tulgamdsan asuudal
Нийтэлсэн хэрэглэгч:    2019 оны 8-р сарын 25. Ням гариг.

Цэцэрлэгийн багшийн  ажлын цаг буюу гэр бүл

Цэцэрлэгийн багш нар миний энд бичсэн зүйлийг унших буюу сонсоод надтай санал нийлэх байх гэж бодож энд тусгагдах санаа биелэхгүйг мэдсээр байж бусдад мэдрүүлж дуулгаж бухимдлаа хуваалцах зорилгоор энэхүү сэдвийг сонгон  бичихийг зорилоо.

Өнөө үед бүх хууль, хууль биш гууль болсон гэж ярих нь үнэний ортой байгаа нь цэцэрлэгийн багш нарын хоёр нарны хооронд ажиллах бус өглөө харанхуйгаас шөнийн харанхуй хүртэл ажилладаг ажлын хуульчлагдаагүй цаг нэг тод жишээ болж байна. Илүү цагаар ажилласан 1 цагийн хөлсийг  хөдөлмөрийн хуулийн дагуу 1,5 дахин нэмэгдүүлж олгодог ёстой. Үүнийг хэрэгжүүлж байгаа нэртэй өдөрт НЭГ цаг илүү  ажилласны хөлсийг өгдөг. За энэ ч яахав илүү ажилласан цаг тутам өгдөг болоосой гэж бодоод л...

Нэг хүүхэд багшаасаа – Багшаа та гэртээ харьдаггүй юм уу? Өглөө биднийг ирэхэд байж л байдаг , орой тараад харихад ганцаараа үлддэг та гэжээ. Багш нь - Та нарыг өглөө цэцэрлэгтээ ирэхээс нь өмнө ирж та нарыг хүлээж авахад бэлтгэдэг, орой та нарыг тарааж дууссаны дараа маргаашийнхаа хичээлд бүтээлчээр бэлтгэж зарим нэг бичиг баримтаа цэгцлээд харидаг даа гэж л хариулна. Эцэг эх нь ч бас тиймэрхүү л ойлголттой байдаг.

· Бид өглөө 8.00 минут ажилдаа бэлэн байх ёстой. / Ингэхийн тулд би гэрээсээ 7:00 минутанд гарч явдаг/

· 8:00- 9:00 хүртэл хүүхдүүдээ хүлээн авч мэндлэн гар нүүрийг нь угаалган, амыг зайлуулж өглөөний гимнастикаа хийлгэж, өглөөний цай уулгаж цай уусан аяга тавгийг нь угааж цэвэрлэж дуусна. / энэ нь 1 цаг үргэлжилнэ /

· 10:00 – 11:00 хүртэл хичээлүүд хуваарийн дагуу явагдана. / Цэцэрлэгийн хичээлийг хэзээ ч лекц хэлбэрээр явуулдаггүй дандаа бодит үзүүлэн, тараах материал, хүүхдээр хийлгэх дасгал даалгаврын хамт явуулдаг ба тэдгээрийг хүүхэд тус бүрт бэлтгэж өгч байж ээлжит хичээл чанартай явагддаг үүнийг багш орой үдэш сууж хүүхэдгүй үед хйидэг/

· 11:00-12:00 хүртэл тэднийг хичээлээс бусад үйл ажиллагаар хөгжүүлэх ажлууд хийгддэг Энэ нь анги танхимд ба гадаа талбайд гэх мэт, энэ үйл ажиллагааг хийхэд бас хэрэглэгдэхүүн материал, гадаа гарах бол хувцаслах арчлах үйл нэмэгдэнэ/

· 12:00-13:00 хүртэл үдийн хоолонд бэлтгэж, хооллож, шүдийг нь угаалгаж орыг нь засч унтуулдаг./ энэ үйл ажиллагаа нь  хүүхэд нэг бүртэй тулж ажиллах зөв хооллох, угаах чадвар суулгахыг шаардаж байдаг тул үнэлгээнд ордог/

· 13:00-15:00 Хүүхдүүд унтаж амарна. / Энэ үед багш хүүхдийн хоол идсэн аяга тавгийг угааж ариутгаж цэвэрлээд, хүүхдийн хөгжлийг ажигласан тухай тэмдэглэх, бичиг баримтаа цэгцлэх, захиргаанаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэх, өөрийгөө хөгжүүлэх зэрэг асуудлуудаас аль нэг тулгамдсан 2-3 төрлийг нь л хийж амждаг ба зарим өдөр юу ч хийж чаддагүй хурал цуглаанд хамрагддаг.

· 15:00-16:00 хүртэл хүүхдүүдээ босгож нүүр гарыг нь угаалган, орыг нь хурааж үсийг нь самнаж цэмцийлгээд оройн цайг нь уулгана.

· 16:00-17:00 хүртэл оройн сургалтын үйл ажиллагаа төлөвлөлтийн дагуу явагдана./ Багш голлоно дуу, бүжиг, шүлэг, үлгэр сонсгох гэх мэтээр/

· 17:00-18:00 минь хүртэл эцэг эхэд нь хүүхдийг нь хүлээлгэн өгч тэдэнтэй ярилцан, өдрийн болж өнгөрсөн зүйлс, хүүхдийнхээ тухай асуусан асуултанд нь хариулах гэх мэтээр ярилцана. Эцэг эхэд сургалт явуулах, зөвлөгөө зөвлөмж тарааж гарын үсэг авах гэх мэт...

· Хамгийн сүүлийн хүүхдийг автал багш хүүхдүүдтэй хамт байна. / зарим эцэг эхчүүд багш нь байж л байдаг юм чинь гэсэн ойлголтыг авч хүүхдээ авахгүй хэт оройтуулдаг

18:00 гэхэд хүүхдүүд тарж дуусмагц маргаашийнхаа хичээл үйл ажиллагаанд бэлтгэнэ. Өглөөнөөс орой хүртэл хэрэглэгдэх материал, үзүүлэн, дуу шүлэг кассет СД гэх мэтийг бүгдийг өөрийн төлөвлөлтийн дагуу бэлтгээд зурж бичээд олон хувь бэлтгэсээр 2-3 цаг өнгөрсөн байдаг. Энэ цагт хүүхдийг үнэлэх асуулт боловсруулах, үнэлсэний дараа дүнг нэгтгэх, янз бүрийн судалгааны шалгуур үзүүлэлт боловсруулах гээд ажилаа оройн цагаар л амжуулдаг. Яагаад би бүхий л өдрийн дэглэмийн явцад хийгдэх үйл ажиллагааг нэг бүрчлэн бичих болов.Хүүхэдтэй өглөөнөөс орой хүртэл завсарлагагүй ажиллаж байгаа бидэнд хүүхдээс хөндийрч бусад нэмэлт ажил хийх боломж байхгүй болохыг мэдээсэй гэж бодлоо.

Ингээд гэртээ шөнө 22:00-:23:00 цагийн үед хариад хоол байвал идээд, байхгүй бол шууд ядраад унтаад өгнө. / Нөгөө нэг хэсэг нь гэр орны уур амьсгал алдагдаж хүүхэд нь хичээл тасалдаг , эсвэл хоцрогч хүүхдийн тоонд орсон байх, нөхөр нь сэтгэл санаагаар унах архи тамхи хэргэлэх зэрэг сөрөг нөлөө гарч ирдэг нэг хэсэг байгаа ба зарим хэсэг нь нөхөргүй байдаг...нөхөртэй болох нөхцөл бага байна шүү дээ/ Шинэ өглөө ирэхэд нөгөө давтамж давтагдана. Гэр бүл  ханьтай бил үү , үр хүүхдүүд маань ээжтэй бил үү гэх шиг... Ямар сайндаа л нэг багшийн нөхөр нь цэцэрлэгийн багш эхнэртэй бол гэж хараамаар юм байна гэх вэ дээ.

Бид 10-12 төрлийн хавтастай бичиг баримттай түүнийгээ байнга хөтлөж бичиж аривжуулж байдаг, мөн хүн ирэхээр үзүүлдэг хавтас ч байгаа. Хүүхдийн авъяас чадварыг хэрхэн хөгжүүлж байна вэ? Гэсэн асуултын дор маш их уралдаан тэмцээн зохиож түүнд бэлтгэх нэрээр хагас бүтэн сайнд ажилладаг ба ажлын цагаар тэр тэмцээнд оролцсон хүүхдүүдтэй ажиллаж бусад хүүхдүүдийн сурах боломж хаагдаж байдаг .

Илүү цагаар энэ мэтээр ажилласаар байх уу? Эсвэл ээлжийн багш бэлтгэж багш нарынхаа ажлыг хөнгөвчилж чанартай сургалт үйл ажиллагааг хэвшүүлэх үү?

Ядаж л хагас бүтэн сайнд ажиллуулсан цалинг яах вэ?

Цэцэрлэгийн багшийн энэ их ажлын ачааллыг хаана ч ойлгодоггүй мэдэрдэггүй ажлын цагтаа ажилаа багтааж хий гэсэн үгээр булж байдаг. Зөвхөн хүүхдийн өдөр тутмын үйл ажиллагаагаа сайн явуулахад бүх цаг зарцуулагддаг бол болно.

Ингээд энэ бүх асуудлын цаана өндөр чадвартай менежмент сайтай удирдлага хэрэгтэй байна. Бүх ажлыг төлөвлөсөнтэйгээ адил үр дүнг нь тооцож илүү цагийг нь олгодог эрх байдаггүй юмаа гэхэд нөхөн амруулдаг байх цааш нь уламжлан ээлжийн багштай болгох талаар зохих түвшний удирдлагад тавьж хэрэгжүүлэхийн төлөө ажиллаасай гэж хэлэх байна. Энэ бүх ажлын цаана:

· Хүний эрүүл мэнд хохирч байна .

·  Гэр бүл эзгүйдэж анхаарал халамж үгүйлэгдэж байна.

·  Цэцэрлэгийн багш нар ийм хэв маягтаа дасч нэг өдөр өвдөх эрхгүй ажилласаар байна.

Үүнийг яаж зохицуулж болох нь тодорхой байгаа боловч цэцэрлэгийн удирдлага багш, арга зүйчид энэ байдалдаа дасан зохицож ийм л байдаг гэсэн хандлагатай байдаг нь харамсалтай.

Цэцэрлэгийн багшийн ажлын цагийн үнэлэмж өндөрт тавигдан цаг алт боломон өнөө үед хөдөлмөрийг нь цагаар үнэлэх цаг ойрхон байна гэсэн үгээр өндөрлөе.

 

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
эсээ
2019 оны 10-р сарын 16. Лхагва гариг.
tulgamdsan asuudal
2019 оны 8-р сарын 25. Ням гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
Maa
2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.
хоолны мөнгө
2019 оны 2-р сарын 20. Лхагва гариг.
нараа
2019 оны 1-р сарын 17. Пүрэв гариг.
Багшдаа баярлалаа
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.
цас сэдэв
2018 оны 12-р сарын 2. Ням гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 16
Өнөөдөр 293
Өчигдөр 1615
Энэ 7 хоногт 5121
Энэ сард 21112
Өнгөрсөн сард 83863
Нийт зочилсон 5922092

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    otgoo
    standart oldohgui bn yah ve
    зочин
    3-р анги төгссөн хүүхдийн хувийн хэрэг дээр 8-р түвшинтэй төгслөө гэж ...
    Зочин
    Орхон аймгийн БСГ-ийн СӨБ -н мэргэжилтэн Тайвантуул арга барил, харилц...
    Зочин
    зочин 41-ийн саналыг дэмжлээ.Үнэн шүү, одоо элсэлт эхлэх гээд хэдэн эр...
    зочин
    сургуулийн багш нарын нэгэн адил цэцэрлэгийн багш нарт notebook өгнө г...