэн Тайвантуул арга барил, харилцаа хандлагаа өөрчилж, хөрсөн дээр бууж ажиллаасай энэ хичээлийн жилд гэж залбирахаас муу цэцэрлэгийн багш нь.
[ 10 ] Зочин202.9.43.XXX
2019 оны 7-р сарын 31. Лхагва гариг.
Орхон аймгийн 1цэцэрлэгийн эрхлэгч нямсүрэн 300.000төгрөг авч хүүхэд цэцэрлэгт оруулдагаа болиочээ арай дэндэж байнаа .
[ 9 ] Зочин202.9.43.XXX
2019 оны 7-р сарын 31. Лхагва гариг.
Орхон аймгийн БСГ-н унжгар дарга өөрөө ажлаасаа гараач хийсэн олигтой ажил байхгуй
[ 8 ] zochin202.70.46.XXX
2017 оны 6-р сарын 14. Лхагва гариг.
... zuuchina. Ajiliin 5 udur bhgui bsan tsalingaa oruulna. Gevch huulias togtoogood ugchihson aaviin 7 honogiig tsalingaas ni hasna. Uuruu huuli togtoogood bga yum uu haashaa yum. Huuhded oruulahad 250000, shine bagsh oruulahad 1 saya. tsetserlegiin bagsh bolgoh shalgalt uguhud tentsuuleef uguhud 500000 myanga. Munguu uguhgui bol tentsehgui shuu geed l aimar tom.
[ 7 ] zochin202.70.46.XXX
2017 оны 6-р сарын 14. Лхагва гариг.
... zuuchina. Ajiliin 5 udur bhgui bsan tsalingaa oruulna. Gevch huulias togtoogood ugchihson aaviin 7 honogiig tsalingaas ni hasna. Uuruu huuli togtoogood bga yum uu haashaa yum. Huuhded oruulahad 250000, shine bagsh oruulahad 1 saya. tsetserlegiin bagsh bolgoh shalgalt uguhud tentsuuleef uguhud 500000 myanga. Munguu uguhgui bol tentsehgui shuu geed l aimar tom.
[ 6 ] zochin202.70.46.XXX
2017 оны 6-р сарын 14. Лхагва гариг.
101 tsetserlegiin erhlegch Anhtuya yagaad zasvariin mungu avaad bgaan. Huuhed burees 20000 neg ni 25000 avsan yu hiih gej bgaan yu hiisiin buu med. Umnuh darga ni bhad ene tsetserleg yamar goyo enh tsegtstei shan bsan geech. Ene erhlegch ajiliinhaa uruund barag bdaggui gaduur ajiltai l gene. Erhlegch ajiliin 5 udur gaduur ajiltai gej bhuu. Bas naimaachin gaduur ajiltai gechiheed l uragshaa hoishoo naimaandaa ywchihna. ireed muusain ajilchiddaa shahchihna avahgui gesniig ni hoorhoitoi shudendee..
[ 5 ] Дорнод202.170.67.XXX
2013 оны 2-р сарын 25. Даваа гариг.
Сайтаар дамжуулан танаас үнэтэй зөвлөгөө, мэдээллүүд авч байгаадаа маш их баярлаж байна.Мөн СӨБ-н багш нарыг арга туршлагаа хуваалцах боломжийг олгож байгаад та бүхэндээ баярлаж явдаг шүү.
[ 4 ] tumee 202.55.191.XXX
2013 оны 1-р сарын 11. Баасан гариг.
bayrllaa ih zuul medj awlaa
[ 3 ] bayaraa 202.179.10.XXX
2012 оны 11-р сарын 27. Мягмар гариг.
Budend heregtei medeelel baina bayarlalaa.
[ 2 ] tseegi122.254.115.XXX
2012 оны 11-р сарын 25. Ням гариг.
bagsh nart heregtei zuvulguu ugsund bayarlalaa
[ 1 ] badam_do202.21.113.XXX
2012 оны 11-р сарын 22. Пүрэв гариг.
bagsh bidend baingiin zoblogch baij ,medeeleleer hangaj baidagt bayarlaj yabdag shuu. Bagshaa

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
tulgamdsan asuudal
2019 оны 8-р сарын 25. Ням гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.
Багшдаа баярлалаа
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
цас сэдэв
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 34
Өнөөдөр 278
Өчигдөр 1429
Энэ 7 хоногт 3853
Энэ сард 25660
Өнгөрсөн сард 31500
Нийт зочилсон 5791886

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    otgoo
    standart oldohgui bn yah ve
    зочин
    3-р анги төгссөн хүүхдийн хувийн хэрэг дээр 8-р түвшинтэй төгслөө гэж ...
    Зочин
    Орхон аймгийн БСГ-ийн СӨБ -н мэргэжилтэн Тайвантуул арга барил, харилц...
    Зочин
    зочин 41-ийн саналыг дэмжлээ.Үнэн шүү, одоо элсэлт эхлэх гээд хэдэн эр...
    зочин
    сургуулийн багш нарын нэгэн адил цэцэрлэгийн багш нарт notebook өгнө г...