Үзсэн тоо: 3903
1
Бага ангийн сурагчдын сэтгэл зүйг харгалзан сургалтаа явуулах нь
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2011 оны 12-р сарын 8. Пүрэв гариг. asdf

Зургаан настай хүүхдүүд хөгжлийнхөө адилхан шатан байгаа хэдий ч хүүхэд бүр адилгүй. Тэд харилцан адилгүй зан заншил бүхий гэр бүлийн орчинд өсч байгаа бөгөөд хүрээлэн буй орчны цаг агаар, уур амьсгал хүртэл хүүхдийн сэтгэл зүйд нөлөө үзүүлдэг болох нь нэгэнт нотлогдсон билээ. Иймд бага ангийн багш нар сургуульд орж байгаа хүүхдийн сэтгэлзүйг хагалзан үзэж, сургалт хүмүүжлийнхээ үйл ажиллагааг зохион байгуулж чадвал тэдний авьяас чадварыг нээн илрүүлж, хөгжих боломж олгоно.    

Гэр бүлийн орчин хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх нь:


 
Зургаан настнууд маань гэр бүлийн харилцан адилгүй орчинд өссөн байдаг.Зарим гэр бүл хүүхдэдээ дэм өгч, урам хайрласан, хайр энхрийллээр дүүрэн таатай сайхан байхад, нөгөө хэсэгт нь сөрөг хүчирхийлэл ихтэй, аюултай уур амьсгал зонхилох жишээтэй.
Тийм хүүхэд хичээлд ирэхдээ эцэг эхийнхээ хооронд болсон хүчирхийллийг нүдээрээ харсан, эсвэл өөрөө бие махбодийн юмуу бусад ямар нэгэн хүчирхийлэлд өртөн “тэнэг мангар”, “хэнд ч хэрэггүй” гэсэн хараалын үгсээр дуудуулна.
Ийм хэвийн бус гэр бүлийн нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн хувьд хичээл сургалтын үйл ажиллагаанд  анхаарлаа төвлөрүүлж багшийнхаа хэлж, ярьж байгаа зүйлийг хүлээж авах нь хэцүү байдаг.
Гэртээ харихаар өнөөх таагүй уур амьсгал нь хэвээрээ байгаа юу, очоод аав ээж нь дарамтлах болов уу гэсэн айдсаар дүүрэн байх тул хүүхдийн сэтгэл санааг багш сайтар мэдэрч байх хэрэгтэй. Хүүхдийн сэтгэлд байгаа айдас түгшүүр ангидаа байхад ч үргэлжилнэ. Хэрвээ багшийн зүгээс хүүхдийг зэмлэх шийтгэх зэргээр харьцвал гэрт нь байсан айдас түгшүүр дахин сэргэж, сургалтын үйл ажиллагаанд оролцож чадахгүйд хүрнэ.

Багш хичээл эхлэхээс өмнө ангийнхаа сурагчдын сэтгэл зүйн байдалд дүгнэлт хийх нь чухал. Ялангуяа нэг, хоёрдугаар ангийн сурагчдын хувьд энэ нь сэтгэлийн хөөрлөөр илрэх нь элбэг. Ангийнхаа хүүхдүүдтэй дуугарахгүй  ганцаараа зожигдуухан байх, хэн нэгний хэлсэн үгийг эмзэглэн хүлээж авах, асуусан асуултанд тань хариу хэлэхдээ түгдчин худал хэлэхийг оролдох зэрэг шинж тэмдэг илэрвэл тухайн хүүхдийн сэтгэл санаа тогтворгүй байгаагийн илрэл юм.
Багш хүн хүүхдээ хүлээн авахаас л, таны өнөөдрийн сургалтын үйл ажиллагаа эхлэх ёстой. Гэтэл багш нар хүүхдүүдээ таньж мэдээгүй, тэдний дотоод ертөнцөд нэвтрээгүй тохиолдолд хүүхдийн авьяас чадварыг нээн илрүүлж, сургалтын үйл ажиллагаандаа идэвхтэй оролцуулна гэдэг үнэхээр хүнд. Зарим багш нар өөрийнх нь үгэнд ордоггүй, сахилга батаар тааруухан хүүхдийг “энэ ёстой хэцүү хүүхэд” хэмээн боддог. Гэтэл тэр “хэцүүхэн хүүхэд” хэмээн нэр зүүсэн хүүхдийн дотоод сэтгэлийн илрэл нь бусад жирийн хүүхдүүдээс илүү байдаг учраас багшийн хэлж, ярьсан үгний цаад утга учрыг ухаж ойлгохын тулд өөрийнхөө санаа бодлыг чөлөөтэй илэрхийлж нэг үгээр хэлбэл ”дуулгавартай байгаагүйн” төлөө танаас зэмлэл хүртэх учиргүй. Багш нар хүүхдүүдийг нэг ижил төвшинд байлгахын тулд сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа нь яваандаа хүүхдийн сэтгэн бодох үйл явцыг хязгаарлаж байгаа хэрэг юм.

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд байгаа хүүхдийн эцэг эх нь хүүхдэдээ анхаарал халамж тавьж, гэрийн даалгавар хийх бүхий л боломжоор хангадаг бол, зарим хүүхэд өрхийн суурь хэрэгцээгээ хангахын тулд ажил хийх шаардлагатай болдог.
Гэртээ ирээд өнөөх хэцүүхэн  амьдрал, гэр бүлийн таагүй уур амьсгал угтана, маргааш нь багш та зэмлэнэ. Хүүхэд  сэтгэл санааны олон үйлдлээс халшран ядаж нэг ч гэсэн дарамтаас холдох юмсан гэж бодсоор хичээлээ тасалж эхэлнэ. Тэр өдөр мэдээж гэртээ харихгүй. Хичээл тарах цагийг хүлээн гадуур хэсч, өнөөх л болж бүтэхгүй үйлдэлд холбогдон эцэстээ сургууль завсардан, буруу замыг сонгодог.
Ийм айлын хүүхдэд хичээл хийх боломж тэр бүр олдохгүй бөгөөд мөнгө олж л байвал хичээл сургалтын үйл ажиллагаа нь өөрийнх нь хэрэгцээ биш гэдэгт итгэн яваандаа сургуулиас завсардана. Хичнээн оюуны чадамж сайтай байсан ч, гэр бүлийн хэцүүхэн амьдрал нь хүүхдийн амжилтанд сөргөөр нөлөөлж эхэлнэ. Тийм хүүхдийг “даалгавраа хийсэнгүй” гэж зэмлэх бус, аль болох анги танхимд байхад нь суралцах боломжоор хангах хэрэгтэй. Хичээлийн явцад бусад сурагчдаас арай илүү даалгавар гүйцэтгүүлэх, гэртээ хариад хичээл хийх боломж байхгүй тул хичээлийн дараа авч үлдэн бие даан даалгавар хийлгэх зэргээр түүнд боломж гаргах зайлшгүй шаардлагатай.

Соёл иргэншлийн ялгаа хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх нь:

Зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө олон орны хүүхдүүд нэг дор сурах боломж тэр бүр байдаггүй байсан бол энэ тоо улам нэмэгдсээр байна. Тэдгээр хүүхдүүдийн ёс заншил, өв уламжлал нь өөрийн гэсэн онцлогтой байх бөгөөд багш нарын хувьд түүнийг нь судлах хэрэгцээ улам бүр нэмэгдсээр. Бага ангийн сурагчдын хувьд хэлний бэрхшээлээс үүдэн хэлж ярихаас ичин, үе тэнгийнхэн нь түүнийг тохуурхаж, дээрэлхэж эсвэл хавчин гадуурхаж эхэлнэ. Багш тэр хүүхдийг бусадтай ижил түвшинд байгаа гэж бодож болохгүй. Ялангуяа монгол сургуульд өөр хэлтэй хүүхэд суралцах нь багшаас ихээхэн чадвар шаардана. Сүүлийн жилүүдэд гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн хүмүүсийн хүүхдүүд тухайн орныхоо хэлээр ярьж, ямар нэгэн саад учирвал өөрөө шийдэх эрмэлзэлтэй байдаг тул багш түүнийг нь үл хүндэтгэн, “анги танхимд хэсүүчлэх, дураараа загнадаг” гэж үзэн хүүхдүүдийн дэргэд загнах, өөр сургуульд хүүхдээ шилжүүлсэн нь дээр гэх мэтээр элдэв дарамт үзүүлэх нь хүүхдийг ялгаварлан гадуурхаж улмаар сэтгэл зүйн хувьд хүндхэн байдалд оруулдаг. Хүүхдэд тулгарч буй энэхүү асар олон бэрхшээлийг багш нар ойлгож, тэдэнд хэрэгтэй байгаа дэмжлэгийг үзүүлэх нь нэн чухал. Багш өөрөө олон хүүхэдтэй харьцдаг тул тэр бүр туслах боломж олдохгүй учраас гэрийнх нь ойролцоо байдаг хүүхдийг хамтран түүнд туслахыг үүрэг болгох, хичээлийнхээ зарим хэсэгт гэр бүлийнх нь хүмүүсийг урьж суулгах зэргээр бусад хүүхдүүдэд хүний эрхийг дээдлэн хүндэтгэх чадварт сургах ихээхэн боломж олдоно.

Бие бялдрын онцлог хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх нь:

Хүүхдийн өсөлт хөгжилтийн хурдаас хамааран бие бялдрын чадвар нь харилцан адилгүй байна. Зарим хүүхэд хурдан гүйж, биеийн тэнцвэрээ олж чаддаг байхад зарим нь хэзээ ч гүйлтийн уралдаанд түрүүлж чадахгүйгээр үл барам тэнцвэртэй ч зогсож чаддаггүй. Энэ нь нүдэнд ил харагдах бие бялдрын онцлог биш учраас зөвхөн хөдөлгөөн гүйцэтгэж байгаа үед л илрэх боломжтой. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ялгаатай байдал нь нүдэнд илт харагддаг. Зарим тохиолдолд хүүхэд осолд орох, бусдын хайхрамжгүй үйлдлээс болж тахир дутуу болж гэмтэх явдал ч гарна. Ийм хүүхдүүд туйлын эмзэг байдаг. Хөдөлгөөний хувьд хязгаарлагдмал амьдралд дасахын зэрэгцээ, сэтгэлийн гуниг шаналлаа давж гарах хэрэгтэй болно. Тэд бас үеийн хүүхдүүд, багш нартаа “өөр” харагдаж гадуурхагдан, шоовдорлогдох магадлалтай байдаг. Энэхүү бие бялдрын онцлог шинжүүдээс үл хамааран хүүхэд бүр адил тэгш боловсрол эзэмших эрхтэй. Хөдөлгөөний бүрэн чадамжтай сурагчдад зориулсан сургалтын орчинд дасан зохицох нь бага  ангийн хүүхдүүдийн хувьд үнэхээр том асуудал. Тийм учраас бага ангийн багш нар:
- Тухайн хүүхдэд тулгардаг бэрхшээлийг нь ойлгон түүний хамгийн дотны туслагч нь байх
- Бусад хүүхэд түүнийг дээрэлхэх, ямар нэгэн дарамтанд оруулахгүйн тулд хүүхдүүд болон
   сургуулийн бусад ажилтнуудаас тусламж хүсэх
- Тэдний оролцоог хангасан сургалтын таатай орчин бүрдүүлэх
- Хичээл сургалтандаа амжилт гаргахад нь шаардлагатай дэмжлэг үзүүлэх зэргээр хүүхдийн сэтгэл зүйд эерэг  нөлөө үзүүлэх нь чухал. Бие бялдрын хөгжил тааруухан хүүхэд ангид тань суралцаж
байгаа нөхцөлд, та сургуулийн удирдлагын зүгээс шаардлагатай тусламжийг хүсч болох ба таны сургалтын үйл ажиллагааны зарим хэсгүүдэд дэмжлэг үзүүлэх болно. Авьяас сонирхлын ялгаа хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх нь: Хүүхдэд амжилт гаргах сэдэл төрүүлэхүйц сургалтын орчинг бүрдүүлэхийн тулд тэдний юу сонирхдог, ямар авьяастайг судлах шаардлагатай. Тэд юунд гарамгай сайн байна вэ? Юу хийх нь тэдэнд илүү таалагдаж байна вэ? Тэдний сонирхлыг чухам юу татаж байна вэ?

Хүүхэд бүрийн хосгүй авьяас, сонирхлыг нээн илрүүлнэ гэдэг тийм ч амар асуудал биш. Учир нь сургуульд орж байгаа зургаан настай хүүхдүүдийн хувьд бүхий л зүйлийг сонирхон энд ч байгаа юмыг хийх гэж оролдоно, тэнд ч байгаа зүйлийг даган дуурайж, заримдаа болсон мэтээр худлаа ярьж өөрийнхөө мөрөөдлийг илэрхийлдэг тул багш түүний хийж буй үйлдэл хөдөлгөөн бүрийг гярхай ажиглан, хичээл сургалтын үйл ажиллагааны идэвх оролцоо зэргийг судлан тогтоох нь чухал. Ингэснээр багш нар хүүхдийн давуу талыг хөгжүүлэн түүнд чиглэсэн үйл ажиллагаагаа явуулна. Хэн нэгэн сурагч дуу дуулахдаа ангийнхаа сурагчдаас ичиж бишүүрхэн чадахгүй байвал “заавал дуул” гэж шаардаж хэрхэвч болохгүй. Харин дууны үгийг нь эхлээд цээжлүүл. Дараа нь ангийнхаа хүүхдүүдэд чанга уран тодоор уншуулж түүнийг “сайн уншиж байна” хэмээн урамшуул. Урам орсон хүүхэд “одоо дуулж магтуулахсан” гэсэн бодолдоо хөтлөгдөн гэртээ ч юмуу, энд тэнд явж байхдаа өнөөх дуугаа амандаа аялан өөрийн болгож дуулж эхэлнэ. Хүүхдүүдийн өмнө дуулж чадна гэсэн итгэлтэй болсон үедээ л дуулна. Хүүхдийн дургүй зүйлийг хүчээр хийлгэх нь тэдний авьяас сонирхлыг унтрааж байгаа хэрэг бөгөөд хичээл сурлагандаа амжилт гаргахад шаардлагатай нөхцөл болох сэтгэл зүйн урам, сэдэл, итгэлийг нь төрүүлэхүйц аргыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажилласнаар багш та санаанд ч оромгүй амжилтанд хүрч болно.

Т.Ундрал undral.tuya@yahoo.com
coupons for cialis printable blog.nvcoin.com cialis coupons online
cialis coupon code drug discount coupons cialis discount coupons online
escitalopram wiki open escitalopram wiki
buscopan wirkung buscopan wirkung buscopan hund
houston abortion clinic how much is it to get an abortion national abortion federation
[ 1 ] уянгаа203.91.117.XXX
2012 оны 4-р сарын 18. Лхагва гариг.
энэ чиглэлээр магистрын судалгааны ажил хийж байгаа юм.уншихад маш цэгцтэй мэдлэгтэй юм шиг санагдлаа.энэ мэдээллээр цаашид маш дэлгэрэнгүй бичвэл над шиг энэ сэдвийн дэгуу мэдээлэл хайсан хүнд бага ч болов тус болох байна.холбоо барих арга болон туслалцаа үзүүлэх боломж байгаа болов уу.хариу хүсье...утас 99944562 mail: es302_uyangaa@yahoo.com

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.
ахай
2020 оны 5-р сарын 12. Мягмар гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 22
Өнөөдөр 323
Өчигдөр 1661
Энэ 7 хоногт 3207
Энэ сард 42590
Өнгөрсөн сард 41876
Нийт зочилсон 6240499

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Үгийн баялаг ихтэй. 3 nas 6 sartai. Яриаг нь бид ойлгоно бусад хүмүүс...
    Багш
    Хүүхдэд бичлэгээр харуулах боломж олгосон багшид баярлалаа. Цаашдын аж...
    Буянхишиг
    Hanlim болон Anyang Урлагийн ахлах сургуулийн талаар мэдээлэл өгөөч
    Miss Joel.
    Миний гэр бүлийг бүтээсэн Др Коллинз Рафаэлийн хүний хувьд гайхалтай э...
    sangbo
    ene muulaad baigaa garuud neree bichdee chadahguildee golog gej