Үзсэн тоо: 10705
3
Цэцгэн дундах цэцэрлэг
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2012 оны 9-р сарын 28. Баасан гариг. asdf
Цэцэрлэгийнхээ гаднах талбайд “НОГООН БАЙГУУЛАМЖ”-тай  болсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар цэцэрлэгийн хамт олон үүний өмнө өөрсдийнхөө ажлаас цухас дурдаж, манай вэбсайтын хэрэглэгчидтэй танилцсан билээ. Тэдний гаргасан “Хамтраад мод таръя, орчноо цэцэгжүүлье, замаа засъя”  УРИАЛГА-ын дагуу ирэх хавраас хамтран ажиллах сургууль, цэцэрлэг байгаа гэдэгт итгэж байна. Тус цэцэрлэгийнхэнтэй 95681681 дугаар утсаар холбоо барьж болох ажээ.
Энэ ажилсаг хамт олныг эрхлэгч Г.Төгссайхан удирддаг. 7 дугаар цэцэрлэг анх 1983 онд  25 хүүхэд, 4 ажилтантайгаар байгуулагдсан бөгөөд өнөөгийн байдлаар 6 бүлэгт 153 хүүхэд, 21 багш, ажилтантайгаар ажиллаж байна.

Тэд гадаа талбайгаа хэрхэн ногооруулж тохижуулсан, ямар мод, цэцэг, ургамал тарьдаг, түүнийгээ хэрхэн арчлан хамгаалж ургуулдаг мөн бусдад хэрхэн хүртээлтэй ажилладаг туршлагатай нь та нарийвчлан танилцана уу.  
 

Бид эх дэлхийгээ хамгаалах үүрэгтэй

Хүн гэдэг байгальтайгаа уялдаа холбоотой амьдардаг. Тиймээс бид бүхэн хойч үедээ тогтвортой амьдрал бэлэглэхийг хүсдэг.  
Дэлхийн улс орнуудаас дутахгүйгээр манай Монгол улс хөгжлийн чиг баримжаагаа өөрчлөх, хүрээлэн буй орчноо хамгаалахад чиглэсэн “Ногоон бодлогыг“ түлхүү явуулж эхлээд байгаа нь маш сайшаалтай байна. Байгалиа хамгаалах, нөхөн сэргээх, ая тухтай орчин бүрдүүлэх нь биднээс их хол, тэнгэрээс дээгүүр асуудал биш юм байна гэдгийг  манай хамт олны хийсэн үйл ажиллагаа харуулж байна.



Цэцэрлэгийн эдэлбэр газар дээрх “Ногоон байгууламж” маань жилийн 4 улиралд өөрчлөгдөн  хувирч, өдрөөс өдөрт өнгөө засч, гадаа тоглох хүүхдүүдийн цуурайтах дуу хоолой, модод дээр суун шулганалдах шувуудын дуу нь цоглог болоод жаргалтай орчныг бүрдүүлдэг билээ.  Зуны улиралд зөгий, өнгө өнгийн эрвээхий нисэлдэж байгалийн тансаг байдлыг бий болгодог. Тарьж ургуулсан модод дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг. Мөн багш нар маань хүүхдүүдтэйгээ хамтраад шувуудад үүр барьж өгдөг ба хүүхдүүд шувуунд хоол тэжээл тавьж өгдөг.



Хүрээлэн буй орчин ийнхүү бүхлээрээ далдын уянганд автаж буй нь ХҮН–БАЙГАЛЬ-ийн салшгүй холбоотойг илүү тод илэрхийлж байна гэлтэй. Бидний байгуулсан, бүтээн бий болгосон энэ сэтгэл хөдлөм сайхан үзэсгэлэнтэй орчин бид бүхэнд, энэ цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдүүдэд, эцэг эхчүүдэд сэтгэлийн таашаал эдлүүлж, урам зориг эрч хүч, ажлын амжилт, шинэ санаануудыг бэлэглэж байдаг  юм.
Манай хамт олон нь нэг баг болж “ЭХ  ДЭЛХИЙГЭЭ  АВРАХ” үйл хэрэгт оролцож байгаадаа таатай байдаг. Байгаль нөхөн сэргээгддэг юм байна шүү гэдгийг бид бүхэн мэдэрч байгаа.
    
Гадаа талбайгаа ногооруулж тохижуулсан

Манай хамт олон 2008 оноос эхлэн орчноо тохижуулах ажлын төлөвлөгөө гаргасан ба түүнийхээ дагуу зураг схезийг гарган, төлөвлөсөн ажлуудаа хийж гүйцэтгэж ирсэн юм.

2009 онд хамт олныхоо хүчээр хаягдал туйпуу 2 машиныг  түүж ачиж ирэн эдэлбэр газар дээрээ явган хүний замыг туйпуугаар  хийсэн бөгөөд үүний үр дүнд хүүхдүүд өдрийн цагаар гадаа гарч бие засах үед анги танхимд орж ирдэг тоос шороо эрс багассан.
 
“Шар хуайс”, “хайлаас”, “агч”  зэрэг моддыг бүлгүүдийн тоглоомын талбай бүрийг тусгаарлан  амьд хашаа байдлаар тарьсан нь сайн  ургаж байна. Хамт олныхоо хүчээр гадаах сургалтын орчин болох тоглоомын талбай дээрээ  4 бүлгийн тоглоомын талбайг  шинээр  байгуулсан.

 






4 бүлгийн талбай бүрийг тусгаарлан жижиг хайс хашаа хийж өгсөн. Бүлгүүдийн талбайд нийтдээ 25 ширхэг тоглоомыг модон материалаар хүүхдийн нас, биеийн онцлогт нь тохирсон байдлаар хийв.
    
Бүлгүүдийг тусгаарласан жижиг хайс хашааны дагуу урт шуудуу нүх ухан цаад талаар  нь “агч”  мод,  наад талаар “хайлаас” мод, хамгийн цаад талаар нь хумсан цэцэг тарьсан.


 Үхрийн нүдний жимсний модод жимсэлсэн байгаа нь.

Тарьж ургуулсан мод, цэцгээ услах зорилгоор “Дэлхийн-Зөн” СНХХ-ийн санхүүжилтаар 11 сая төгрөгөөр 30 метрийн гүнтэй гүний худаг хийлгэн авч ашиглаж байна. Мөн 17 метрийн гүнтэй ердийн худагтай билээ. Ийнхүү нийтдээ 2 худагтай. Энэ давуу байдлаа ашиглан мод, цэцгээ услах зориулалттай “Усан оргилуур”-ыг хамт олныхоо хүчээр хийсэн. Энэ усан оргилуур нь 3 талдаа нүхтэй ба нүхний бөглөөг авахад баруун, зүүн, урд, хойд зүг рүү татсан шуудуугаар ус нь урсаж мод, цэцгийг услах зориулалттай.  
    

 

Жил бүр 45 цэцгийн мандал байгуулан цэцэг тариалдаг. Хумсан цэцгийг урт шуудуу маягийн нүхэнд тарьж ургуулдаг. Георгоно цэцгийг дугуй нүхэнд тариалдаг. Мөн 4 улиас модны доор туйпуугаар мандал байгуулан хашиж шар багваахай цэцгийг ургуулдаг. Мөн төмөр саванд цэцэг тарьдаг. Хавар  3 сард ундааны савыг тайрч цэцгээ үрслүүлдэг бөгөөд 5 сарын сүүлээр гадаа цэцгийн мандалд шилжүүлж ургуулдаг. 
    
   





Мөн хавар, намар тарьсан модондоо 1 модонд 60-80 литр усаар тооцон цэнэг усалгааг сайтар хийдэг.
Хавар  нахиа хөөж томрохоос нь өмнө улиас моднуудад таналтыг хийдэг, үүний үр дүнд навч нь өтгөрч хүүхдүүд зуны халуун наранд модны сүүдэрт тоглох боломжоор хангагддаг билээ. Өөрөөр хэлбэл байгалиар бүтээгдсэн сүүдрэвчин дор багачуул маань тоглодог.
    


 Бидний тарьж ургуулдаг мод, цэцэг, ургамал
    
Бидний тарьж ургуулсан нийт 1302 ширхэг чимэглэлийн болон жимсний мод, бут дотор хайлаас мод–473 ширхэг,  агч мод-200 ширхэг, шар хуайс мод-345 ширхэг, нарс мод-10 ширхэг, гацуур мод-2 ширхэг, үхрийн нүдний жимсний мод-186 ширхэг, чацарганы мод-86 ширхэг бий. Мод, бут маань сайхан ургаж,  жилийн 4 улиралд  байгалийн төгс төгөлдөр өнгө үзэмжийг эцэг эхчүүд, хүүхдүүд, ажиллагсдад маань бэлэглэж байдаг билээ.
    
  
Чацарганы жимсний мод                                            Үхрийн нүдний жимсний мод
 
 

Далан хальс жимсний мод                                       Чимэглэлийн хайлаас мод

   

Нарс мод                                                                  Чимэглэлийн шар хуайс мод


“Гацуур”  мод                                                            Чимэглэлийн “агч”  мод
 
Манай хамт олон тарьсан моддоо өдөр бүр усалж, зэрлэгийг нь зулгаадаг. Мөн өвчилсөн үед нь хортон шавжийн хороор шүршиж ариутгадаг. Намар, хаврын улиралд  1 модонд  80 литрээр тооцон “цэнэг”  усалгааг хийж хэвшсэн. Намар навчаа гүвж дууссан хойно ба хавар нахиа задрахаас нь өмнө  моднууддаа “таналт” хийдэг.


Нийт  15  төрлийн цэцэг тарьж арчлан ургуулж,  жил бүр цэцгийнхээ үрийг түүж аван дараа жил тарихаар нөөцөлдөг.
 
 

Наранцэцэг                                                                 “Георгоно” – амьд сарнай
   

“Георгоно” –цагаан сарнай                                            “Георгоно” – ягаан сарнай
   

“Гергоно” – цагаан-ягаан буурал                                 “Геогоно” –шар сарнай
 

Мөлхөө цэцэг- чернилэн ягаан, ягаан, цагаан
 

Шар багваахай цэцэг                                                    Улаан цэцэг
       

Төмсний улаан цэцэг                                               Хумсан цэцэг             

 
Манай гаднах талбайд хүн бүр дуртай
  
Бидний бий болгосон энэ орчинд манай цэцэрлэгийн хүүхдүүдээс гадна сургуулийн охид хөвгүүд, иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ирж, алжаал ядаргаагаа тайлдаг болсон.





                   
Мод, сөөг тарьж ургуулах арга технологид оюутан, сурагчид, өсвөр үеийнхнийг сургаж, анхан шатны мэдлэг, дадал чадвартай болгох, арга хэмжээг зохион байгуулдаг.
 


2010 оны хавар 4 дүгээр сард  мод бут тарих сонирхолтой эцэг эхчүүдэд  мод тарих, тарьц бэлтгэх үйл ажиллагааг танилцуулах ажлыг  зохион байгуулав.  Энэ ажилд  9 ээж оролцсон.

Мөн...

Цэцэрлэгт хүмүүждэг хүүхдүүдийн маань нүдэн дээр цэцэрлэгийн орчин сайхан болж өөрчлөгдөж байгаад хүүхдүүд сэтгэл хангалуун байдаг. Тэд цэцэрлэгтээ ирэх тун дуртай. Манай цэцэрлэгт хүмүүждэг хүүхдүүд маань бага балчир наснаасаа эхлэн байгаль орчин, эх дэлхийгээ хайрлах хамгаалах  хүмүүжилтэй болж хүмүүжиж байна. Үүний илрэл нь хүүхдүүд маань  цэцэрлэгийнхээ хашаанд ургаж байгаа мод бут, сөөг, цэцгийг  хугалах, тасдах зэрэг зохисгүй үйлдэл ер гаргадаггүй. Ногоон байгууламжтай орчинд хүүхдүүд маань хүчилтөрөгчөөр хангалттай хангагдаж байдаг.

 
Манай цэцэрлэгийн хамт олон цэцэрлэгийнхээ эдэлбэр газрын 0,4 га талбайд 500 кг төмс тариалан 1 тонн төмс хураан авч, хүмүүжиж байгаа хүүхдүүдийнхээ хүнсэнд хэрэглэдэг.


Манай цэцэрлэгийн дотоод байдал
 
Бид өөрсдийнхөө тарьж ургуулсан мод, бут, цэцэгнээсээ сэтгэлийн таашаал, эрч хүч авдаг.
    

                         Багш нар                                                   Туслах багш нар

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар цэцэрлэг


Холбоотой мэдээ: http://www.davalgaa.mn/modules/cms/read/article.aspx?id=1280
periactin 4 mg periactin insomnia periactine pour grossir enfin une solution
nolvadex 20mg nolvadex homme nolvadex forum
clopidogrel bloedverdunner open clopidogrel 75
ventolin jarabe ventolin aerosol ventolin
microlite pill weight loss go microlite pill
[ 19 ] И.Буянжаргал202.179.20.XXX
2014 оны 6-р сарын 16. Даваа гариг.
Танай хамт олонд ажлын амжилт хүсье.Чадварлаг удирдлагатай байна гэдэг үнэхээр урамтай шүү ангийн анд Төгсөөдөө баяр хүргэе, танай хамт олон үнэхээр хөдөлмөрч сайхан хүмүүс байна шүү улам их амжилт гаргаж ажиллаарай
[ 18 ] Уянга27.123.213.XXX
2014 оны 4-р сарын 29. Мягмар гариг.
ямар мундаг юм бэ.Та бүхэнд ажлын амжилт хүсье
[ 17 ] Зочин122.254.127.XXX
2014 оны 4-р сарын 9. Лхагва гариг.
цэцгийн нэр: геогоно биш георгина буюу монголоор мандарваа, төмсний улаан биш мак буюу намуу цэцэг гэдэг байхаа
[ 16 ] soyloo203.91.117.XXX
2014 оны 3-р сарын 28. Баасан гариг.
tsetsegn vree xaans avax ve
[ 15 ] ганболд103.26.194.XXX
2014 оны 3-р сарын 13. Пүрэв гариг.
ямар мундаг юм бэ?
[ 14 ] bolopoo202.55.191.XXX
2013 оны 12-р сарын 13. Баасан гариг.
tanai ajilsag hamt olond ajliin amjilt husiya
[ 13 ] Чаагий49.0.202.XXX
2013 оны 5-р сарын 2. Пүрэв гариг.
Сайн байна уу багваахай цэцэг тарих гэсэн юм vрийг нь хаанаас авах вэ
[ 12 ] Гантуяа180.149.97.XXX
2012 оны 11-р сарын 25. Ням гариг.
Сайхан байна. Цэцэг ургуулах ажилдаа хүүхдийг оролцуулж байвал ирээдэйн цэцэгчин олон болно.амжилт хүсье
[ 11 ] buya203.91.117.XXX
2012 оны 11-р сарын 12. Даваа гариг.
jinhene tsetserleg bnadaa6 ajiliin amjilt hucie
[ 10 ] дархан-уул27.123.213.XXX
2012 оны 10-р сарын 17. Лхагва гариг.
энэ хамт олонд амжилт хүсъе маш хөдөлмөрч хамт олон байна эрхлэгч нь миний цэцэрлэгийн багш байсан сайн багш байсан таньд болон танай хамт олонд ажлын амжилт хүсье
[ 9 ] Îðõîí àéìàã 202.126.89.XXX
2012 оны 10-р сарын 13. Бямба гариг.
ßìàð ãî¸ þì âý. Ñàéõàí òîõèæóóëæýý. Àìæèëò õ¿ñüå
[ 8 ] moog103.10.21.XXX
2012 оны 10-р сарын 10. Лхагва гариг.
гайхалтай амжилт хүсье
[ 7 ] odgii202.55.191.XXX
2012 оны 10-р сарын 5. Баасан гариг.
Үнхээр сайхан зүйл хийсэн байна та нар шиг хүүхнүүд өшөө олон байж ихийг бүтээгээсээ танай хамт олонд ирээдүй ажилд чинь амжилт хүсье
[ 6 ] Зочин202.179.11.XXX
2012 оны 10-р сарын 4. Пүрэв гариг.
цэцэрлэгт үнэхээр хөдөлмөрч хүүхнүүд ажиллах юм Сайхан байна. Амжилт хүсье
[ 5 ] Áàÿðàà 202.126.91.XXX
2012 оны 10-р сарын 2. Мягмар гариг.
¯íýõýýð õºäºëìºð÷ ,ñàíàà÷ëàãàòàé õàìò îëîí þìàà . Áóñäàä ¿ëãýð äóóðàéëàëòàé ñàéõàí àæèë õèéæýý.Ñàíàà÷èëñàí àæèë á¿õýí òàíü ýíý ýêî îð÷èí øèã áàéã. Àìæèëò
[ 4 ] khorloo202.179.19.XXX
2012 оны 10-р сарын 2. Мягмар гариг.
ta buhend ajliin amjilt husie uneheer eko ojchin boljee
[ 3 ] admin202.170.67.XXX
2012 оны 10-р сарын 1. Даваа гариг.
Та бүхний энэхүү ажил үнэхээр бахархууштай байна. Одоо энэ сайхан талбайгаа хүүхэдтэй ажиллахдаа өргөн ашиглаж, хүүхдүүдээ талбай дээрх үйл ажиллагаандаа сайн оролцуулаарай. Мөн гадаа талбайн тоглоомыг модоор хийхдээ суурийг нь хэрхэн ялзралаас хамгаалдагийг манай сайтын дараах линкээр орж үзээрэй. http://www.davalgaa.mn/modules/cms/read/article.aspx?id=512
[ 2 ] tvmee49.0.186.XXX
2012 оны 9-р сарын 30. Ням гариг.
estoi goe yumaa ta nariin tsaashdiin ajild amjilt hvsie
[ 1 ] баска202.179.20.XXX
2012 оны 9-р сарын 29. Бямба гариг.
ёстой гоё юмаа
badmaa
2014 оны 4-р сарын 3. Пүрэв гариг.
танай хамт олон үнэхээр санаачлагатай сайхан ажилладаг нь харагдаж байна. бусад цэцэрлэгүүд харж л байдаг байгаадаа үлгэр аваад ингэж ажиллавал ямар гоё эрүүл орчинд хүүхдүүд маань хүмүүжих болоо. амжилт хүсье

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
хамтдаа суралцъя-3 ном нь байна уу
2019 оны 12-р сарын 1. Ням гариг.
хамтдаа суралцъя-3 ном нь байна уу
2019 оны 12-р сарын 1. Ням гариг.
эсээ
2019 оны 10-р сарын 16. Лхагва гариг.
tulgamdsan asuudal
2019 оны 8-р сарын 25. Ням гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 28
Өнөөдөр 533
Өчигдөр 4147
Энэ 7 хоногт 15701
Энэ сард 16094
Өнгөрсөн сард 61787
Нийт зочилсон 5978861

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    эрдэнэзаяа
    үнэ хэд вэ
    otgoo
    standart oldohgui bn yah ve
    зочин
    3-р анги төгссөн хүүхдийн хувийн хэрэг дээр 8-р түвшинтэй төгслөө гэж ...
    Зочин
    Орхон аймгийн БСГ-ийн СӨБ -н мэргэжилтэн Тайвантуул арга барил, харилц...
    Зочин
    зочин 41-ийн саналыг дэмжлээ.Үнэн шүү, одоо элсэлт эхлэх гээд хэдэн эр...