Үзсэн тоо: 12014
14
Эцэг эхийн хурлыг яаж хийдэг юм бэ?
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2012 оны 4-р сарын 25. Лхагва гариг. asdf
Нийслэлийн ... дүгээр сургуулийн 5 дугаар ангийн эцэг эхийн хурлын үеэр болсон ярианаас:
Хурал 6 цагаас эхлэх ёстой байлаа. Цаг хартал 6:32 болж байв. Ангид ирсэн хүмүүсийг сэм ажиглавал аав ээж, эмээ өвөө, ах эгч, оюутан бас найм юм уу есдүгээр ангийн гэмээр хоёр охин нийлсэн 12 хүн сууж байв. Уг нь 36 сурагчтай анги гэж байгаа. Ангийн багш ширээнийхээ ард сууж ямар нэгэн юм бичиж харагдана. Ангид байгаа хүмүүсийн зарим нь цагаа байн байн харан санаа алдана. Зарим нь анги доторх байдлыг тойруулан ажиглана. Үлдсэн хэсэг нь гар утсаараа оролдож сууна. Гэнэт 3 дахь эгнээний арын ширээнээс нэгэн ээж:

 - Хурал 6 цагт эхлэх  юм биш үү? 6:30 өнгөрчихлөө. Эхлэхгүй юм уу гэсэн бухимдангуй өнгөөр багшаас асуув. Гэтэл багш хариуд нь:
- Би ер нь хурал байнга хийгээд байдаггүй, та нарыг дахин дахин цуглуулдаггүй, бусад нь дуугүй байхад та яахаараа ингэж олон юм ярьж байдаг байна аа хэмээн хариу  бухимдав. Ангид сууж байсан бусад хүмүүс нүдээ нэг том болгосноо өөр өөрийн бодлоо нуун таг чимээгүй сууцгаалаа.
Ингээд хурал 6:50 гэхэд эхэлж, энэ хүртэл 3 эцэг эх л нэмэгдэж  ирэв. Энэ бүгдийг харж суусан надад төрсөн бодлоо та бүхэнтэй хуваалцъя.

Эндээс дараах асуултууд урган гарч байгаа юм. “Хүлээж суусан хүн бүрийн өмнөөс өөрийн үгээ бухимдангуй хэлсэн ээжийн буруу юу?  Аль эсвэл нийт эцэг эхээ хамруулчих санаатай байсан ч бүдүүлэг гэмээр багшийн харилцаа хэр зохистой вэ? Ирээгүй буюу хоцорч ирж байгаа эцэг эхээс болж энэ маргаан үүссэн үү? Эсвэл эцэг эхийн хурлыг зөв зохион байгуулж сураагүй багш бидний нэгэн дутагдал уу?

Багш, эцэг эхийн хамтын ажиллагааны нэг хэлбэр бол эцэг эхийн хурал юм. Гэвч ажиглалт, судалгаанаас үзэхэд эцэг эхийн хурал үр дүн багатай болдог нь аль аль талынх нь алдаа дутагдлаас үүддэг бололтой.

Эцэг эх, багш нарын гаргадаг нийтлэг алдаа

 Эцэг эхийн хурал зохион байгуулахдаа багш нарын гаргадаг нийтлэг алдаа:

•    Бэлтгэл багатай, яаруу давчуу хурал хийдэг
•    Хурлын товыг тулгаж гэнэт зарладаг
•    Эцэг эхчүүдийг дутуу хагас хамруулдаг
•    Бусад ангиудын хурал зөвлөгөөнтэй давхцуулдаг
•    Хурал хийдэг нэгэн хэвшмэл арга барилтай. Багш их ярьж, эцэг эхчүүд голдуу сонсогчоор суудаг
•    Эцэг эхчүүдийн яриаг өрнүүлэх оролдлого хийдэггүй, тэдний үгийг сонсдоггүй
•    Эцэг эхчүүдэд хагас, дутуу, заримдаа онц хэрэгцээгүй мэдээлэл өгдөг
•    Хурал хийхдээ аль нэг зүйлд зориулан мөнгө төгрөг татах асуудлыг байнга хавчуулдаг
•   Сурагчдынхаа сурлага хүмүүжлийн ахиц, өөрчлөлтийг хүүхэд нэг бүр дээр ажиглан тэмдэглэж, тодорхой судалгаа хийдэггүйгээс эцэг эхэд “Танай хүүхэд давгүй дээ”, “Танай хүүхэд жаахан хөдөлгөөнтэй шүү” гэх мэт ерөнхий, бүдэг бадаг хариулт өгдөг.
•    Зарим хувийн сургуулийн багш нар хүүхдийн сурлагын дүнг үнэн зөв мэдээлдэггүй гэх мэт

Эцэг эхийн хуралд  аав ээжүүдийн хандах хандлага, гаргадаг нийтлэг алдаа:

•    Цаг баримталдаггүй, хуралд хоцорч очдог
•    Зарим нь эцэг эхийн хуралд ач холбогдол өгч очдоггүй
•    Багшийн амыг харж, идэвхгүй сонсогчийн байр сууринаас ханддаг
•    Ажил чухал байна. Хүүхэд яах вэ, аяндаа болно гэж боддог
•    Багшид 100% хүүхдээ даатгаад өөрсдийгөө чөлөөлдөг
•    Багшийн алдаа дутагдлыг хэлэхээс айдаг
•    Хүнтэй зөв харьцах, ялангуяа хүүхэдтэйгээ эерэг зөөлөн харилцах талаар мэддэг хомс, сонин, сэтгүүл уншдаггүй, цахим мэдээлэл хайдаггүй
•    Хүүхэд хүмүүжүүлж байгаа өөрийнхөө арга барилыг буруу байна уу даа гэж нэг ч удаа бодож үздэггүй  
•    Согтуу аав ээж хуралд суух тохиолдол гардаг гэх мэт

Эцэг эхийн хурал зохион байгуулах хэлбэрүүд

Хичээлийн жилийн анхны эцэг эхийн хурал голдуу зохион байгуулалтын  чанартай байж болох юм. Үүнд, эцэг эхийн зөвлөл сонгох, тухайн хичээлийн жилд ямар ажлууд хийгдэх талаар багш өөрийн төлөвлөснөө танилцуулж,  түүн дээрээ эцэг эхчүүдийн санал бодлыг авч нэмэлт оруулах, эсвэл хурал болохоос өмнө хүүхдүүдээр нь дамжуулан урьдчилан санал сэтгэгдлийг нь авч чадвал бүр сайн. Ингээд дараа дараачийн хурлыг өгөөжтэй, сонирхолтой зохион байгуулахын тулд  дараах хэлбэрийн ажлуудыг  та туршаад үзээрэй.

Эцэг эхээс авах мэдээлэл: Хүүхдийн ар гэрийн байдал, гэрийн хаяг, эрүүл мэнд, суурь өвчин болон илүү онцгой анхаарах шаардлагатай зүйл, авьяас билэг, зан чанарын талаар эцэг эхээс мэдээллийг бичгээр буюу асуулгаар авч үлдэх.

Сэдэвчилсэн мэдээлэл: Багш таны хийж байгаа хурал бүрт зайлшгүй байх ёстой нэг хэсэг бол эцэг эхчүүдэд тодорхой, шаардлагатай сэдвээр онол арга зүйн мэдээлэл өгөх. Жишээлбэл, тухайн ангийн хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, эцэг эхийн эрх үүрэг, эцэг эх хүүхдийн харилцаа гэх мэт сэдвээр илтгэлийг  10-15 минутад  явуулж хэвших. Ингэснээр таны бүтэн жилийн турш хүүхэд сургах хүмүүжүүлэх ажил тань хөнгөлөгдөж, эцэг эх бүр таны дотны хамтран ажиллагч, туслагч болоход их дэмтэй байдаг.

Хэлэлцүүлэг маргаан: Тухайн цаг үеийн анхаарал татаж буй асуудлаар багш, эцэг эхчүүдтэй  санал сэтгэгдлээ чөлөөтэй солилцож, эцсийн зөв шийдийг хамтдаа гаргах.  Жишээлбэл:  хар тамхи, мансууруулах бодис зэрэг нийгэмд үүсч буй сөрөг үзэгдлээс хүүхдийг сэргийлэх, хүүхэд сурлагаар хоцрогдох, хүмүүжлийн доголдол,  ангийн хуримтлал үүсгэх, багш өөрийн давуу эрхээ ашиглан ном, сонин, сэтгүүл авахыг тулган шаардах, анги сургууль тохижуулах нэрийдлээр их, бага хэмжээгээр мөнгө татах гэх мэт асуудлыг хамтаараа хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрэх

Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө: Үүнийг багш эцэг эхчүүдтэй ганцаарчилсан болон хэсэгчилсэн байдлаар зохион байгуулна. Хуульч, сэтгэл зүйч, эмч, нэрд гарсан хүмүүсийг  оролцуулж  хамтарч хийвэл илүү өгөөжтэй.

Танил хүнтэй хийх  ярилцлага:  Ангийн сурагчдын аав ээжүүдийн хүүхэдтэйгээ ажилладаг туршлага, ажил мэргэжилтэй нь холбогдох зөвлөгөөнөөс бусад залуу аав ээжүүдэд санаа өгөх зорилгоор  эцэг эхийн хурлын төгсгөлд яриаг нь оруулж өгч болох юм.

Хамтарсан хурал:  Эцэг эх, багш, сурагчдын гурвалсан хамтын хурал. Багшаас бэлтгэл туршлага шаардана. Сурагчдын алдаа дутагдлыг нийтийн дунд зарлахгүй, энэ үед ганцаарчлан хэлж мэдэгдэнэ.

Эцэг эхчүүдэд зориулсан хичээл:  Багш бүр өөрийн өвөрмөц арга барилаар хичээлээ явуулдаг. Хүүхэд гэртээ харихаар эцэг эхчүүд бас нэг өөр аргаар заадаг. Энэ үед хүүхдэд асуудал тулгарна. Тиймээс эцэг эхчүүдэд зориулж  аливаа нэг шинэ бүлэг сэдэв орохоос өмнө бяцхан хичээл заах нь эцэг эхчүүд сургалтын арга барилаас эзэмшиж,  хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийхэд тусалж дэмжихэд тустай. Зарим сургуульд эцэг эх нэг өдөр хүүхдийнхээ оронд “сурагч” болдог туршлага ч бий.

Эцэг эхийн хурлын сэдэв   

Бага ангийн (1-5 дугаар анги) эцэг эхийн хурлын зарим сэдвийг санал болгож байна. Үүнд:

1. Бага насны хүүхдийн бие физиологи, сэтгэлзүйн онцлог
 2. Бага насны хүүхдэд хэрхэн анхаарал тавих, харилцааны онцлог, сонирхол авьяасыг хөгжүүлэх, хувийн онцлогийг мэдэх аргачлал
3. Зөв суух, хараа муудахаас урьдчилан сэргийлэх, амархан ядрах, сонирхол буурахаас сэргийлэх арга замууд
4. Хичээлийн хуваарь, зөв хооллох, амрах, даалгавар хийх, даалгаврын биелэлтэд хяналт тавих талаар
5. Хүүхдийн буруу дадлыг арилгах, гэр бүлийн сургуульд хүмүүжүүлэх зайлшгүй шаардлагыг ойлгуулах
6. Бага насныхны сэтгэлийн  хөөрөл, бусдыг дагаж дууриах, аялдан дагах, бусадтай таарамжгүй байх, сэтгэл дундуур байх зэрэг өөрчлөлтийг даван гарах талаар
7. Бага ангийн сурагчдын шинэ мэдлэгийг эзэмших боломж, түүний ой ухааны хөгжил
8. Найз нөхдөө зөв сонгох
9. Хүний биеийн хэсгүүдийн нэршил (их бие, амьсгал, цусны тархины, харааны гэх мэт), бие эрхтнээ арчилж хамгаалах
10. Эцэг эхийнхээ ачийг хариулах нь хүүхдийн үүрэг гэдгийг ойлгуулах


Р. Нацагбаяр
coupons for prescription drugs link cialis manufacturer coupon 2016
free discount prescription card go prescription coupon
cialis 20mg allied.edu cialis ou viagra
amoxil forte dosage site amoxil paediatric drops chemist warehouse
houston abortion clinic click national abortion federation
[ 14 ] Зочин66.181.160.XXX
2018 оны 6-р сарын 22. Баасан гариг.
сайхан санаанууд байна. баярлалааа
[ 13 ] цээгий202.21.118.XXX
2017 оны 2-р сарын 15. Лхагва гариг.
хөдөө газар эцэг,эхийн хурлыг яаж хийвэл болох талаар зөвлөөч
[ 12 ] Зочин202.126.91.XXX
2017 оны 2-р сарын 7. Мягмар гариг.
эцэг эхчүүд хүүхдийнхээ хувийн хүмүүжилд анхаардаггүй үргэлж өмөөрсөөр байгаад хүнээс үг сонсож чадахаа больцон хүүхдүүдтэй, юм л бол хүүхдий минь зөв гэсэн ойлголттой, багшийг шалих шалихгүй юманд хардаж сэрдэнэ, сургуулийн удирдлагууд ч ялгаагүй багшыг дандаа материаллаг юм сурагчдаас хийлгэ гэж шаарддаг, гэтэл хөөрхий дарамтанд орсон багш сурагчдаас их бага хэмжээний мөнгө шаардахаас өөр аргагүй болдог. ерөөсөө эцэг эхчүүд сургуулийн удирдлагуудын дунд багш нар л өрөвдөлтэй байна.
[ 11 ] цагийн багш 202.126.91.XXX
2017 оны 2-р сарын 7. Мягмар гариг.
би нэгэн хувийн сургуульд цагийн багшаар удаан ажиллаж байна, зарим хүүхэд хүмүүжлийн доголдолтой багшийг огт хүндлэхгүй өөртөө их итгэлтэй цэцэн тэнэг гэж яана, сургалтын менежер нийгмийн ажилтнуудаас зөвөлгөө авах гэхэд зөвөлгөө ерөөсөө өгч чадахгүй сэтгэл гаргадаггүй юм байна. би угнь дунд сургуулийн багш болно гэж их мөрөөдөж явсан, одоо хэзээ ч цалин багатай буруу бүгд багшид тохогддог ядаргаатай ажилыг хийх хүсэлгүй болсон. ер нь бүгдэд багшийн буруу байдаг юмаа даа.
[ 10 ] Б202.131.252.XXX
2016 оны 10-р сарын 24. Даваа гариг.
ахлах, дунд ангийн сурагчдын эцэг эхэд ямар сэдвээр сургалт явуулбал зүгээр талаар бичиж өгөөч
[ 9 ] Маргад202.126.91.XXX
2013 оны 5-р сарын 30. Пүрэв гариг.
Сайхан санаа өгсөнд баярлалаа. Эцэг эхчүүдийн санаачлагагүй байдал, багшаас л юм хүлээсэн сэтгэхүйг өөрчлөх тал дээр зөвлөгөө байвал сайн байна.
[ 8 ] Zochin202.55.184.XXX
2012 оны 11-р сарын 22. Пүрэв гариг.
Ene sedev ih taalagdlaa. Tanaih ruu bainga orj medeelel avdag. Ta nar uuriin saitaa surtalchlah tal deer iluu anhaarval yamar ve? Meddeg humuus ni l orood, busad ni medehgui bna
[ 7 ] Зочин180.149.75.XXX
2012 оны 11-р сарын 11. Ням гариг.
saihan sanaa bna heregjuulnee
[ 6 ] эх 103.10.22.XXX
2012 оны 11-р сарын 9. Баасан гариг.
багш нар ингэж хурлыг явуулах хэрэгтэй би ч гэсэн хүүхдийнхээ хуралд суудаг хүүхдийн талаар нас сэтгэхүйн ойлголт байхгүй хүүхдийн сул талыг хэлсэн мөнгө нэхсэн хурал болдог хурлыг ингэж хийдэг бол байнга хуралдаа иджвхитэй сайн оролцож багшийн хэлсэн болгоныг биелүүлэхэд бэлэн байна шүү
[ 5 ] bagsh202.179.11.XXX
2012 оны 11-р сарын 3. Бямба гариг.
зөвлөгөө таалагдлаа, уншихад олон сайхан санаа бодогдлоо.
[ 4 ] Гүдаурен202.179.11.XXX
2012 оны 10-р сарын 20. Бямба гариг.
3 дахь жилдээ ажиллаж байгаа залуу багшийн нэг юм аа,сайхан санаа байна
[ 3 ] ariunaa202.179.7.XXX
2012 оны 10-р сарын 15. Даваа гариг.
sanaa avahaar saihan sanaa baina bagsh nar unshaasai
[ 2 ] дулмаа49.0.199.XXX
2012 оны 4-р сарын 28. Бямба гариг.
хэрэгтэй зүйлбичсэн байна.Экскурс, зугаалгыг удирдахталаар мэдээлж өгнө үү.
[ 1 ] Tseegii180.235.176.XXX
2012 оны 4-р сарын 25. Лхагва гариг.
Manai huugiin bagsh uuniig unshaasai daa

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 67
Өнөөдөр 1471
Өчигдөр 2253
Энэ 7 хоногт 5811
Энэ сард 22697
Өнгөрсөн сард 44162
Нийт зочилсон 5423525

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    enee
    medeelel oruulbal iluu sonirholtoi
    гэрлээ
    хөөрхө юм байна
    сурагч
    МЭӨ манай эрний өмнөх. НТӨ-г яг юу гэж унших вэ. нийтийн тоололын өмнө...
    Зочин
    Манайхан боловсролын хувьд зөв зүйл гэж юуг хэлэх, юуг сайжруулан ашиг...
    багш
    давгүй санаа байна. ашиглаж үзье