Үзсэн тоо: 1158
0
0
Замынхаа чулууг эцэг, эхээрээ ”түүлгэсэн” ах дүүс
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2011 оны 12-р сарын 8. Пүрэв гариг. asdf

Тэр үедээ ажилчны район гэж нэрлэдэг байсан Хан-Уул дүүргийн 120 мянгатад төрж өссөн Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгон­баярын ахыг УИХ-ын гишүүн асан Ё.Баярсайхан гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз. Ёндонгийнх хэмээх сэхээтний гэр бүл дөрвөн хүүхэдтэй болсноос том хүү нь Ё.Баярсайхан бол отгон нь Ё.Отгонбаяр юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаа­­ны сайдыг айлын бага хүү учир Ё.Отгонбаяр гэж нэрлэсэн гэдэг. Тэдний эцэг Ёндон хуульч мэр­гэжилтэй бол ээж нь монгол хэл, уран зохиолын багш нэгэн. Эднийх хүүхдүүдийнхээ бо­ловс­ролд нэлээд анхаарал хан­дуулдаг байсан учир хүүхдүүдээ бүгдийг нь ОХУ-д сургажээ.

Ёндон­гийнх хүүхдүүдийнхээ боловсролд ийнхүү анхаарч чадсанаар тэдний амьдралын замд саад болох чу­луунуудыг түүж өгсөн гэж хэлж бол­но. Иймээс тэдний хүүхдүүд дардан замаар амьдралд хөл тавьсан байна. Том хүү Ё.Баярсайхан нь ОХУ-д Ждановын нэрэмжит Моск­вагийн Удирдлагын дээд сургуулийг төгсөж ирээд Эр­дэнэт хотын за­хиргааны нийгмийн хамгааллын хэлтэст ажиллаж бай­гаад Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ерөн­хий эдийн засагчаар ажилд оржээ. Дараа нь УИХ-ын 2000 оны сонгуульд Эрдэнэт хотод МАХН-аас нэр дэвшиж, Ардчилсан намаас нэр дэвшсэн Д.Одхүүг ялж УИХ-ын гишүүн болсон юм. Харин УИХ-ын 2004 оны сонгуулиар Ард­чилсан намаас нэр дэвшсэн Д.Од­хүүд ялагдаж байсан түүхтэй. Одоо тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн нийг­мийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар ажилладаг. Үүнийхээ хажуугаар УИХ-ын ирэх сонгуульд Ардын намаас нэр дэвшихээр  бэлтгэлээ базааж байгаа сураг бий. Харин түүний удаах дүүг Ё.Батсайхан гэдэг. Мөн л ОХУ-д сургуульд суралцаж төгсжээ. Москвагийн Тээврийн инженер, эдийн засгийн дээд сургуулийг төгсөж ирээд төмөр замын салбарт диспетчерээс эхлээд бүхий л ажлыг хийж үзсэн тэрбээр одоо төмөр замын томоохон төсөл дээр ажиллаж байгаа аж. Ёндонгийнх Ё.Отгон гэдэг ганц охинтой. Ё.Отгон нь Москвагийн Эдийн засаг, ста­тистикийн дээд сургуулийг төгссөн бөгөөд ШУТИС-д багшилж байжээ. Ёндонгийнх ганц охиноороо “от­голох” гэж байсан ч 1965 онд нэгэн хүү төрсөн нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр аж. 

Түүний амьдралын түүх мөн л ах, эгч нарынх нь адил энгийн агаад дардан байжээ. Тэрбээр зарим нэг хүн шиг амьдралын хэцүүг туулж өндөрлөгт хүрээгүй. Элдэв бизнес эрхэлж хэн нэгний хараалыг идээгүй. Сайн эцэг, эхийн буянаар ширхэг ч чулуугүй шахам шулуун замаар явсаар өдийг хүрчээ. Ё.Отгонбаяр 52 дугаар дунд сургуулийг 1982 онд төгсөөд шууд цэрэгт татагдаж, 282-р ангийн байлдагч болжээ. Цэргийн амьдралыг эс тооцвол бараг л бэрхийг үзээгүй гэж хэлж болно. Уг нь физикч болох мөрөөдөлтэй байсан ч эцэст нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг улаан дипломтой төгсөж дипломатчийн мэргэжил эзэмшжээ. Сургуулиа төгсөж ирээд Гадаад харилцааны яаманд атташе, I нарийн бичгийн даргын албыг хашиж байгаад 1991 онд Энэтхэг улс руу томилолт өвөртлөн явжээ. Тэндээ Шинэ Делигийн Маркетинг, менежментийн сургуулийг дүүргэж боловсролоо дээшлүүлсэн байна. Үүнийхээ дараа анх суралцаж байсан сургууль болох Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульдаа 2001-2005 онд дахин суралцаж докторын зэрэг хамгаалжээ. 

Түүнийг Ардын намын генсекийн албыг хашиж байхдаа Гаалийн хэмээх тодотголтой Х.Баатарыг Ардын намд 100 сая төгрөгийн хандив өгч байсан гэдгийг шүүхэд баримтжуулж өгснийг одоо болтол буруутгах хүмүүс ч байдаг юм билээ. Тэрбээр энэ үйлдлээсээ болж тухайн үед намынхандаа ч улс төрийн бусад хүчинд ч ад, шоо үзэгдэж байсан удаа ч бий. 

Одоо ч гэсэн түүнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байх “мэдлэг, боловсролгүй. Боловсролын сал­барын үүх түүхийг мэдэхгүй. Сайдын албан тушаалд тохирохгүй” гэж шүүмжлэх нь энүүхэнд. Үүнийг нь батлах мэт тэрбээр багш нар нь цалингаа нэмүүлэхээр ажил хаяхаа мэдэгдэхээр цаг товлосон байхад “Нэгэн сургууль дээр арга хэмжээнд оролцож байгаа” гэж хэлүүлээд цугларсан багш нарын уурыг хүргэж байсан бөх зүрхтэй нэгэн. 

Ерөнхий сайдын чихийг нэг их халууцуулаад байдаггүй ч сүүлийн үед Ё.Отгонбаяр сайд барцадтай байгаа. Гэхдээ тэрбээр соёлын өвийг хамгаалах ажилд ханцуй шамлан орж, НҮБ-д биет бус соёлын өвийг бүртгүүлэхээс эхлээд түүхийн дурсгалуудыг хам­гаалалтад авах ажлуудыг хийгээд байгаа билээ. Дэлхийн жишигт хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн боловсролыг ч нутагшуулах аянд Монголын боловсролын салбарыг эргэлт буцалтгүй оруулаад байгаа тэрбээр нэгэнтээ “Боловсролын салбар бол нэн эмзэг салбар. Тиймээс энэ салбарт элдэв янзын туршилтууд нэвтрүүлэх нь осолтой гэдгийг би биеэрээ мэдэрсэн хүн. Тиймээс энэ бүхнээс холуур байдаг” гэж хэлж байсан удаатай. Ёндонгийн том, бага хоёр хүү нь Ардын намд элсэж, улс төрийн амьдрал хөөсөн бол дунд хүү, охин хоёр нь улс төрөөс холуур тойрч мэргэжлийнхээ ажлыг хийж энгийнээр амьдарч байгаа юм.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин
cialis 20mg cialis cialis ou viagra
[ 1 ] зочин178.116.217.XXX
2011 оны 12-р сарын 10. Бямба гариг.
??р?? багш биш юм чинь багш х?ний зовлонг яаж ойлгох вэ дээ боловсролын сайдаар салбараа сайн дэддэг х?нийг томилмоор юм

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
хамтдаа суралцъя-3 ном нь байна уу
2019 оны 12-р сарын 1. Ням гариг.
хамтдаа суралцъя-3 ном нь байна уу
2019 оны 12-р сарын 1. Ням гариг.
эсээ
2019 оны 10-р сарын 16. Лхагва гариг.
tulgamdsan asuudal
2019 оны 8-р сарын 25. Ням гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 21
Өнөөдөр 643
Өчигдөр 4147
Энэ 7 хоногт 15728
Энэ сард 16204
Өнгөрсөн сард 61787
Нийт зочилсон 5978971

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    эрдэнэзаяа
    үнэ хэд вэ
    otgoo
    standart oldohgui bn yah ve
    зочин
    3-р анги төгссөн хүүхдийн хувийн хэрэг дээр 8-р түвшинтэй төгслөө гэж ...
    Зочин
    Орхон аймгийн БСГ-ийн СӨБ -н мэргэжилтэн Тайвантуул арга барил, харилц...
    Зочин
    зочин 41-ийн саналыг дэмжлээ.Үнэн шүү, одоо элсэлт эхлэх гээд хэдэн эр...