Цэцэрлэгийн багш, эцэг эхчүүд хэзээ чин сэтгэлээсээ харилцдаг болох бол?
Нийтэлсэн хэрэглэгч:
admin
2012 оны 10-р сарын 5. Баасан гариг.
asdf
Ихэнх эцэг эх хүүхдээ цэцэрлэгт нь өгөөд энд байхад баталгаатай, санаа зовох юмгүй дээ гэж боддог боловч хүүхэд нь цэцэрлэгт яг, юу хийж, яаж байгааг нь сайн мэддэггүй тул “хүүхэд маань цэцэрлэг дээр ер нь ямар л байдаг болдоо” гэж санаа зовних эцэг эх цөөнгүй. Ер нь манай цэцэрлэгүүд дээр эцэг эх, багш нарын хоорондоо харилцаж буй байдлыг ажиглахад, түүнчлэн манай вэбсайтад бичигдэж буй санал, сэтгэгдэл, шүүмжээс үзэхэд цэцэрлэгийн эрхлэгч, багш нар болон эцэг эхчүүдийн хооронд багагүй зай завсар байх шиг ээ.
Энэ зай завсрыг хэрхэн багасгаж, бие биедээ чин сэтгэлээсээ хандаж, ойр дотно ажиллах вэ?
Багш нар, эцэг эхийн хооронд ойр дотны харилцаа бий болох нь тэвчээр шаардсан ажил бөгөөд үүнд хэн хэнийх нь удаа дараагийн оролдлого, зүтгэл шаардагдана. Энд зарим санааг сийрүүллээ.
Цэцэрлэгийн удирдлага, багш юу хийх вэ?
Цэцэрлэгийн удирдлага, багш нар болон эцэг эхийн хоорондын харилцаа ямар байх нь цэцэрлэгийнхнээс голлон шалтгаална. Хэрэв тэд эцэг эхийг аятай арга замаар татаж, ойр дотно харилцаж, хамтран ажиллавал эцэг эх, багшийн аль алинд нь, ялангуяа хүүхдэд нэн ач тустай.
- Элдэв мөнгө нэхдэг ажлаа цэгцлэх. Цэцэрлэгийн удирдлага, багш нар эцэг эхийг өөрсдөөсөө хөндийрүүлж байгаа хамгийн гол зүйл бол өнөө үед манайд “мөнгө”-ний асуудал гэж хэлж болохоор байна. “Засварын мөнгө”, “анги тохижуулах мөнгө”, “тоглоом авах мөнгө”, анги руу орохдоо өмсөж орох “улавчний мөнгө”... гэх мэт. Эцэг эхийн хурал, цуглаан дээр мөнгөний асуудал ярихгүй өнгөрөх нь ховор. Цэцэрлэгийн эрхлэгч аль нэг мөнгөний асуудал ярина, бүлгийн багш бас нэг өөр зүйл шаардана. Иймд эхний ээлжинд энэ мөнгөний асуудлыг хамт олноороо хэлэлцэж цэгцлэх, зогсоох нь эцэг эхтэй ойр дотно ажиллах аятай суурь дэвсгэрийг тавина.
- Үйл ажиллагаагаа нээлттэй байлгах. Эцэг эх үүдний өрөөнөөс цааш хэтрэх эрхгүй, боломжгүй тохиолдол манай цэцэрлэгүүдэд түгээмэл байна. Хүүхдийнх нь сэтгэл санаа тавгүй байгаа эсвэл завтай, боломжтой эцэг эх анги руу ороод хэсэг хугацаанд байг л даа. Тэд хүүхдээ аргадаж тайтгаруулж болно, багшид тусалж болно, өдөр тутам явагддаг үйл ажиллагаатай танилцаг, танд бэрхшээл хүндрэл байдаг бол түүнийг нь ойлгог, мөн хүүхэд нь цэцэрлэгт ямар байдагтай танилцаж, итгэл аваг.
- Эцэг эхийн хурлыг өгөөжтэй хийх. Өнөөгийн эцэг эх цаг зав нэн багатай болжээ. Иймд эцэг эхийн хурлыг олон удаа хийгээд байхгүй (жилдээ 3-4 удаа л хийвэл зохистой болов уу), хурлыг богино хугацаанд, бэлтгэл сайтай, өгөөжтэй (хүүхэдтэйгээ харилцах, ажиллахтай холбогдох эрэлт хэрэгцээтэй зүйлээ мэдээд гардаг), сонирхолтой байдлаар зохион байгуулахад багш бүр анхаарна. Ямар сэдвээр эцэг эхэд мэдээлэл хийх (үүнд эцэг эхээс санал авч болно), тэдэнтэй ярилцах, хурлын явцад эцэг эхийн оролцоог хэрхэн хангах, туршлагыг нь хэрхэн хуваалцуулах гэх мэтээр эцэг эхийн хурлыг зохион байгуулах асуудлаар хамт олноороо ярилцаж, санаагаа хуваалцсан ч болох юм.
- Янз бүрийн үйл ажиллагаанд оролцуулах. Эцэг эхтэй хамтран ажиллах, дэмжлэг авах (гол нь хүмүүжил сургалтын ажилдаа) янз бүрийн боломж бий. Манайд бий болгууштай нэг ажил бол цэцэрлэгүүд “Эцэг эхтэй ганцаарчлан ярилцах цаг”-тай болох. Үүнд долоо хоногийн нэг өдөр (Лхагва гаригийн 13.00-15.00 цагт гэдэг ч юм уу)-ийг гаргаж болох юм. Эцэг эх аль өдөр уулзахаа урьдчилан тохирно, нэг удаагийн ярилцлага 30 орчим минут үргэлжилнэ. Ийм ярилцлагыг тогтмол хийснээр эцэг эхэд хүүхдийнхээ хөгжлийн талаар мэдээлэл, сонирхсон асуудлаараа зөвлөгөө авах, санаа бодлоо хуваалцах боломж олдоно, нөгөөтэйгүүр багш, эцэг эхийн бие биедээ итгэх итгэл нэмэгдэнэ.
Мөн хэдийд, юунд оролцох нь эцэг эхэд тодорхой байвал ажил төрлөө зохицуулахад нь дөхөмтэй. Зарим ажил уламжлал болон явагддаг, түүнд нь эцэг эх оролцохоор хүлээдэг байвал бүр сайн. Жишээлбэл, 10 дугаар сард цэцэрлэгээрээ аялал хийдэг, 4 дүгээр сард “Цэцэрлэгийн нээлттэй хаалганы өдөр” болдог гэдэг ч юм уу. Түүнчлэн аль нэг шийдвэр гаргахдаа эцэг эхийг оролцуулдаг практик манайд нэн дутмаг байна.
- Зохистой харилцах. Эцэг эхийн асуулт, ярьж буй зүйлд анхааралтай хандаж, ач холбогдол өгөх, сонирхсон, асуусан зүйлд нь тодорхой, хангалттай хариулт өгөх, эелдэг харилцах. Хүүхдийнхээ талаар асуухад “сайн, дажгүй дээ” гэсэн хариултыг 2 удаа сонссон эцэг эх 3 дахь удаагаа асуулт тавих нь юу л бол. Өнөөгийн залуу эцэг эх, ялангуяа гадаадад сурсан, ажиллаж байсан эцэг эх таны бодоогүйг бодож, мэдээгүйг ч мэдэж байж магадгүй.
Эцэг эхчүүд бас өөрсдөө санаачилж болно
Эцэг эх хүүхдийнхээ багштай ойр дотны харилцаа үүсгэхэд хэрхэн идэвх, санаачилга гаргаж болох вэ?
- Эцэг эхчүүдийн идэвх зүтгэлээр цэцэрлэгт оролцож болох ямар хэлбэрийн ажлууд байгааг олж мэдэх. Үүний тулд цэцэрлэгийн эрхлэгч, мөн хүүхдийнхээ багшаас өөрийнх нь ямар туслалцаа, дэмжлэг хэрэгтэй байгааг асуух. Үүнд янз бүрийн л ажил үйл байж болно. Жишээлбэл, эцэг эхийн хуралд оролцох, ганцаарчилсан ярилцлага хийх, багшид тусалж хамтдаа сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом урлах, аялал хийхэд багш, туслах багшид туслан оролцох, төрсөн өдөр, шинэ жил зэрэг баяр ёслолын үйл ажиллагаанд бэлтгэхэд оролцох. Ийм ажлуудад бусад эцэг эхийг хамт оролцохыг хүсэж, уриалж болно.
- Эцэг эхийн хуралд тогтмол оролцож, харилцан арга туршлагаасаа хуваалцдаг хэлэлцүүлгийг ашиглах. Энэ явцад та тухайн цэцэрлэгийн зорилго, онцлогийн талаар илүү мэдээлэл авах боломжтой бөгөөд нөгөө талаас багшид таны хүүхэд хэрхэн хөгжиж байгаа талаар шууд хариулах боломж бүрдэнэ.
- Дандаа ээж нь эсвэл аав нь цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгч, авалгүй, заримдаа ээлжилж байх. Тэгвэл багш ээж, аавын аль алиныг нь таньдаг болохын зэрэгцээ танайхныг илүү ойлгох болно. Эцэг эхийн хамтын ажиллагаа гэхээр шууд хамтран ажиллаад, туслаад байна гэсэн үг биш.
- Хэрэв та тодорхой авъяас чадвартай бол түүнийгээ хэрхэн ашиглахаа бодох. Жишээлбэл, та урнаар уншиж чаддаг бол тодорхой цаг хугацаанд хүүхдүүдэд үлгэр, хүүхдийн ном уншиж өгөх, нарийн боов, зууш сайн хийдэг бол хүүхдүүдтэй хамтран хийх. Ингэхэд цэцэрлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг болохоос гадна хүүхдэд тань “ээж эсвэл аав маань намайг энд авч ирээд л зөвхөн орхичихдоггүй, миний найз нарыг бас сонирхдог юм байна” гэсэн таатай сэтгэгдэл төрнө, идэвхжинэ.
- Хэрэв цэцэрлэгт явагдаж буй үйл ажиллагаа таны сэтгэлд нийцэхгүй байвал хүүхдийнхээ багштай уулзаж, ярилцах. Багш нар нэн завгүй байдаг тул уулзах цагаа урьдчилан тохирсон нь дээр. Хүүхдийн унтлагын үеэр багшид тантай уулзах боломж илүү гарна.
- Цэцэрлэгээс эцэг эхийг урин зохион байгуулдаг ажлууд, мөн эцэг эхийн хуралд та зөвхөн сонсогч, үзэгч биш аль болохоор санаа бодлоо илэрхийлэн идэвхтэй оролцоорой.
- Хэрэв хүүхэд тань ямар нэг байдлаар сэтгэл ханамжтай биш байгаа нь анзаарагдсан эсвэл хүүхэдтэй тань холбоотой аль нэг асуудал таны сэтгэлийг зовоож байвал багштай нь илэн далангүй ярилцаарай. Багш бол тантай адил олон цагаар хүүхэдтэй тань хамт байдаг хүн.
Н.Норжхорлоо
claritine za psa go claritine koliko na dan escitalopram wiki read escitalopram wiki loperamide etos link loperamide kopen amoxiclav site amoxicillin 750 clopidogrel bloedverdunner site clopidogrel 75 procyclidine site procyclidine dosage prescription discounts cards site cialis coupon codes
|
Хэрэглэгчийн нийтлэл
|
|
|
|
эсээ
|
2019 оны 10-р сарын 16. Лхагва гариг.
|
|
|
|
Maa
|
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
|
|
|
Maa
|
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
|
|
|
|
нараа
|
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.
|
|
|
Хэрэглэгчийн хандалт
Онлайн хэрэглэгч |
36 |
Өнөөдөр |
553 |
Өчигдөр |
4147 |
Энэ 7 хоногт |
15713 |
Энэ сард |
16114 |
Өнгөрсөн сард |
61787 |
Нийт зочилсон |
5978881 |
|