Үзсэн тоо: 14680
15
ВЭБ САЙТЫН ТАНИЛЦУУЛГА
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2011 оны 12-р сарын 5. Даваа гариг. asdf
Манай вэб сайтад тавтай морилно уу.

Бид хүүхдийн хөгжил, төлөвшлийн тухай хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллээр интернэт хэрэглэгчдийг хангах, үр хүүхдээ зүй зохистой өсгөн хүмүүжүүлэх, боловсролын үр өгөөжийг сайжруулах асуудлаар хэрэглэгчиддээ үзэл бодол, саналаа чөлөөтэй илэрхийлэх, хэлэлцэх, мэдлэг, туршлагаа хуваалцах боломж олгохоор энэхүү вэбсайтаа ажиллуулж байна.

Үндэслэл

Амьдрал дээр боловсролын салбарыг сонирхдоггүй, түүнээс ангид хүн гэж тун ховор. Хүн бүр л энэ салбарын бүтээгдэхүүн, төгсөөд гарлаа ч эргээд үр хүүхэд, ач, гуч нь цэцэрлэг, аль нэг төвшний сургуульд сурч байдаг, өөрөөр хэлбэл бид насаараа л энэ салбартай уяатай байдаг. Энэ салбарт хүн бүр л санаа зовж, хэр чинээндээ өөр өөрийн бодолтой байдаг боловч асуудлыг нь шийдэлцээд, өөрийн хувь нэмрээ оруулаад явах боломж хомс. Харин бид “Боловсролын давалгаа” ТББ-ын www.davalgaa.mn вэбсайтаараа иргэддээ нэгэн боломжийг олгож байна. Бид вэбсайтаа 2009 оны 9 дүгээр сарын 1-нээс нээн ажиллуулж эхэлсэн бөгөөд боловсролын төлөө санаа тавин ажиллагч хэн бүхний хамтран ажиллах индэр байна гэдэгт итгэж байна.


"Боловсролын давалгаа" ТББ 

“Боловсролын давалгаа” ТББ нь Монгол улсын боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор байгуулагдсан байгууллагуудын нэг билээ. Тус байгууллагыг үүсгэн санаачлагчид нь их дээд, дунд сургууль, цэцэрлэгийн багш нар, удирдах ажилтан, эцэг эхчүүд зэрэг боловсролын асуудалтай өдөр бүр нүүр тулан ажиллаж байдаг, үүний төлөө санаа тавьж ажилладаг хүмүүс юм. Боловсролын салбарт олон жил ажиллан энэ салбарын уналт, босолтыг үзэж, сэтгэл зүрхээ зориулсан олон хүн энэ байгууллагатай хамтран ажиллаж байна. 


Манай байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд


Н.Мөнхцэцэг - “Энграм” боловсролын төвийн захирал


Р.Энхбат - Адмон компаний ерөнхий захирал


С.Анхбаяр – Нийслэлийн 98 дугаар цэцэрлэгийн арга зүйч


Б.Гэрэлсайхан – Нийслэлийн 24 дүгээр сургуулийн бага боловсролын менежер асан


Г.Батболд – “Бага боловсролын шинэчлэлийг дэмжих төв”-ийн захирал


С.Батсүх – БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын зөвлөх


Бидний эрхэм зорилго, үйл ажиллагааны зарчим


Эрхэм зорилго

Хүүхдийн хөгжил төлөвшил-шинэ мэдээлэл

Боловсролын шинэ гарц

Боловсролын салбарынхны уулзах цэг

Төр ба иргэдийг холбох гүүр

Багш, эцэг эх, хүүхдийн дуу хоолой

Боловсролын төлөөх бүтээлч үйл


Үйл ажиллагааны зарчим

Манай сайтаар дамжуулан боловсролын асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх, санал солилцох, түүнчлэн мэдлэг, туршлагаа хуваалцах нь хүн бүрт нээлттэй. Ийнхүү мэдээллийг гаргагч нь зөвхөн редакцийн цөөн ажилтан бус харин уншигч Та бүхэн байх болно.

Манай вэбсайтын баруун доод өнцөгт буй  тэмдэглэгээг та анзаараарай. Энэ тэмдэглэгээ нь манай сайтад буй материалуудыг та үнэ төлбөргүй ашиглаж болохыг илтгэнэ. Харин материалуудыг ашиг олох зорилгоор мөн зохиогч болон сайтын нэрийг дурдахгүйгээр ашиглахыг хориглоно.

Хэрэглэгч та бидний дотны туслагч, санаа, сэдэл төрүүлэгч байх болно. Үүнтэй холбоотойгоор вэбсайтын урд талын эгнээнд манай редакциас тавьсан материалуудад үнэлгээ өгөх боломжийг танд олгож байна.

Тухайн материал танд таалагдсан, үр өгөөж сайтай байлаа гэж үзвэл эрхий хурууг дээш болгосон тэмдэглэгээ , сайжруулах шаардлагатай, үр өгөөж багатай гэж үзвэл эрхий хурууг доош болгосон  тэмдэглэгээ дээр дараарай. Мөн тавьсан материалуудад санал сэтгэгдэл, шүүмжээ “сэтгэгдэл бичих” хэсэгт бичиж байхыг хүсье.


Танд олгож буй боломж

Бид вэбсайтаараа танд дараах боломжийг олгож байна.

Хүүхэдтэй ажиллах арга барилаа сайжруулахтай холбогдох шинэлэг мэдээ, мэдээлэл авах

Өөрийн илтгэл, өгүүлэл, орчуулга, судалгааны үр дүн, хичээлээ тавьж, нийтийн хүртээл болгох

Эцэг эхчүүд хүүхдээ хөгжүүлж хүмүүжүүлэхэд тулгарч буй асуудалдаа мэргэжлийн зөвлөгөө авах, өөрийн хуримтлуулсан туршлагаасаа хуваалцах

Боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаарх санаа бодлоо илэрхийлэх

Боловсролын асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл (сонин, вэбсайтууд гэх мэт)-үүдээр гарсан онцлог материалуудтай танилцах



Хэрэглэгчийн нийтлэл

Энэ хэсэгт та өөрийн илтгэл, өгүүлэл, зөвлөгөө, орчуулга, судалгааны үр дүнгээ тавьж, нийтийн хүртээл болгох боломжтой.


Ашиглах материал

Энэ хэсэг бол багш нарын хүүхэдтэй ажиллах өдөр тутмын үйл ажиллагааны үр өгөөжийг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилготой. Иймд сургуулийн багш нар аль нэг хичээл, цэцэрлэгийн багш нарын хувьд хичээл болон хүүхдийг хөгжүүлэх бусад үйл ажиллагаатай холбогдох материал тавьж, өөрсдийн арга барил, туршлагаасаа бусадтай хуваалцах боломжтой. Энд багш нар материалаа тавьснаар вэбсайт хэрэглэгчдээс бичсэн сэтгэгдэл, саналаас санаа авч, түүнийгээ улам боловсронгуй болгох боломжтой.

Тавих материал нь техт, зураг, видео зэрэг ямар ч хэлбэрээр, мөн эдгээрийг хослуулсан байдалтай байж болно. Видео болон олон зурагтай материалыг вэбсайтад тавихад танд бэрхшээл учирвал та материалаа манай info@davalgaa хаягаар ирүүлж болно. Бид таны өмнөөс ажиллая. 


Хүүхдийн хэлсэн үг

Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой, өвөрмөц ертөнц. Тэд аливааг өөрийнхөөрөө ухаарч, бодож, төсөөлж, хэлж, биднийг баясган байдаг. Энд та хүүхдийнхээ (ялангуяа бага насныхны) хэлсэн сонин содон, хөгжилтэй зүйлсийг бичээрэй. Энэ нь та бидний алжаалыг тайлах болно. Хүүхдээсээ санаа авч, тэдэнтэй ажиллах арга ухаанаа бодож боловсруулах үе ч бидэнд бас тулгардаг.

Та мөн “Форум” буланд зочлон тулгамдсан асуудлаа хэлэлцүүлж, тодорхой асуудлаар явагдаж буй хэлэлцүүлэгт санал бодлоо илэрхийлж, “Жив, жив” болон "Шаг шаг" буланд хүүхэдтэйгээ ажиллахад тулгарч буй бэрхшээл болон боловсролын салбарын бүхий л асуудлаар өөрийн санал, хүсэлтээ илэрхийлэх боломжтой.


Хаяг

Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг. Амарын гудамж-2, "Адмон" компаний байр, 3 дугаар давхар, өрөө 304

Утас: 976-11-70110052

факс: 976-11-327251

Вебсайт:   http://www.davalgaa.mn

E-mail: Info@davalgaa.mn


Төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтан, нийт эцэг эх Та бүхнийг манай сайттай хамтран ажиллахыг урьж байна.

drug coupons free printable cialis coupons discount prescription drug card
discount prescription drug card coupon for prescriptions discount drug coupons
2015 cialis coupon new prescription coupon printable coupons for cialis
aerius marine click aerius dosierung
cordarone og alkohol go cordarone og alkohol
reminyl 16 mg capsule oscarsotorrio.com reminyl
nurofen nurofen 400 prix nurofentabs
[ 38 ] admin202.21.112.XXX
2017 оны 4-р сарын 24. Даваа гариг.
sain bnuu, hayag mun bn. info@davalgaa.mn
[ 37 ] Tsengelmaa202.21.106.XXX
2017 оны 4-р сарын 23. Ням гариг.
sain bnuu Email hayg chin bolohgui bn. Info@davalgaa.mn uu?
[ 36 ] oyunaa49.0.218.XXX
2017 оны 4-р сарын 11. Мягмар гариг.
sain baina uu tanai baiguulga yamar baiguullagatai hamtran ajildag be ter talaas medeelel ogooch
[ 35 ] tumur103.229.120.XXX
2016 оны 4-р сарын 18. Даваа гариг.
ymar baiguullaguudtai hamtran ajilladag we
[ 34 ] Оюутан203.91.115.XXX
2016 оны 4-р сарын 10. Ням гариг.
Vйл ажилгааны чиглэл нь яг юу вээ? Мен хамтран ажилдаг байгуулгууд гэх мэт мэдээллээ егч болохуу. Танилцуулга дээр чинь дэлгэрэнгvй байхгv бна.
[ 33 ] Oyutan202.21.106.XXX
2016 оны 4-р сарын 8. Баасан гариг.
үйл ажиллагааны чиглэл нь юу вэ? дадлагад хэрэгтэй болж байна :)
[ 32 ] Oyutan202.21.106.XXX
2016 оны 4-р сарын 8. Баасан гариг.
сайн байна уу? танайх ямар байгууллагуудтай хамтран ажилладаг вэ???
[ 31 ] davaadulam 202.9.40.XXX
2015 оны 11-р сарын 25. Лхагва гариг.
сайн байна уу? танайх ямар ямар байгууллагуудтай хамтран ажилладаг вэ?
Отгоо
2015 оны 12-р сарын 9. Лхагва гариг.
үйл ажиллагааны чиглэл нь юу вэ?
[ 30 ] сугараа202.179.10.XXX
2014 оны 12-р сарын 15. Даваа гариг.
баяндэлгэрчүүддээ шинэ жилийн мэнд хүргэе.
[ 29 ] B.Bolortsetseg112.72.11.XXX
2014 оны 10-р сарын 30. Пүрэв гариг.
бид бүхэнд зөвлөмж зөвөлгөө өгч өөрийн мэргэжилтэй холбоотой мэдээ мэдээллийг олж авахад тус болдогт баярлаж байна. миний бичсэн зөвлөмжийн зураг нь ороогүй байна яаж зургийг нь оруулдаг вэ? өөрийн байгууллагын үйл ажиллагаагаа зургаар илэрхийлэх болж байна уу?
Админ
2014 оны 10-р сарын 31. Баасан гариг.
Сайн байна уу, Та манай davalgaaTBB@yahoo.com хаяг руу өөрийн бичсэн зөвлөмжөө илгээгээрэй. Бид сайтдаа оруулах болно.
[ 28 ] [ 28 ] цоомоо 203.91.117.XXX 47 минутын өмнө112.72.13.XXX
2014 оны 3-р сарын 26. Лхагва гариг.
2-настай хүүхдийн сургал үйл ажиллагааг яаж явуулах вэ шинэ санаа өгөөч
[ 27 ] болормаа 202.72.247.XXX
2013 оны 10-р сарын 6. Ням гариг.
увс аймгийн өлгий сумын Ц, Амаржаргал эрхлэгчтэй цэцэрлэгийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэн ерөөж байна
[ 26 ] админ 202.170.67.XXX
2013 оны 9-р сарын 16. Даваа гариг.
Та манай сайтын СӨБ - Багш гэсэн булангийн 6 хуудаснаас өөрийн сонирхсон материалаа үзнэ үү.
[ 25 ] батсүх27.123.213.XXX
2013 оны 9-р сарын 16. Даваа гариг.
сайн байцгаана уу.та бүгдэд ажилын амжилт хүсэе. Монтессори сургалтын талаар хаанаас, хэнээс тодорхой мэдлэг мэдээлэл, сургалт авч болох вэ. баярлалаа
[ 24 ] admin202.170.67.XXX
2013 оны 8-р сарын 15. Пүрэв гариг.
Сайн байна уу Ундраа, асуулт тавьсанд баярлалаа. Сургуулийн өмнөх боловсролын стандарт гэж байдаг юм. Гэхдээ тэр нь маш олон учир дутагдалтай тул одоо шинэчлэгдэж байгаа гэсэн. тэр стандартыг нь улсын стандарт хэмжилзүйн газраас гаргасан тул тэндээс л авах байх. Худалдаанд байдаггүй.
[ 23 ] ундараа202.126.94.XXX
2013 оны 8-р сарын 14. Лхагва гариг.
сайн байна уу?энэ өдрийн мэнд хүргэе.нэг зүйл асуух гэсэн юм.2-4 настай хүүхдүүдэд заах сургалтийн стандарт гэж байдагуу?эсвэл боловсрол олгох систем ч юумуу байхуу?байдаг бол яаж олж мэдэж үзэхүү?миний хаяг:undraa0324@yahoo.com та бүхэнд амжилт хүсэе баярлалаа.
[ 22 ] Норжхорлоо203.169.50.XXX
2013 оны 7-р сарын 9. Мягмар гариг.
Чимгээ Танаа, Шавь маань гадаад оронд мэргэжлээрээ ажиллаж байгаад баяртай байна. Та info@davalgaa.mn хаягаар өөрийнхөө й-мэйл хаягийг явуулна уу. Би тэндээс хаягийг тань аваад холбоо баръя.
[ 21 ] admin202.170.67.XXX
2013 оны 7-р сарын 9. Мягмар гариг.
Сайн байна уу, бид харамсалтай нь хүний утас хаяг өгдөггүй. Бид өөрөөс нь асууж байгаад зөвшөөрвөл уламжилъя. Та тэйл хаягаа үлдээнэ үү.
[ 20 ] Chimgee79.193.39.XXX
2013 оны 7-р сарын 9. Мягмар гариг.
Sain baina uu bi Norjkhorloo bagshiin shavi jumaa odoogoor Berlin xotiin oirolzoox negen zezerlegt ajillaj baina bagshtaigaa yaj xolbogdox be tuslaaz. Bayarllaa
[ 19 ] нарахүү.Т202.131.239.XXX
2013 оны 5-р сарын 16. Пүрэв гариг.
сайн байна уу.Танай сайтаар миний нийтлэл нийтлэгдсэн байна.хамтаря ажилланаа
[ 18 ] admin202.170.67.XXX
2013 оны 2-р сарын 22. Баасан гариг.
Чимгээ танаа, Манай сайтад идэвхтэй хандсан Танд баярлалаа. Өөрийн байгууллагын туршлагыг Та манай сайтад нийтлүүлж, нийтийн хүртээл болгохыг хүсвэл бид дуртайяа хүлээн авах болно. Та манай хаягаар авч ирж өгөх юм уу эсвэл info@davalgaa.mn хаягаар аттач хийгээд бидэнд ирүүлнэ үү.
[ 17 ] чимгээ 202.126.89.XXX
2013 оны 2-р сарын 22. Баасан гариг.
өөрийн байгууллагын туршлага болохуйц зүйлийг танай сайтаар сурталчилбал материалаа аваачиж өгч болохуу
[ 16 ] дорнод аймаг Цагаан-Овоо сум цэцэрлэг багш Урнаа202.179.10.XXX
2013 оны 2-р сарын 6. Лхагва гариг.
хүүхдэд сонирхолтой сайн хичээл байна.Таньд ажлын амжилт хүсве
[ 15 ] urnaa202.179.10.XXX
2013 оны 2-р сарын 6. Лхагва гариг.
сайн хичээл болсон байна, санаа авах юм их байна
[ 14 ] ×èìãýý202.55.191.XXX
2013 оны 1-р сарын 26. Бямба гариг.
Ìèíèé ÿâóóëñàí òàéëàíò õè÷ýýëèéí ìàòåðèàë òàíàé ñàéòàò òàâèãäàõ øààðäëàãà õàíãàæ áàéíà óó õàðèó
[ 13 ] админ202.170.67.XXX
2013 оны 1-р сарын 24. Пүрэв гариг.
Тэгээрэй. Идэвх зүтгэл гаргасан Танд баярлалаа. Фото зураг энэ тэрээ дагалдуулсан ч болно.
[ 12 ] Чимгээ202.170.67.XXX
2013 оны 1-р сарын 24. Пүрэв гариг.
Баярлалаа Би цаасан дээр үйл ажиллагааны зураг тайлбартай нь хийгээд явуулчих уу
[ 11 ] ×èìãýý202.55.191.XXX
2013 оны 1-р сарын 24. Пүрэв гариг.
Áàÿðëàëàà Áè öààñàí äýýð ¿éë àæèëëàãààíû çóðàã òàéëáàðòàé íü õèéãýýä ÿâóóë÷èõ óó
[ 10 ] админ202.170.67.XXX
2013 оны 1-р сарын 24. Пүрэв гариг.
Чимгээ танд баярлалаа. Та материалаа Info@davalgaa.mn гэсэн й-мэйл хаягаар аттач хийж ирүүлнэ үү. Таны өмнөөс бид материалыг тань тавъя.
[ 9 ] Чимгээ202.170.67.XXX
2013 оны 1-р сарын 24. Пүрэв гариг.
Сайтад мэдээлэл тавих гэсэн юмаа яаж тавих вэ
[ 8 ] ×èìãýý 202.55.191.XXX
2013 оны 1-р сарын 24. Пүрэв гариг.
Ñàéòàä ìýäýýëýë òàâèõ ãýñýí þìàà ÿàæ òàâèõ âý
[ 7 ] t_enkhmaa s202.179.7.XXX
2012 оны 12-р сарын 26. Лхагва гариг.
Эрхэм хүндэт Норжхорлоо багшдаа болон Давлагаагийн хамт олондоо Өглөө бvр vгийн сайхныг хэлэлцэж Өдөр бvр хvний сайнтай учирч Зvрх сэтгэлд чинь баяр гийж Зvvд vргэлжлэх цагаар нас нэмж Зөрж өнгөрөх хоёр оны заагаар Зvйрлэшгvй тансаг жаргалыг хvртээрэй Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе Цагаан сvvний өнгөтэй хайр бэлэглэе Амсаад л бялхам жаргал бэлэглэе Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хvргэе
[ 6 ] tseegi122.254.115.XXX
2012 оны 11-р сарын 25. Ням гариг.
hi tanai saitiinhand ajliin amjilt husiebainga hamtdaa baidag shuu bagsh nart mheregtei sait daulam shiniig erelhiileerei
[ 5 ] munguu122.201.22.XXX
2012 оны 10-р сарын 24. Лхагва гариг.
танай хамт олонд амжилт хүсье.
мөнхтуяа
2012 оны 10-р сарын 29. Даваа гариг.
би 106-р сургуулийн багш Мөнхтуяа байна. Бидэнд хэрэгцээтэй мэдээлэл хүргэдэгт баярлалаа.
[ 4 ] цэлмүүн202.179.10.XXX
2012 оны 10-р сарын 16. Мягмар гариг.
танай хамт олонд ажлын амжилт хүсье.Өвөрхангай аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн хамт олон бид танай сайтаар байнга зочилж хамтран ажиллаж байдаг билээ.Цаашид цэцэрлэгийн багш нарын туршлагаас байнга суралцаж харилцан туршлагаа солилцох болно.
[ 3 ] oogii202.179.7.XXX
2012 оны 7-р сарын 23. Даваа гариг.
hi odoo ene saitad hvn bnuuu
admin
2012 оны 7-р сарын 24. Мягмар гариг.
baina, baina.
[ 2 ] zoloo203.91.118.XXX
2012 оны 5-р сарын 16. Лхагва гариг.
saihan sait bna anh udaa uzlee turshlalattai bagsh nar ih zuil hiigeerei bayar hurgye gerlee bagshaa tand amjilt
[ 1 ] m.bma-6482202.170.67.XXX
2012 оны 4-р сарын 23. Даваа гариг.
Мэргэжил нэгт багш сурган хүмүүжүүлэгч болон энэ сайтыг санаачилсан хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Давалгаа сайт надад таалагдлаа . СӨБ-ийн багш нар оюуны хүнд ачаалалтай нөхцөлд ажилладаг .Иймд багш нарынхаа ачаалалыг хөнгөлөх зорилгоор олон олон оновчтой зөв саналуудыг нэгтгэж бидний дуу хоолой болж зохих дээд шатны байгууллагад хүргэнэ гэхэд итгэлтэй байна

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
өжуцаөжц
2017 оны 4-р сарын 23. Ням гариг.
сурган хүмүүжүүлэх арга
2017 оны 4-р сарын 14. Баасан гариг.
ишигhttp://www.davalgaa.mn/Modules/Scandal/shag.aspx
2017 оны 4-р сарын 9. Ням гариг.
Mr.
2017 оны 3-р сарын 30. Пүрэв гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 65
Өнөөдөр 90
Өчигдөр 2038
Энэ 7 хоногт 7896
Энэ сард 49777
Өнгөрсөн сард 78888
Нийт зочилсон 4860809

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Р.Энхбатын санаа зөв. Боловсролын салбарт 2016 онд зарцуулсан төсвийн ...
    ану
    sain bnau huuhdiin hel yrianii hamgiin chuhal ue bol ehnii 5jil ba ehn...
    ганаа
    авсан судалгааныхаа эх хувийг оруулж болохуу??
    марал
    Шинэсний цэцэгний зураг нь миний авсан зураг байна зөвшөөрөлгүй л тууж...
    зочин
    зохиол уншдаг хэн ч энэ хүний зөв гэдэгтэй санал нэгдэнэ