Үзсэн тоо: 44054
12
Дэлхийн шилдэг 6 хөдөлгөөнт тоглоом
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2012 оны 11-р сарын 15. Пүрэв гариг. asdf
Хөдөлгөөнт тоглоом нь хүүхдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, тэдний алжаал ядралыг тайлах, сэтгэл санааг сэргээх, бусадтай хамтран тоглож сурах, дүрэм журмыг баримтлахад суралцах зэрэг олон талын ач хобогдолтой. Энд бага ангийн сурагчдаар гадаа болон биеийн тамирын талбай болон ангид тоглуулж болох зарим улс орны шилдэг тоглоомыг танилцуулж байна. Дүрмийг нь хөнгөрүүлэн цэцэрлэгийн хүүхдээр тоглуулсан ч болох юм. Та бүхэн ашиглаад үзээрэй. Хүүхдүүдэд хэр таалагдахнав?  

Цохиурыг уралдаж авах

Тоглоомын гарал: АНУ
Тоглогчдын тоо: 10-аас дээш тооны хүүхэд
Нас: 7-гоос дээш
Тоглох газар: Биеийн тамирын зал эсвэл гадаа  
Материал: Нэг ширхэг цохиур (хуванцар кегл эсвэл хуванцар лонх)

Тоглоомын явц

Хоёр баг тус бүр 5-10 хүүхэдтэй байвал тохиромжтой. Багууд бие биесээс 6-9 метрийн зайтай хоёр эгнээгээр бие бие рүүгээ харж зогсоно. Хүүхдүүд өөрсдийнхөө сонгосон тооны дарааллаар зогссон байна. 2 багийн ижил тоотой хүүхдүүд аль болохоор бие биесийн харалдаа зогсохыг хичээнэ. 2 эгнээний голд цохиур (“bacon”)-ыг байрлуулна. Аль нэг тоог нэрлэхэд багуудаас тухайн тоотой 2 хүүхэд уралдан гүйж ирж, цохиурыг барьж авна. Түрүүлж цохиурыг авсан хүүхэд 1 оноо авна. Бүх хүүхдийн тоо дуудагдтал тоглоом үргэлжилнэ. Цааш нь үргэлжлүүлэн тоглосон ч болно. Олон оноо авсан баг хожино.

Хувилбар:

Шууд тоо нэрлэн хэлэхийн оронд энгийн бодлого бодуулж, гарсан хариугаар нь хүүхдийг тоглуулах. 


Тэнгэрийн дуу

Тоглоомын гарал: Герман
Тоглогчдын тоо: 7-10 хүүхэд
Нас: 7-гоос дээш
Тоглох газар: өрөө тасалгаанд   
Материал: нэг ширхэг зөөлөн бөмбөг

Тоглоомын явц

Бүх хүүхэд нэг шугаман дээр эгнэн зогсоно. Тэднээс 3-5 метрийн зайд нэг хүүхэд буруу харж зогсоно. Тэр хүүхэд бөмбөгөө толгой дээгүүрээ давуулан арагш хүүхдүүд рүү шиднэ. Тэгээд тэрвээр “Тэнгэр дуугарлаа, хэнд бөмбөг байна?” гэж чангаар асууна.

Эгнэн зогссон хүүхдүүдээс нэг нь бөмбөгийг барьж авна. Бүх хүүхэд, мөн бөмбөг барьж авсан хүүхэд гараа ардаа авч нууна.
Хүүхдүүд “Бөмбөг хэнд байгааг хэн ч ховлохгүй” гэж бөмбөг шидсэн хүүхдийн урдаас хашгирна. Бөмбөг шидэгч арагш эргэж хараад хэнд бөмбөг байгааг таана. Таасан бол тэр хүүхэд бөмбөг шидэгчээр тодорно.

Хэрэв 3 удаа буруу таавал бөмбөгөө дахиад шиднэ.    


Өдөн бөмбөг

Тоглоомын гарал: Португал
Тоглогчдын тоо: 10-20 хүүхэд
Нас: 9-өөс дээш
Тоглох газар: Биеийн тамирын зал эсвэл гадаа   
Материал: нэг ширхэг бөмбөг

Тоглоомын явц

Хүүхдүүд хоёр багт хуваагдана. Талбайн 2 талд зураас татаж хаалга хийнэ. Тоглогчид бүгд хөлөө жийж, гараа ардаа тулан шалан дээр тарж сууна. Тоглогчид зөвхөн хөлөөрөө эсвэл толгойгоороо бөмбөгийг онож зална.
Тоглоомын үргэлжлэх хугацаанд  (15 минут) нөгөө талын хаалганд олон бөмбөг оруулсан баг нь холжино.









Таван чулуу

Тоглоомын гарал: Турк
Тоглогчдын тоо: 2-5 хүүхэд
Нас: 6-гаас дээш
Тоглох газар: дотор эсвэл гадаа   
Материал: Хүүхэд бүрийн тоогоор 5 ширхэг бөөрөнхий чулуу

Тоглоомын явц
Тоглогч бүрийн өмнө газар/шалан дээр 5 ширхэг бөөрөнхий чулуу байна. Хамгийн энгийн хувилбар нь тоглогч нэг чулуугаа дээш шидээд буух хооронд нь доор буй 4 чулуугаа шүүхэн авч, шидсэн чулуугаа  тосож барьж авна (манайхнаар бол шагай шүүрэх). Нэг дор олон чулуу шүүрэх тутам тоглоом хүндэрнэ. Тоглогч шидсэн чулуугаа барьж авч чадаагүй эсвэл авах ёстой тооны чулуу аваагүй тохиолдолд дараагийн тоглогч тоглоомд оролцоно.   











Цамхаг баригч

Тоглоомын гарал: Кения
Тоглогчдын тоо: 3 хүүхэд
Нас: 10-аас дээш
Тоглох газар: гадаа   
Материал: 7 ширхэг, том жижиг өрж байгуулах мод эсвэл модны тайрдас

Тоглоомын явц
Бөмбөг шидэгч 2 хүүхэд хоорондоо 8 метр орчмын зайтай бие бие рүүгээ харж зогсоно. Гуравдагч хүүхэд буюу цамхаг баригч тэр хоёрын голд цамхаг барьж байгуулах модтойгоо зогсоно. Эхлэх дохио өгмөгц цамхаг баригч хамгийн том модноосоо эхлэн дараалуулан тавьж, цамхагаа барьж эхэлнэ. Энэ явцад бөмбөг шидэгч хоёр хүүхэд түүнийг бөмбөгөөрөө онохыг хичээх бөгөөд цамхаг баригч тэднийг хараандаа байлгаж, шидсэн бөмбөгт нь оногдохгүй зугтана.
Хэрэв цамхагаа барьж дуусаагүй байхад бөмбөгт оногдвол ролио сольж тоглоно. Харин шидсэн бөмбөгт оногдолгүй цамхагаа барьж дуусвал ялагч болж, дахиад цамхагаа барих эрхтэй болно. Бөмбөг шидэгчид харин цамхагийг онож болохгүй.


Яст мэлхий

Тоглоомын гарал: Хятад
Тоглогчдын тоо: 10-20 хүүхэд
Нас: 8-аас дээш
Тоглох газар: гадаа болон дотор  
Материал: Хүүхэд бүрт 2 ширхэг гимнастикийн бөмбөг

Тоглоомын явц

Шалан дээр ойролцоогоор 2 метрийн диаметртэй тойрог зурна. (наалддаг тууз эсвэл шохойгоор) Энэ тойрог дотор тоглогчид бөмбөгүүдээ овоолж тавина. Нэг тоглогч яст мэлхий болно. Түүний үүрэг бол “өндөгүүдээ” (бөмбөгүүдээ) хамгаална.
Тоглоомын явцад яст мэлхий тойргийн дотор байж, өндөгүүдээ харж хамгаална. Тэрээр өндгүүд дээрээ хэвтэх, суух, хөлөн доороо дарах зэргээр боломжит бүх арга хэмжээ авна. Бусад хүүхдүүд цахлай шувууд бөгөөд тэд тойргийн гадуур сууцгаана. Цахлайнууд гар, хөлөөрөө өөрсдийнхөө өндгийг буцааж авахыг оролдоно.
Гэхдээ цахлайнууд мэлхийний биед хүрэхгүй. Биед нь хүрсэн бол өндгөө буцаад тавина. Өөрийнхөө 2 өндгийг хамгийн түрүүнд мэлхийгээс тэмцэж авсан нь ялагч болно.  


Н.Норжхорлоо

Эх сурвалж: http://www.gesund-macht-schule.de/downloads/gms/Spielesammlung.pdf


loperamide etos blog.smartofficecloud.com loperamide kopen
amoxicillin blog.toolroom.at amoxil 500
buscopan floridafriendlyplants.com buscopan cena
cialis 5 mg daglig site cialis wiki
minoxidil minoxidil colombia minoxidil 5
nurofen femme onlineseoanalyzer.com nurofen sirop
prescription coupon card coupons for prescription medications free prescription cards
[ 9 ] ......103.9.88.XXX
2018 оны 4-р сарын 21. Бямба гариг.
Маш их баярлалаа. Хайж байсан хэрэгтэй мэдээлэл өгсөнд.
[ 8 ] Номко27.123.214.XXX
2017 оны 4-р сарын 10. Даваа гариг.
Баярлалаа
[ 7 ] Номко27.123.214.XXX
2017 оны 4-р сарын 10. Даваа гариг.
Баярлалаа
[ 6 ] davgaa150.129.141.XXX
2016 оны 5-р сарын 19. Пүрэв гариг.
thanks nice blaa
[ 5 ] гое бна141.0.8.XXX
2014 оны 10-р сарын 28. Мягмар гариг.
гое бна
[ 4 ] burma203.91.117.XXX
2012 оны 11-р сарын 23. Баасан гариг.
Beltgel bulgin hoohded tohirson sonirholtoi togloom baina.Bayarlalaa bagshaa
[ 3 ] :Äî 8203.91.117.XXX
2012 оны 11-р сарын 22. Пүрэв гариг.
Зугаалгын цагаар тоглуулах идэвхитэй хөдөлгөөнт тоглоомын аргачлал хайж байсан юм. Бидэнд хэрэгцээтэй мэдээллээр сайтаа байнга шинэчилж байдаг Норжхорлоо багшдаа баяраллаа.
[ 2 ] bagsh203.169.55.XXX
2012 оны 11-р сарын 22. Пүрэв гариг.
bayrlalaa
[ 1 ] darkhan202.72.247.XXX
2012 оны 11-р сарын 20. Мягмар гариг.
bayrlalaa,sanaa ablaa
Хэ Баяраа
2013 оны 3-р сарын 25. Даваа гариг.
СӨБ-ын багш нарын төлөө хийсэн үйл бүхэнд тань баярлалаа Номын буян дэлгэрэг багшаа

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
эсээ
2019 оны 10-р сарын 16. Лхагва гариг.
tulgamdsan asuudal
2019 оны 8-р сарын 25. Ням гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.
Багшдаа баярлалаа
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
цас сэдэв
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 20
Өнөөдөр 1399
Өчигдөр 2235
Энэ 7 хоногт 0
Энэ сард 30877
Өнгөрсөн сард 83863
Нийт зочилсон 5931857

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    otgoo
    standart oldohgui bn yah ve
    зочин
    3-р анги төгссөн хүүхдийн хувийн хэрэг дээр 8-р түвшинтэй төгслөө гэж ...
    Зочин
    Орхон аймгийн БСГ-ийн СӨБ -н мэргэжилтэн Тайвантуул арга барил, харилц...
    Зочин
    зочин 41-ийн саналыг дэмжлээ.Үнэн шүү, одоо элсэлт эхлэх гээд хэдэн эр...
    зочин
    сургуулийн багш нарын нэгэн адил цэцэрлэгийн багш нарт notebook өгнө г...