Үзсэн тоо: 4588
2
1
“Уншигчийн мэдрэмж шалгах арга”-аар хичээл заах нь
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2012 оны 10-р сарын 8. Даваа гариг. asdf
Энэ хэсэгтээ дэвшилтэт оролцооны аргаас тодорхой нэг аргыг сонгон, ээлжит хичээлийн төлөвлөлт хийснээ толилуулж байна.
Багш Та бүхэн энэ аргаар заасан хичээлийн төлөвлөлтийг ээлжит хичээлдээ туршин зааж, өөрсдөө баяжуулан, өөр сэдэвт хувирган хэрэглэх боломжтой юм. Тодорхой нэг аргыг хэрэглэж байгаа тохиолдолд тухайн аргын зорилго нь тэр хичээлийнхээ зорилго нь болж өгдөг гэдгийг сайтар анхаарч, ээлжит хичээлээ төлөвлөх хэрэгтэй. Сэдэв сонголтын хувьд “Шинэ ертөнц” сэтгүүл  болон “Сургамжит өгүүллэгүүд” номоос тус тус  сонгон  хичээлийн  төлөвлөлтийг хийсэн  болно.
Дээрх номоос “Алимны мод”, “Сүү”, “Амьдралын үнэ цэнэ”, “Ах дүүс”, “Уучлах гэдэг”, “Сахиусан тэнгэр”, “Тоглоом” сэдэвт өгүүллэгийг сонгон, хичээл зааж туршсан нь үр дүнтэй болсон ба эдгээрээс хоёр өгүүллэгийг хэрхэн заах аргачлалыг дор дурдлаа.


НЭГ. “УНШИГЧИЙН МЭДРЭМЖ ШАЛГАХ АРГА БУЮУ ТААМАГЛАЛ ДЭВШҮҮЛЭХ АРГА”–ААР ХИЧЭЭЛ ЗААХ НЬ

Сайн сэтгэгч нь өгөгдсөн мэдээллийг ашиглан бодит таамаглал дэвшүүлэх чадварыг эзэмшсэн байдаг. Өгөгдсөн мэдээллийг хэдий сайн боловсруулна, төдий чинээ сайн таамаглал дэвшүүлэх боломжтой.

Зорилго
     Сурагчдын сонирхол, сониуч занг хөдөлгөх, идэвхтэй унших, сонсох үйл ажиллагааг дэмжих
     Өмнөх мэдлэгээ шинэ мэдлэгтэй холбож, хуучин ба шинэ мэдлэгийн хооронд гүүр босгох

Багшийн бэлтгэл
 Эх бичвэрийг сонгоно.
           a)    Өмнөх мэдлэгийг харгалзана.
           b)    Хичээлийн зорилготой уялдуулна.
           c)    Сонирхол татахуйц байна.
 Багш текстийн зогсолтыг зөв тодорхойлно.

Үйл ажиллагааны заавар

Хувилбар 1

1.    Сэдвийн нэр, түлхүүр үг, зураг өгөөд ямар үйл явдал болно гэдгийг хэрхэн таамаглаж байгааг бичүүлнэ.
2.    Сэдвийн агуулгыг гүнзгийрүүлэн ойлгоход туслахуйц асуултуудаар лавлах ярилцлага өрнүүлж болно.

Хувилбар 2

1.    Сэдвийн нэр, түлхүүр үг, зураг өгөөд ямар үйл явдал болно гэдгийг хэрхэн таамаглаж байгааг бичүүлэх (дор буй хүснэгтэд). Сурагчдад текстийг тараан өгч зогсолт хүртэл уншуулна. Уншсан хэсгээ эргэн санахыг хүснэ. Энэ алхам нь эх бичвэрийн ойлголтыг гүнзгийрүүлж, илүү чухал таамаглал дэвшүүлэхэд тусална.
2.    Сурагчид өмнөх дэвшүүлсэн таамаглалаа эргэцүүлж бодоод дараачийн шинэ таамаглал дэвшүүлнэ.
3.    Таамаглалынхаа шалтгааныг гаргаж, түүнийг эх бичвэрээс баталгаажуулж, хүснэгтээ нөхнө.
4.    Уншсан сэдвийнхээ агуулгыг өөрсдийн ойлгоцоор зуруулна, сэдвийн талаарх төрсөн сэтгэгдлийг богино хугацаанд бичүүлж болно.


       

ХОЁР. УНШИГЧИЙН МЭДРЭМЖ ШАЛГАХ АРГААР ХИЧЭЭЛ ЗААХ ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ

Хувилбар 1

Сэдэв: “Сахиусан тэнгэр”

Зорилго
     Сурагчдын сонирхол, сониуч занг хөдөлгөх, идэвхтэй унших, сонсох үйл ажиллагааг дэмжих

Арга зүй: Уншигчийн мэдрэмж шалгах арга

Хэрэглэгдэхүүн
•    Унших эх бүхий тараах материал 20 ш
•    LCD, проектор

Мэдээллийн эх сурвалж: “Шинэ ертөнц сэтгүүл” – ээс “Сахиусан тэнгэр” өгүүллэг

СЭРГЭЭН САНУУЛАХ ҮЕ

     Сахиус гэж юу вэ?, сахиусны тухай юу мэддэг талаар сурагчдаас асууж, ярилцах.
Багшийн өгөх нэмэлт мэдээлэл: Сахиус нь авран хамгаалах зориулалттай. Хэл, ам, гай барцадаас хамгаалах, лусын хорлолоос хамгаалах, өвчин эмгэгээс хамгаалах сахиуснууд байдаг. Мөн таринаар хийсэн сахиус, бурханыг сахиус болгож зүүх гэх мэт олон янзаар хэрэглэдэг байна.

УТГА САНААГ ОЙЛГУУЛАХ ҮЕ
     Зохиолоо уншиж, зогсосхийлт хийж, сурагчдын саналыг сонсож явах
Дэлхий рүү явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь энгэртээ нэгэн бүжин тэвэрчээ. Тэрээр  бурханаас ийн асуужээ. – Намайг одоо дэлхий рүү явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн, тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд …(Зогсосхийлт 1)

     Бурхан хариуд нь юу гэж хэлсэн бол?

… - Чи санаа зоволтгүй. Би бүх сахиусан тэнгэрүүдээс нэгийг нь чинийх болгон сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгч, хамаг сайхан бүхнийг чамд мэдрүүлэх болно. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч, аз жаргалаар дүүрэн өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно гэв.  – Аа тэгвэл , хүмүүс надад ямар нэг юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох юм бэ? гэвэл… ? (Зогсосхийлт 2)

     Бурханы хариулт?
…Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож, яаж ярихыг зааж өгнө гэв. - Гэвч дэлхий дээр маш олон муу хүн байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ? гэж хүүг асуухад нь:  (Зогсосхийлт 3)

     Бурхан юу гэж хэлэх вэ?
… Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө зориулахад ч бэлэн байж, чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд диваажинд маш нам гүм болж, тэр хүүгийн ээлж ч болсон байлаа. Нэгэнт явах цаг болсныг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь: - Бурхан минь би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэвэл… ? (Зогсосхийлт 4)

     Сахиусан тэнгэрийнх нь нэрийг хэлнэ үү?
… Хүү минь, чи түүнийг “Ээж ээ” гэж дуудаж болно гэжээ.
Ингэж таамаглал дэвшүүлж явах явцад сурагчийн хэлж байгаа төсөөлөл, таамаглал дөхсөн, таарч байсан бол сурагчдыг нэрээр нь хэлж, дэмжин, урмын үг хэлж явах (Аман үнэлгээ)
•    Зохиолоо хамтран, уншиж дууссаны дараа уншсан өгүүллэг маань ямар гарчигтай байж болох вэ? гэсэн асуулт тавьж, саналыг нь сонсох
•    Багш эхийн гарчиг, сэдвийн талаарх онолын ойлголтыг бататган, хэлж өгөх



Бататгал

    Тараах материалаар өгөгдсөн эхийг бүрэн эхээр нь уншиж, утгыг ойлгох, ухаарах, ярилцах
    Өгүүллэгийг анхааралтай уншиж, ойлгож, ухаараарай. 

Дэлхий рүү явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь Бурханаас ийн асуужээ. – Намайг одоо дэлхий рүү явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн, тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд, Бурхан: - Чи санаа зоволтгүй, би бүх сахиусан тэнгэрүүдээс нэгийг нь чинийх болгон сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч, аз жаргалаар дүүрэн өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно гэв.

– Аа тэгвэл , хүмүүс надад ямар нэг юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох юм бэ? гэвэл:  - … Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож, яаж ярихыг зааж өгнө гэв.
 
Гэвч дэлхий дээр маш олон муу хүн байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ? гэж хүүг асуухад: - Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө зориулахад ч бэлэн байж, чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд диваажинд маш нам гүм болж, тэр хүүгийн ээлж ч болсон байлаа. Нэгэнт явах цаг болсныг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь: - Бурхан минь би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэвэл:  - Хүү минь, чи түүнийг “Ээж ээ” гэж дуудаж болно гэжээ. (”Шинэ ертөнц” сэтгүүлээс)

БАТАТГАЛ ХЭРЭГЛЭЭ
    “Миний сахиусан тэнгэр бол ээж минь юм” сэдвээр өөрийн ээжийнхээ тухай 2-3 өгүүлбэр бичиж, бусдадаа сонсгох, бусдыгаа сонсох.
(Жич: Цаг гарвал энэ үед ээжийн тухай шүлэг, зүйр үг хэлүүлж, дуу дуулуулж болно)

ХИЧЭЭЛИЙН ДАРАА
    Аавыг ямар тэнгэртэй зүйрлэж болох вэ? Өөрийн сэтгэгдлээ бичиж ирэх

Хувилбар 2:

Сэдэв: “Тоглоом”  

Зорилго
     Сурагчдын сонирхол, сониуч занг хөдөлгөх, идэвхтэй унших, сонсох үйл ажиллагааг дэмжих
     Төлөвлөсний дагуу уншиж, зогсосхийлт хийх, сурагчдын бодлыг сонсох, шийдвэр гаргах  (Эхийн соёл)

Арга зүй:  “Уншигчийн мэдрэмж шалгах арга”

Мэдээллийн эх сурвалж: ”Сургамжит өгүүллэг”  ном , “Ертөнц” сэтгүүл

Хэрэглэгдэхүүн
     Хөгжим (техник хэрэгсэлтэй хичээл)
     Бичил үзүүлэн (Зан чанаруудыг бичсэн байх)
     Тараах материал 20 ш

Сэргээн сануулах үе
 Багш зохиолын хэсгээс уншиж өгөх (Хөгжимд бичиж болно, урнаар уншиж болно)
Энэ дэлхий дээр хүн төрөлхтөн үүсч бий болохоос өмнө хүний сайн, муу зан чанарууд юу хийхээ мэдэхгүй дэмий сэлгүүцдэг байлаа… (Зогсосхийлт 1)

    Хүний сайн, муу зан чанарыг жагсаан бичих, ярилцах



Утга санааг ойлгуулах

… Нэгэн өдөр хэн нэгэн нь нуугдаж тоглох санал гаргасанд бүгд зөвшөөрсөн байна. Гэтэл Солиот: - Би олъё гэхэд түүнийг хайж олохыг хэн ч хүсээгүй учир бүгдээрээ зөвшөөрчээ. Солиот модонд нүүрээ наан тоолж эхлэхэд …
(зогсосхийлт 2)

•    Гэнэн зан …………………..  /модны ард/
•    Зориг ……………………….. /хамгийн өндөр модонд/
•    Хайр ………………………… /тэнгисийн мандалд/
•    Шударга ……………………. /кактусын талбайд/
•    Худал хуурмаг ……………..  /чулууны ард нуугдлаа гээд нэгэн уулын ард нуугджээ/

     Хаана нуугдсан байж болох вэ? гэсэн асуултыг тавиад, сурагчийн саналыг сонсож,  хэлсэн бүх боломжит хувилбаруудыг түргэн хугацаанд самбарт цэгийн оронд бичих, үүний дараагаар зохиолд хаана нуугдсан болохыг бичил үзүүлэнгээр бэлтгэсэн байснаа нааж, хаана нуугдсан талаарх сурагчдын таамаглал тохирсон эсэхийг ярилцах

… Солиот 86, 87, 88, 89 … гээд тоолсоор байв. Гэтэл Дурлал ганцаархнаа нуугдаагүй үлджээ. 91, 92, 93 … Дурлал сандран гүйсээр .................нуугджээ.
(зогсосхийлт 3)

     Дурлал хаана нуугдсан бэ? Сурагчдын саналыг сонсох, өгүүллэгт хэрхэн өгүүлсэн таамаглал тохирч буй эсэхийг ярилцах  /Сарнай цэцгийн талбайд/
… 98, 99, 100 Солиот тоолж дуусаад эргэж хараад хамгийн түрүүнд  …………  олов? (зогсосхийлт 4)

     Хэнийг, ямар занг хамгийн түрүүнд олсон бэ? (Залхуу зан) Тэр модны доор унтаж хоцорсон байлаа.
… Дараа нь Шударгыг кактусын талбайгаас, модны араас Гэнэн занг гэсээр Дурлалаас бусдыг бүгдийг нь олов.Дурлалыг олоогүйдээ галзууртлаа уурлаж, бүх газрыг нэгжсэн боловч түүнийг олсонгүй. Дурлал сарнай цэцгийн талбайд нуугдсан гэж Солиотын чихэнд хэн нэгэн сэмхэн шивэгнэжээ. (зогсосхийлт 5)

    Солиотын чихэнд хэн шивэгнэв? /Атаач зан/

… Солиот гартаа жад бариад тийш гүйж Дурлалыг хармагц уурлан түүн рүү шидтэл … (зогсосхийлт 6)
    Жадыг шидтэл яасан байж болох вэ?  (нүдийг нь оночихов)
    Одоо цааш яах бол?
… Тэгээд үнэхээр харамсаж “Би юу хийчих нь энэ вэ?, яах вэ? гэж сандрахад нь Дурлал …. (зогсосхийлт 7)

    Дурлал юу гэж хэлэх бол?
… - Нэгэнт чи миний нүдийг эргүүлж өгч чадахгүйгээс хойш амьдралын минь туршид хөтөч минь бол гэжээ. Тэр цагаас хойш ………. (зогсосхийлт 8)

    Солиот Дурлалын хөтөч нь болсон цагаас хойш үүнтэй холбоотой ямар үг хэллэг гарсан бэ?
… дурласан хүн сохор юм шиг болж, юу ч хийхээс буцахгүй солиотой болдог болжээ.

Бататгал
 
Хамтран уншиж, агуулгыг гаргасан эхийг тараах материалаар тараан өгч уншуулах, таамаглал дэвшүүлэх явцад ямар сэтгэгдэл төрж байсан талаар ярилцах (Ахлах ангид заах гэж байгаа бол дурлалтай холбоотой ямар үг хэллэг, яруу найргийн мөртүүд мэддэг болохыг хэлүүлэх, багш нэмэлт байдлаар үүнтэй холбоотой материал бэлтгэсэн байх)

Хичээлийн дараа

 Өгүүллэгийг уншаад өөрт төрсөн сэтгэгдлээ бичих (Эхийн хувиргал)
Тайлбар: Хичээлийг сэдэлжүүлэхийн тулд: - Та нар багадаа ямар тоглоомоор тоглодог байсан, одоо ямар тоглоомоор тоглож байна? гэсэн асуултын дагуу сурагчийн саналыг сонсож, самбарт жагсаан бичиж, хичээлээ эхэлж болно.

Тараах материалаар өгөх эх нь:

                                                                                “Тоглоом”

Энэ дэлхий дээр хүн төрөлхтөн үүсч бий болохоос өмнө хүний сайн, муу зан чанарууд юу хийхээ мэдэхгүй дэмий сэлгүүцдэг байлаа. Нэгэн өдөр хэн нэгэн нь нуугдаж тоглох санал гаргасанд бүгд зөвшөөрсөн байна. Гэтэл Солиот: - Би олъё гэхэд түүнийг хайж олохыг хэн ч хүсээгүй учир бүгдээрээ зөвшөөрчээ.

Солиот модонд нүүрээ наан тоолж эхлэхэд Гэнэн зан  модны ард, Зориг хамгийн өндөр модонд, Хайр  тэнгисийн мандалд, Шударга кактусын талбайд, Худал хуурмаг  чулууны ард нуугдлаа гээд нэгэн уулын ард нуугджээ.

Солиот 86, 87, 88, 89 … гээд тоолсоор байв.Гэтэл Дурлал ганцаархнаа нуугдаагүй үлджээ. 91, 92, 93 … Дурлал сандран гүйсээр сарнай цэцгийн талбайд нуугджээ. 98, 99, 100 Солиот тоолж дуусаад эргэж хараад хамгийн түрүүнд Залхуу занг  олов. Тэр модны доор унтаж хоцорсон байлаа. Дараа нь Шударгыг кактусын талбайгаас, модны араас Гэнэн занг гэсээр Дурлалаас бусдыг бүгдийг нь олов. Дурлалыг олоогүйдээ галзууртлаа уурлаж, бүх газрыг нэгжсэн боловч түүнийг олсонгүй. Атаач зан Дурлалд атаархан  сарнай цэцгийн талбайд нуугдсан гэж Солиотын чихэнд сэмхэн шивэгнэжээ. Солиот гартаа жад бариад тийш гүйж  Дурлалыг хармагц уурлан түүн рүү шидтэл нүдийг нь оночихов. Тэгээд үнэхээр харамсаж : - Би юу хийчих нь энэ вэ?, яах вэ? гэж сандрахад нь Дурлал: - “Нэгэнт чи миний нүдийг эргүүлж өгч чадахгүйгээс хойш амьдралын минь туршид хөтөч минь бол” гэжээ.

Тэр цагаас хойш дурласан хүн сохор юм шиг болж, юу ч хийхээс буцахгүй солиотой болдог болжээ.


С.Нэргүйцэцэг

(МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн
монгол хэл-уран зохиолын тэнхмийн багш)

discount prescription drug card coupon for prescriptions discount drug coupons
seroquel xr read seroquel wirkung
amoxicilina devlog.stoepel.net amoxicillin dosage
procyclidine site procyclidine dosage
minoxidil minoxidil colombia minoxidil 5
levitra 10mg go levitra
nurofen femme nurofen prix nurofen sirop
zyrtec dosage for adults mattnichols.co.uk zyrtec ingredients australia
cost of abortion pill ecsamplifiers.co.uk how expensive is an abortion
[ 5 ] Б. Нэргүй66.181.161.XXX
2018 оны 3-р сарын 4. Ням гариг.
Ёстой гоё арга байна. Баярлалаа багшаа.
[ 4 ] bagsh202.179.10.XXX
2013 оны 2-р сарын 18. Даваа гариг.
bagshaa ene argaar surgalt ywuulsan uneheer goy bolson tand bayrlalaa
Nek
2013 оны 2-р сарын 23. Бямба гариг.
Buteelcheer handsan tand bayarlalaa.Ene argaar zaah uur sedev buhii materiliig saitad niitleheer urgeljiuulen zaagaad; turshij uzeerei.Neg argaar hed heden hicheeliig zaahaar huuhduud turshlagajsan; uuriin bolgoson; umnuhees daraagiinhiig iluu or duntei b.son b.dgiig anzaarah b.no.
[ 3 ] зочин122.201.18.XXX
2013 оны 1-р сарын 19. Бямба гариг.
дэвшилтэт оролцооны арга гэж юу вэ аргуудаас сайн тавьж өгөөрэй багш аа баярлалаа.багш нарт санаа авах зүйл их байна уншихад урамтай юмаа
Nek
2013 оны 2-р сарын 23. Бямба гариг.
buteelch setgelgeenii argiig nerlesen uur negen huvulbariig helj b.gaa.sanaliig huleej avlaa.davalgaa_mn saitaar urgelj zochlooroi.Zaah argiin chigleliin materialiig niitelj b.na aa.
[ 2 ] bagsh112.72.12.XXX
2013 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.
ayataihan boljee gol ni heddugeer angid ashiglah bilee
Nek
2013 оны 2-р сарын 23. Бямба гариг.
Sahiusan tenger sedevt hicheeliig baga angid; Togloom sedviig ahlah angiinhand zaaj b.no.Deerh hicheeliig zaahad huuhduuded uneheer taalagdaj b.san.Turshaad uzeerei.Uur hed heden iim hicheel bii.heregtei bol niitelj b.no.
[ 1 ] Urnaa122.201.22.XXX
2012 оны 10-р сарын 25. Пүрэв гариг.
Ene argaar hicheel zaagaad uzsen uneheer sonirholtoi huurhun hicheel bolson.bayarlalaa.Busad turshsan hicheelee niitelj b.h uuu.

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
хамтдаа суралцъя-3 ном нь байна уу
2019 оны 12-р сарын 1. Ням гариг.
хамтдаа суралцъя-3 ном нь байна уу
2019 оны 12-р сарын 1. Ням гариг.
эсээ
2019 оны 10-р сарын 16. Лхагва гариг.
tulgamdsan asuudal
2019 оны 8-р сарын 25. Ням гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 38
Өнөөдөр 555
Өчигдөр 4147
Энэ 7 хоногт 15714
Энэ сард 16116
Өнгөрсөн сард 61787
Нийт зочилсон 5978883

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    эрдэнэзаяа
    үнэ хэд вэ
    otgoo
    standart oldohgui bn yah ve
    зочин
    3-р анги төгссөн хүүхдийн хувийн хэрэг дээр 8-р түвшинтэй төгслөө гэж ...
    Зочин
    Орхон аймгийн БСГ-ийн СӨБ -н мэргэжилтэн Тайвантуул арга барил, харилц...
    Зочин
    зочин 41-ийн саналыг дэмжлээ.Үнэн шүү, одоо элсэлт эхлэх гээд хэдэн эр...