Үзсэн тоо: 1660
2
Боловсролын бодлогын импорт
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2012 оны 4-р сарын 17. Мягмар гариг. asdf
Энэ ном бол Монголд хэрэгжсэн боловсролын олон шинэчлэл яагаад өөр нэг улсад хэрэгжсэн шинэчлэлийг дуурайсан байдгийн учир шалтгааныг олох гэсэн нэгэн оролдлого юм. Монголд болж байгаа энэ үйл явц нь өргөн утгаараа даяаршил даруй мөн. Гэхдээ "моодонд орж буй" энэхүү тайлбар нь олон сул талтай. Өөр бусад дутагдлын зэрэгцээ энэхүү тодорхойлолтоос эзэн хариуцагч, үйл явц, учир шалтгаан зэрэг нь тодорхой харагдахгүй байгаа юм. Боловсролын шинэчлэлийг импортлох ажлыг хэн залж чиглүүлж байна вэ? Өөр газар хэрэгжсэн боловсролын бодлого ямар замаар Монгол руу зөөгдөн орж ирж байна вэ?
Даяар шинэчлэлүүдийн зарим нь Монголын анхаарлыг татаж чадсан байхад зарим нь яагаад тэгэхгүй байна вэ? Иймэрхүү асуултуудын улмаас бид Монгол болон дэлхийн бусад орны боловсролын салбарт хэрэгжиж байгаа шинэчлэлүүд хоорондоо "гайхмаар төстэй" (Самофф 1999:249) байгаагийн шалтгааныг судлах болсон юм. Энэ номын агуулга даяаршил болон Монголын боловсролын тухай өгүүлэх бөгөөд харин үүний цаана Монголд орж ирсэн, зарим тохиолдолд нэлээд хугацаа хоцорч орж ирсэн "нүүдэлч" шинэчлэлүүдийн ээдрээтэй зам мөрийг тандан тодруулах гэсэн бидний сонирхол байгаа болно.

Энэ номыг зохиогчид болох Гита Стайнер-Хамси (Нью-Йорк, Колумбийн Их сургуулийн Багшийн коллеж) Инес Штольпе (Берлин, Гумбольдтын Их Сургууль) нар нь дэлхийн бөмбөрцгийн хоёр өөр цэгээс Монголын боловсролын шинэчлэлийг олон жил судалсаар ирсэн хүмүүс юм. Харьцуулсан боловсролын судлаачдын дунд “этгээд” гэж нэрлэгдэх болсондоо аль хэдийн дассан тэр хоёр Берлинд 2002 онд анх танилцахдаа “Монголын боловсролыг сонирхон судалдаг өөр хүн байдаг юм байна ” гэдгийг мэдсэн билээ. Ингээд тэдний судалсан судалгааны нэгээхэн хэсгээс толилуулж байна.

Монголд тодорхой хугацаагаар туршиж үзээд зогсоосон алдаатай бодлого, шийдвэрүүд олон бий. Эдгээрийн заримаас дурдвал:
  • Бичиг үсгээ солих бодлого (1992-1994)

Энэхүү шинэлэлээр кирилл цагаан толгойг 50 гаруй жил хэрэглэгдээгүй байсан монгол бичгээр солих оролдлого хийжээ. Кирилл үсгийг 1941 онд нэвтрүүлсэн. Боловсролын яам хангалттай хэмжээний олон улсын хөрөнгийг дайчилж чадаагүй, багш нар бэлтгэгдээгүй, сурах бичиг дутагдалтай, эцэг эхчүүд энэ шинэчлэлийн эсрэг байсан учраас энэхүү шинэчлэлийг хоёрхон жилийн дараа зогсоосон байна.

  • Дотуур байрыг төлбөртэй болгох бодлого (1996-2000)

Эцэг эх нь хоол хүнсээр хангасан тохиолдолд л сурагчдыг сургуулийн дотуур байранд авдаг байв. “Дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг эцэг эхээс гаргуулах” бодлого нь сургууль завсардах болон сургуульд элсэхгүй байх явдлыг ихээр дэвэргэсэн юм. Энэ бодлогыг 4 жилийн дараа халжээ.

  • Орон тоог оновчтой болгох, сургуулиудын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх бодлого (1997)

1997 онд сургуулиудын “бүтцийг оновчтой болгох” бодлого явуулсан ба өөрөөр хэлбэл, сургуульд ажиллагсдын тоог эрс багасгаж зарим сургуулийг бүрмөсөн хааж, заримыг нь өөрчлөн зохион байгуулжээ. Энэхүү өөрчлөлтөд гурван стратегийг ашигласан нь (1) алслагдсан багийн сургуулийг хаах, (2) сумын сургуулиудын 9, 10-р ангиудыг хаах, (3) хот болон аймгийн төвүүдийн хэд хэдэн сургуулийг нэгтгэн цогцолбор сургуулиудыг байгуулах зэрэг байв. 1997 онд хэрэгжүүсэн бодлогоос арван жилийн дараа юу үлдэв? Багийн ёургуулиуд балгас болж, хаалгаа барилгүй үлдэж чадсан хэд нь удирдлагын хувьд сумынхаа сургуульд харьяалагдах болж (“сумын сургуулийн харьяа багийн сургууль ”) зарим нь бие даасан багийн сургууль болохоор тэмцэж байна. Сумын сургуулиуд нь 9, 10 дугаар ангиудаа хаах шийдвэрийг хүлээж авалгүй, яваандаа аймгийн боловсролын удирдах байгууллагын дэмжлэгтэйгээр ахлах ангиудаа эргүүлэн нээжээ. Цогцолбор сургуулиуд нь оршин тогтносоор байгаа боловч удирдан зохион байгуулахад төвөгтэй төдийгүй сурган хүмүүжүүлэх ухааны үүднээс харахад бага ангийн сурагчдад өгөөжгүй хэмээн шүүмжлэгдсэн боловсролын нүсэр цайз болоод байна.


Гита Стайнер-Хамси, Инес Штольпе

Орчуулсан: А.Гэрэлмаа, Б.Батжаргал
Хянасан: А.Гэрэлмаа, Б.Жадамбаа
Хэвлэсэн: 2007он

www.davalgaa.mn
prescription coupons pet prescription discount card cialis discount coupon
claritine za psa read claritine koliko na dan
apranax 250 apranax et alcool apranax compendium
minoxidil centaurico.com minoxidil 5
nurofen femme nurofen prix nurofen sirop
[ 3 ] Зочин182.160.21.XXX
2012 оны 4-р сарын 18. Лхагва гариг.
uu
[ 2 ] enkhmaa202.179.7.XXX
2012 оны 4-р сарын 18. Лхагва гариг.
Ene unen shuu 1990-2000 aad onii ued torolt bagaslaa . huuhed irehgui bna geed l tsetserleguudiig haagaad bairiig ni alban gazruudad taraasan getel odoo esregeeree huuhed ni ihseed irsen chini nemj tsetserleg barih horongogui bolson heden muu huuchin ajiilaj bgaa tsetserleguud ni achaallaa daahaa boliod udaj bna doo . Tsetserlegiin huuchin barilguudiig zoriulaltaar ni butsaagaad ashiglaj boloh arga bdaggui yum bolov uu negent l shiniig olnoor barij chadahguigees hoish /Orhond iim yabdal bolson
[ 1 ] zochin180.235.179.XXX
2012 оны 4-р сарын 17. Мягмар гариг.
Bolovsroliin salbart ajillaj bga buh humuus ene nomiig neg unshchih xeregtei bga yum daa

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
хамтдаа суралцъя-3 ном нь байна уу
2019 оны 12-р сарын 1. Ням гариг.
хамтдаа суралцъя-3 ном нь байна уу
2019 оны 12-р сарын 1. Ням гариг.
эсээ
2019 оны 10-р сарын 16. Лхагва гариг.
tulgamdsan asuudal
2019 оны 8-р сарын 25. Ням гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 24
Өнөөдөр 1599
Өчигдөр 1882
Энэ 7 хоногт 14367
Энэ сард 38603
Өнгөрсөн сард 61787
Нийт зочилсон 6001370

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    дооний
    Баярлалаа багшаа хэрэгтэй зүйл байна. 12 сарын үг оруулах юм бол бүбр ...
    эрдэнэзаяа
    үнэ хэд вэ
    otgoo
    standart oldohgui bn yah ve
    зочин
    3-р анги төгссөн хүүхдийн хувийн хэрэг дээр 8-р түвшинтэй төгслөө гэж ...
    Зочин
    Орхон аймгийн БСГ-ийн СӨБ -н мэргэжилтэн Тайвантуул арга барил, харилц...