nairuulgazui
Нийтэлсэн хэрэглэгч:    2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.

Найруулга ба найруулга зүй

Франц хэлэнд түгсэн грек хэлний stylos / үзэг хошуу / гэдэг үг  нийгмийн хөгжлийн явцад “ найруулга, ур маяг “ гэсэн утгатай болов.Стиль буюу найруулга гэсэн үг нь хэв маяг, арга барил, бичих ур чадвар , зан араншин төрх, найруулга гэх салаа утгыг үүсгэж байна. Найруулга гэдэг нэр томьёо хэлшинжлэлд дараах хэд хэдэн ухагдахууныг илтгэдэг. Үүнд:

  • Хэлний бусад салбар шинжлэх ухаанаас ялгарч нийгэмд аж төрөх харилцааны хэрэглүүр болж уламжлагдсан арга барил бөгөөд энэ утгаараа дэлхийн олон хэлэнд дээд буюу эрхэмсэг хүндэтгэлийн,  дунд буюу энгийн,  доод буюу хар ярианы найруулга гэж гурав ангилдаг.Эдгээр  нь цааш өөр өөрийн онцлог салбар зүйлүүдтэй бөгөөд тухайлбал: ярианы найруулга гэхэд боловсон яриа, хар яриа, мэргэжлийн яриа, этгээд яриа, бүдүүлэг яриа гэх мэтээр зүйлчилнэ.
  • Тодорхой нэг төрлийн харилцаанд тохирсон хэлний тодорхой найруулга хэрэглээнээс уялдан бий болсон. Иймээс албан бичгийн найруулга, сонин нийтлэлийн найруулга , шинжлэх ухааны найруулга, уранзохиолын найруулга, ярианы найруулга гэх мэт үүргийн найруулгын төрлүүд үүсч эдгээр нь үгсийн сан, авиа зүй, хэлзүйн талаараа бие биеэсээ ялгаатай байна.
  • Тухайн хувь хүний ярих бичих арга барилыг ч найруулга гэнэ. Өөрөөр хэлбэл нэрд гарсан зохиолч, нийтлэлч, уран илтгэгч нарын найруулгыг судална гэсэн үг юм.

Хэлний аль нэг түүхэн цаг үеийн хэлний онцлогийг ч бас найруулга гэнэ. тухайлбал: 13-14 зууны үеийн монгол хэлний найруулгын онцлогийг “ Монголын нууц товчоо” зохиол болон бусад бичгийн дурсгалаар тодорхойлон тайлбарлаж болно. Найруулгыг ийнхүү олон янзаар авч үздэг бөгөөд эдгээрээс үндэслэн найруулга гэж юу вэ? гэдгийг тодорхойлбол: Найруулга гэдэг нь түүхэн урт хугацааны турш тодорхой зорилго үүрэгтэй бүрэлдэн тогтсон бөгөөд тухайн хэлнийхээ өвөрмөц онцлогийг тусгасан, дэг жаяг хэм хэмжээтэй , хэлний нэгжүүдийг аль болох зохистой хэрэглэж , хэлний хэрэглүүрийг зөв сонгосон , илэрхийлэх санааг товч, ойлгомжтой тодорхой өгүүлсэн хэлний дотоод нэгдэл бүхий тогтолцоо юм.

Сүүлийн үеийн найруулга зүйн бүтээлд íàéðóóëãûã:

§ загварт найруулга

§  загварт бус найруулга  гэж найруулгын төрлийг хэлний хэм хэмжээг баримталж буй хэрэглээнд тулгуурлан ангилах болжээ.

Загварт найруулгад албан бичгийн , эрдэм шинжилгээний найруулга, загварт бус найруулгад уранзохиолын, ярианы найруулга багтана. Харин энэ хоёрын дундын шинжтэй найруулга нь сонин сэтгүүлийн найруулга гэж үзэж байна.

Найруулга зүйн шаардлага:

Хэл ярианы найруулга тэр ч байтугай хүн бүрийн найруулга өөр өөрийн өвөрмөц онцлогтой байх боловч найруулга зүйн ерөнхий нэг шаардлагад захирагдсан байх учиртай. Найруулга зүйн шаардлага гэдэг бол тухайн хэлний урнаар өгүүлэх бүх боломжийг төгс төгөлдөр ашиглах шаардлага юм.

 Найруулга зүйн шаардлага гэдгийг эрдэмтэд дараах байдлаар авч үзжээ.Нэрт судлаач Францын эрдэмтэн найруулга зүйч Р.Жеоржин “ Найруулах эрдмийн гол сүнс нь үг сонголт мөн. Найруулж сурахад эзэмшвэл зохих хамгийн чухал чанар бол

  • өгүүлж байгаа зүйл тодорхой
  • үг хэллэг оновчтой
  • үгийн сан баялаг арвин
  • нуршсан зүйлгүй товч
  • өөрийн гэсэн арга барилтай
  • уншигчдад цэгц ойлголт өгөх
  • чамирхсан зүйлгүй энгийн байх ёстой”  гэж тэмдэглэжээ.

Найруулга зүйч доктор, профессор Ц.Сүхбаатар найруулга зүйн шаардлагыг тодолрхойлохдоо: 1.ойлгомжтой, 2. сонирхолтой, 3. яруу сонсголонтой , 4. гоо зүйн хэм хэмжээг харгалзан үзсэн байх учиртай гэжээ. Найруулга зүйч доктор, профессор Д.Отгонсүрэн ямарч найруулгад тавигдах үндсэн гурван шаардлага бий гэжээ.

  1. Хэлний зүйгээр зөв хэлбэржсэн байх: Найруулан бичиж байгаа зүйлээ хэлний зүйн хууль дүрмийн дагуу зөв хэлбэржүүлэх нь найруулгыг оновчтой ойлгомжтой болгоход чухал үүрэгтэй байдаг. Тухайлбал: Мэдээллийн төв хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдахаар төлөвлөгджээ. Энд хэвийн нөхцөлийг нэг дор давхарлан хэрэглэснээс найруулгын аяс хэлэх өгүүлэх байдалд нийцгүй болсон байна. “ Мэдээлийн төвийг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангахаар төлөвлөжээ. “ гэвэл зөв найруулга болно.   
  2. ¯гийг зөв сонгох: Íайруулгад үг сонголт нэн чухал юм. Үгийн сонголт нь дан ганц үг төдийгүй зүйр цэцэн үг, түүхэн болон хуучирсан үг өвөрмөц ба хэлц хэллэг, нутгийн аялгууны үг, харь хэлний үг зэргийг зөв сонгох нь чухал. Тухайлбал: “Олон бүсгүйчүүлийн дотор ганц нэгхэн эрэгтэйчүүд үзэгдэх нь зулзган моддын дунд ёрдойн ялгарах өвгөн хус шиг тун содон харагдана.” Энд үгээ онож сонгоогүйгээс “ бүсгүйчүүд нь залуу, эрэгтэйчүүд нь хөгшин “ гэсэн буруу зүйрлэл гарчээ.
  3. Óчир шалтгааны хувьд зөв нөхцөлдсөн байх: Хэлзүйн хэлбэрийг буруу хэлбэржүүлэх, үгийн сангийн утгыг буруу илтгэж өөр холбоонд оруулсан зэргээс болж учир шалтгааны хувьд зөв байх шаардлагыг зөрчдөг.  Тухайлбал: Хатсан навчис сэрчигнэн унахад намрын салхи сэвэлзэн үлээнэ. / салхи үлээхэд навчис хийсэх нь учир зөв дараалал болно./.. . гэх мэт.

Найруулгын алдаа,түүнийг ангилах нь:

Найруулга зүйн үндсэн шаардлага , хэл найруулгын дүрэм горимыг зөрчний үр дагаврыг найруулгын алдаа гэнэ. Найруулгын алдааны тухай ойлголт нь их өргөн хүрээтэй  боловч алдааны шинжээс нь шалтгаалж найруулгын бус алдаа/хэлний бус алдаа/ , найруулгын алдаа/ хэлний алдаа /гэж ангилж авч үзэж болно.

Найруулгын бус алдаа буюу хэлний бус алдаанд:

§  баримтын алдаа

§  учир зүйн алдаа

§  хэл зүйн алдаа

§  гоо зүйн алдаанууд орно. 

 Баримтын алдаа :

Тухайн юм үзэгдэл , баримт сэлтийн талаар мэдэхгүй буюу эсвэл тойм төдий мэдлэгтэй байснаас үүссэн алдааг баримтын алдаа гэнэ.  Энэ алдаа нь уг бичиж буй зүйлээ нарийн нягтлаагүйгээс, хайхрамжгүй хандсанаас ихэвчлэн үүсдэг. Жишээ нь: Ìàíñóóðóóëàõ áîäèñûí àþóë “ Мозель департаментын Форбах хилийн өртөөнд Лейпциг-Парисын чиглэлээр яваа галт тэрэгний зорчигч эмэгтэйгээс Францын гаалийн албаныхан 61 кг хар түрс хураан авчээ. Ц.Сүхбаатар “ найруулан бичих арга ухаан “ номоос 

Учир зүйн алдаа:

 Бичиж байгаа зүйлд ертөнцийн юмс үзэгдлийн түгээмэл зүй тогтол , учир шалтгааны      / логикийн/  хууль зөрчигдсөний улмаас ийм алдаа үүсдэг. Тухайлбал: Ямар сайндаа л морио шилгээхээр уначих вэ дээ.  Түүний суудаг байр давчуухан боловч сэлүүхэн. Мал дээр өссөн хүүхэд болохоор бүр багадаа морь унаж сурсан юм. гэх мэт.

 Хэл зүйн алдаа:

Монгол хэлний үг бүтэх ёс, үгийн нөхцөл дагаварыг буруу хэрэглэсэн алдааг хэл зүйн алдаа гэнэ. Хэл зүйн найруулгын дараах алдаанууд нэлээд түгээмэл байна.

§  Олон тооны нөхцөлийг буруу хэрэглэсэн, давхардуулан хэрэглэсэн алдаа

Жишээ нь: Тавь гаруй иргэд ,эдгээр газруудад ,охидуудын шигшээ тоглолт, ихрүүдийн эцэг , хос залуус... гэх мэт

§  Хамаатуулах нөхцөлийг буруу хэрэглэсэн алдаа

Жишээ нь:Лимонтой , витамин “с” агуулсан цай таны амны цангааг гаргаж , алжаалыг тань тайлна.

§  Тийн ялгалын нөхцөлийг буруу хэрэглэсэн алдаа

Жишээ нь: Иргэн бүр нэг мод тариалахыг уриаллаа.

§  үйл үгийн хэвийн нөхцөлийг буруу хэрэглэсэн алдаа

Жишээ нь:Засаг дарга томилогдов. .... иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тул олж өгч тусална уу.

§  өгүүлбэр зүйн алдаа: өгүүлбэрийн бүтэц хэв маяг оновчгүй болсон, гишүүдийн байрыг буруу сонгосон зэрэг алдаа хэл найруулгад гарах нь бий.

Жишээ нь: 7 сарын 11- нд  Сүхбаатарын талбайд баруун ,зүүн, төв гэсэн гурван тавцан засаж , ардын урлагийнхны тоглолт болно./ 7сарын 11- нд Сүхбаатарын талбайн баруун зүүн, төв хэсэгт зассан тайзан дээр ардын урлагийнхны тоглолт болно./ гэх мэт.

Гоо зүйн алдаа:

Гоо зүйн боловсрол, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн алдааг гоо зүйн алдаа гэдэг. Энэ нь хит чамирхах, эсвэл дэндүү болхидуулах зэргээс ихэвчлэн үүсдэг. Ийм алдаа нь өгүүлж буй зүйлийн утга учрыг алдагдуулж ,ач холбогдлыг бууруулдаг. Жишээ нь: Хэрэв хүний хоол унд бага юм уу, чанар муу байвал янз бүрийн өвчнөөр өвдөж эсвэл турж үхнэ. Хүүхнүүд шуугилдаж, байшингийн нөмөр үрүү гүйлдэхэд үсэндээ хиймэл долгионтой нэгэн хархүү тэднийг даган гүйх нь ямаа даган давхидаг эрлийз хонь шиг санагдав. гэх мэт.

Найруулгын буюу хэлний алдаанд:

§  үг буруу сонгосон алдаа

§  үгийн өнгө аяс гажсан алдаа

§  яруу хэрэглүүр оновчгүй сонгосон алдаа

§  үг илүүдсэн алдаа

§   үг давтсан алдаа

§  Үг дутсан алдаа     орно.

Үг буруу сонгосон алдаа :

Энэ нь тухайн ойлголтод тохирох үгийг оновчтой сонгоогүйгээс ,гадаад үгийг махчилан орчуулснаас, ойрлцоо ба олон утгатай үгийн нийтээр хэрэглэж хэвшсэн байдлыг гажуудуулснаас ийм алдаа үүсдэг. Үгээ онож сонгоогүйгээс илэрхийлэх гэсэн зорилгодоо хүрч чадахгүй, тэрч бүү хэл огт өөр эсрэг ойлголт төрүүлж болох найруулгын алдаа үүсдэг.

Жишээ нь: Би тэр хүүхнийг зориуд чанга чанга/ байн байн/ ширтэж байлаа.

Жаргалтай гэр бүлийн хүүхдүүд инээд баяслаар дүүрэн байдаг ажээ. Гэрт түүний таван хүүхэд нарны илчинд эрхлэн найгах цэцэгсийн адил тааваараа тонгочин байна. /тоглон наадна./ гэх мэт.

Үгийн өнгө аяс гажсан алдаа:

Үгийн өнгө аяс гажсан алдаа  нь ойролцоо утгатай үгийн эгнээнээс тухайн хам сэдэвт аль оновчгүйг сонгосноос, тухайн үгийн утгыг сайн мэдэхгүйгээс, холбогдох ёсгүй үгсийг хооронд нь  холбосноос ийм алдаа үүснэ.

Жишээ нь: Түүнийг зүрхний инфаркт зүрхний шигдээсээр өвчилсөн гэх боллоо. Шинээр ирж байгаа бүх төрөлд зоригтойгоор гар дүрнэ гэж бодож байгаа. гэх мэт.

Яруу хэрэглүүр оновчгүй сонгосон алдаа:

Аливаа зүйлийг уншигчийн сонирхлыг татахаар бичихэд уран дүрслэлийн арга, хэлний яруу хэрэглүүр нэн чухал. Гэвч оновчгүй уран дүрслэл ,яруу хэрэглүүр нь гаргасан утга санааг бүрхэгдүүлж ,илтгэл үнэмшлийг бууруулдаг.Жишиж байгаа хоёр зүйлийн төсөөтэй талыг зөв сонгоогүйгээс ,хүний сэтгэл хөдөлгөх ур дутсанаас найруулгын яруу хэрэглүүр оновчгүй болдог байна.

Жишээ нь: Түргэний эмч хүүхэн “ээ хайран охин, ээ хайран ххүүхэд “ гэж шумуул шиг жингинэхэд Мягмарын бүх бие чичрэв. Ул бутарсан хүрэн хар үс нь өтгөн бөгөөд урт. гэх мэт.

 Үг илүүдсэн алдаа:

Шаардлагагүй илүү үг нуршсанааас чухам юу гэж өгүүлэх гэж буйг ухаарахад бэрх болдог. Бичиг ба ярианы хэлний тухайн харилцаанд хэрэггүй буюу илүү зүйлийг хасах арга боломжийг хэлний хэмнэлтийн зарчим гэнэ.Аливаа хэлэнд товчлох ёс, заримдаг ба бүрэн бус өгүүлбэр , төлөөний  үг зэргийг хэрэглэдэг нь хэлний хэмнэлтийн тодорхой нэг илрэл юм. Энэ зарчмийг зөрчсөнөөс үг илүүдсэн  алдаа гарна.

Жишээ нь: Түгээгчид ээ ! Шатахуун түгээгүүрийн цоргоноос нэг минутад нэг дусал, нэг цагт жаран дусал бензин хоногт 816 грамм , жилд 2500 литр бензин үрэгдүүлнэ гэдгийг санаж ажиллах/я/ хэрэгтэй. гэх мэт.

Үг дутсан алдаа:

Өгүүлж байгаа зүйлийг дэндүү товчлох юм уу, хит ерөнхийлснөөс ,үгийн баялаг хомсоос ,хэлний хэмнэлтийн зарчмийг өрөөсгөл баримталснаас , зайлшгүй тодотгол авах хэрэгтэй үгийг анхаараагүйгээс  учир шалтгааны уялдааг нарийн тунгаагаагүйгээс ийм алдаа гарна. Жишээ нь: Энэ хавар ...  700 ширхэг мод тарьж ,цардмал зам..... зүлэг тарих их ажил байна. гэх мэт.

Үг давтсан алдаа:

Нэг үг, нэг үндэстэй үгийг ойр ойрхон давтан хэрэглэхэд тухайн найруулгын яруу сайхан , хурц тод , уян зөөлөн ур чадал суларч улмаар найруулгын үг давтсан алдаа үүсдэг байна.

Жишээ нь: Улирлын хугацаатай талон нь зөвхөн тухайн улиралдаа хүчинтэй бөгөөд дараа улиралд өмнөх улирлын талоноор үйлчлэхгүй. гэх мэт.

Найруулгын алдааг засах нь:

Найруулгын алдааг засах дараах гурван шатны ажил байна.

  1. найруулгын алдааг олох, тэмдэглэх 
  2. найруулгын алдааг тодорхойлох
  3. найруулгын алдаатай өгүүлбэр, эхийг засаж  сийрүүлж бичих

жишээ нь:

  1.  Мэдээллийн төв1 хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагд2 ахаар төлөвлөгд3 жээ.
  2. – нөхцөл дутсан буюу хэлзүйн алдаа

- Нөхцөл илүүдсэн буюу хэлзүйн алдаа

- Нөхцөл илүүдсэн буюу хэлзүйн алдаа

  1. Сийрүүлэг

Мэдээллийн төвийг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангахаар төлөвлөжээ.

Ажиллах өгүүлбэр:

  1. Гэрт түүний таван хүүхэд нарны илчинд эрхлэн найгах цэцэгсийн адил тааваараа тонгочин байна.
  2. Иргэн бүр нэг мод тариалахыг уриаллаа.
  3. Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тул олж өгч тусална уу?
  4. Аймгийн засаг дарга томилогдов.

Найруулгын төрөл

Хүмүүс бүхий л амьдралаа ямар нэгэн харилцааны дунд өнгөрөөдөг бөгөөд энэхүү харилцааны үүрэг зорилго нэг нэгээсээ ялгаатай байдаг. Эндээс найруулгын хэв маяг , төрөл гэсэн ухагдахуун ойлголт гарч ирнэ.

Найруулгын төрлийн тухай ухагдахуун хэлшинжлэлийн ухааны тодорхой үеийг хамарч дамжин хөгжиж ирсэн байна.Найруулгын төрлийг найруулга зүйч доктор профессор Д.Отгонсүрэн :

§  эрдэм шинжилгээний

§  эрдэм шинжилгээний хялбаðчилсан зохиолын

§  албан бичгийн

§  сонины

§  уранзохиолын

§  ярианы найруулга гэж ангилсан

Найруулгын төрлийг найруулга зүйч доктор профессор Ц.Сүхбаатар:

  • албан бичгийн
  • сонин нийтлэлийн
  • шинжлэх ухааны
  • уранзохиолын
  • ярианы найруулга гэж ангилсан байдаг.

Өнөөдөр орчин цагийн монгол хэлний найруулгын төрлийг дараах байдлаар авч үзэж байна.

1. Албан бичгийн хүрээнд харилцааны үүрэг гүйцэтгэдэг албан бичгийн найруулга

2. Шинжлэх ухааны хүрээнд харилцааны үүрэг гүйцэтгэдэг шинжлэх ухааны зохиолын найруулга

3. Нийгэм,улстөр,эдийнзасаг,соёлын хүрээнд харилцааны үүрэг гүйцэтгэдэг сонин нийтлэлийн найруулга

4. Урлаг, уран зохиолын хүрээнд яруу хэрэглүүр, уран дүрслэлийг  гол болгодог уран зохиолын найруулга гэж ангилж байгаа бөгөөд  албан бичгийн , шинжлэх ухааны, сонин нийтлэлийн, уран зохиолын найруулгыг бичгийн найруулга гэнэ.

5. Ахуйн хүрээнд ,хүмүүсийн өдөр тутмын харилцаанд санал бодлоо солилцох үүрэгтэй ярианы найруулга

                             Албан бичгийн найруулга

             Албан харилцааны үүрэг гүйцэтгэж байгаа баримт бичгийн хэл найруулгыг албан бичгийн найруулга гэнэ.Албан бичгийн найруулгад албан байгууллага , иргэд хоорондын харüцаанд хэрэглэж байгаа тогтоол, зарлиг, тушаал ,заавар, захирамж албан даалгавар, удирдамж, протокол, тодорхойлолт, тайлан илтгэх хуудас, хууль дүрэм, мэдэгдэл, өргөдөл, санхүүгийн баримт бичгийн хэл найруулга хамаарна.

Албан бичгийн найруулгад хамаарах эдгээр баримт бичгүүд өөр өөрийн бүтэц , би÷лэг , хэмжээгээрээ ялгаатай боловч найруулгад баримтлах ерөнхий зарчим ,нийтлэг шинж нь адил билээ.Албан бичгийн хэл найруулга нь бичгийн найруулгад багтах бөгөөд үүрэг, зорилго, онцлог, үгсийн сангийн бүрэлдэхүүн , загвар зэргээрээ бусад бичгийн найруулгаас өөр. Албан бичгийн загвар гэхэд л төрөл төрлөөрөө ялгаатай.

Албан бичгийн найруулгад дараах шаардлага тавигддаг.

  1. Маш ойлгомжтой , энгийн тодорхой
  2. Албан бичгийн төрөл тус бүрийн тогтсон хэв загварыг баримталж бичих
  3. Доторх агуулга нь үнэн зөв, албан бичгийг үйлдсэн хүний нэр хаяг, бичсэн он сар тодорхой үнэн зөв байх
  4. Ёгт хошин шог, егөөдсөн, шилжсэн утгатай үг, далд утга хэрэглэхгүй байх
  5. Урансайхны янз бүрийн арга зэрэг чөлөөт найруулгыг хэрэглэхгүй байх.

Үгсийн сангийн онцлог:

Албан бичгийн хэрэглэх хүрээ ,үүрэг зорилгоос хамааран үгсийн сангийн бүрэлдэхүүн нь бичгийн хэлний бусад найруулгаас нэлээд өвөрмөц байдаг. Үүнд:

  1. Товч тодорхой бичих шаардлагын үүднээс хэлний хэмнэлтийн зарчмыг баримталж чимэг үг, тодотгол үг зэргийг бага хэрэглэнэ.
  2. Үгийн сангийн гарлын үүднээс авч үзвэл монгол хэлний үгсийн сангийн үндсэн үгс байдаг.
  3. Орж хэвшсэн тогтмол хэрэглэгддэг үгийг заавал хэрэглэнэ.тухайлбал: өргөдөлд ордог үг, тогтоолд ордог үг, тайлан хурлын тэмдэглэл зэрэгт ордог үг, гэх мэт / өргөдөл бичих учир нь, тогтоох нь, тушаах нь, .../
  4. Ажил мэргэжлийн /арбитр, менежер/,цол зэргийн /профессор, доктор, /,байгууллагын нэр хаяг/ прокурор, институт, кино, театр/,жин хэмжэýний / кг, метр/, улс төрийн хэллэг / парламент, лоббидох/ зэргийг орчуулалүй бичиж найруулна.
  5. Албан бичгийг орчин цагийн утга зохиолын хэлээр бичиж найруулна, нутгийн аялгууны үгийг хэрэглэдэггүй.
  6. Албан бичгийн найруулгад албархаг үг, хүндэтгэлийг үг, албархаг үг, зөвшөөрсөн, хүсэмжилсэн, татгалзсан үг хэлëýгүүд их ордог.
  7. Албан бичгийн найруулгад хар ярианы үг ордоггүй.
  8. Хүний сэтгэл хөдлөлийн өнгө аяс төдий л тусдаггүй, харин уриалан зоригжуулсан, жигшин буруушаасан, зэмлэсэн, сайшааж магтсан зэрэг аяс зохих хэмжээгээр орно.

Утга зүйн онцлог:

Албан бичгийн найруулгын чанар үгийн утгыг хэрхэн тохируулснаас ихээхэн шалтгаална.

Àлбан бичгийн үг утга зүйн хувьд дараах онцлогтой.

  • Албан бичигт аливаа үг ихэвчлэн шууд утгаараа ордог. Сэтгэл хөдлөлийн утга бараг ордоггүй.
  • Зүйрлэсэн утгыг албан бичгийн найруулгад төдийлөн хэрэглэдэггүй. Жишээ нь: Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад түүний дотор саран авхай мишээж, хайрын үлгэр шивнэнэ.
  • Төлөөллийн утгыг хязгаартай хэрэглэнэ. Óран зохиолын найруулгад Б.Ренчин гуай                                 “ Дөрвөн өлөн ам дагуулсан , хөл хүнд амьтан” гэж төлөөллийг хэрэглэжээ. Албан бичигт бол хүн амын тооллогî гэх мэтчилэн хэрэглэж байна.
  • Салаа утгыг хязгаартай , оновчтой сонгож хэрэглэнэ. Жишээ нь: Сургуулийн шинэ бүтцэд шилжих үе эхлэн анги дүүргэлтийн хэмжээг 35 хүүхдээс хэтрүүлэхгүй байх чиглэл баримтлах...    ” анги дүүргэлт” гэсэн үг нь боловсрлын салбарт ойлгомжтой нэр томъёо юм.
  • Ойролцоо үгийг туйлын хязгаартай хэрэглэнэ. Жишээ нь: хэвлийдээ хүүхэд тээж яваа эх хүнийг “жирэмсэн эмэгтэй , бие давхар , хөл хүнд , их гэдэстэй, цүдгэр” гэх мэт лон янзаар хэлж хэвшсэн. Албан бичгийн найруулгад эдгээр ойролцоо үгүүдээс “ жирэмсэн эмэгтэй” гэдгийг хэрэглэх жишээтэй .

 

 

Албан бичгийн төрлүүд:

1. Тогтоол:

            Захиргаа, нам, олон нийтийн аль ч байгуулагад Монгол улсын иргэн бүр сонгох сонгогдох эрхтэй. Иймээс жирийн ажилчин албан хаагч хэн боловч тогтоол төлөвлөх хэрэгцээ гарна. Тогтоол нь дэлгэрэнгүй товч хоёр янз байна.Тогтоол нь тогтсон загвартай. Дээд 4/1  - д нь аль албан байгууллагын ямар тогтоол , он,сар ,өдөр, дугаар , гарчиг, баруун талд нь үйлдсэн газар  тогтоолын толгой хэсэг орно.

4/2 хэсэгт тогтоолын үндсэн хэсэг а/ тэмдэглэх нь б/ тогтоох нь гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

Төгсгөл хэсэгт холбогдох хүмүүсийн овог нэр , тамга , гарын үсэг байна. тамгыг дарахдаа үгийн эхний гурван үсгийг оруулан дарна. Жишээ нь: захирал

2. Тушаал:

Тушаалыг Монгол улсын нутаг дэвсгэр дээрх бүх шатны засаг дарга нар , албан байгууллага, пүүс компаны захирал буюу төсөвийг захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтнууд хэрэглэнэ.

Тушаал нь:

 - толгойн хэсэгт:    нэр хаяг, дугаар, огноо ,хаана ямар газар төлөвлөж тогтоосон зэргийг тодорхой бичнэ.

    - үндсэн хэсэгт а/ “ үндэслэн тушаах нь” гэсэн тогтмол үгийг бичээд үндэслэлээ бичнэ. 

                                       б/ заалтын хэсэгт    1. ажилд авсугай

                                                                        2. цалин тогтоох

                       3. гэрээ                гэх мэт

 - төгсгөлийн хэсэгт  тушаалыг үйлдсэн хүний албан тушаал ,овог, нэр,тамга байна.

3.Захирамж:  Үүнийг Монгол улсын нутаг дэвсгэр дээрх бүх шатны засаг дарга нар гаргана.

Захирамж  нь:       -толгойн хэсэгт:  нэр хаяг, огноо , дугаар,  үйлдсэн газар зэргийг бичнэ.

- үндсэн хэсэгт

а/ “үндэслэн захирамжлах нь” гэсэн тогтмол үгийг бичээд юун тухай захирамжлах учир шалтгааныг тодорхойлно

 б/ захирамжийн заалтууд  1,2,3.... гэх мэт . Захирамжийн биелэлтийг тодорхой хүнд үүрэг хариуцуулж ,тодорхой хугацаа  заасан байна.

- төгсгөлийн хэсэгт овог нэр ,тамга

4. Өргөдөл:

Өргөдөл бол амьдарлын хэрэгцээ шаардлагаар хийх албан бичгийн нэгэн төрөл юм. аливаа өргөдөл толгойн хэсэг, үндсэн хэсэг, төгсгөл хэсэг гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

а/ Уг өргөдлийг уламжлан өргөн барих албан байгууллага, хүмүүсийн тодорхой хаягийг бичсэн толгойн хэсэг

б/ өргөдөл гаргах болсон учир, ямар хууль тогтоомж, заавар, зүйл анги, эрх үүргийн дагуу юуг шийдвэрлүүлэхийг хүссэнээ бичсэн үндсэн хэсэг

в/ өргөдөл гаргагчийн өөрийн тодорхой хаяг,овог нэр,огноо гэсэн төгсгөлийн хэсэг

5.Баримт: 

 а/ Толгойн хэсэг албан байгууллагын нэр , огноо

б/ Үндсэн хэсэгò “баримт бичих учир нь” гýсэн тогтмол үгийг бичиж найруулна.  Дотор нь юуны учир , юуг яах гэж байгаагаа товч бичээд дор нь баримт үйлдсэн хүний албан тушаал , нэр хаягийг гаргацтай бичсэн байх учиртай. Үсэг тоо засваргүй байхаас гадна мөнгөний баримтад мөнгөний тоог үсэг тоо хоёулангаар нь бичдэг. Орчин үед баримтыг ихэвчлэн хэвлэмэл маягт /бланк/ дээр бичих болсон байна.

6.Тодорхойлолт:

Аливаа байгууллагын удирдах хүмүүс өөрийн байгууллагын ажилчин ,албан хагчдын ажил байдлын тухай тодорхойлолт бичих, анги удирдсан багш ангийн сурагч оюутны зан байдал , сурлага хүмүүжлийн талаар тодорхойлж бичих , мэргэжилтэн хүн дагуулж ажилласан хүнийхээ ажил байдлын тухай тодорхойлолт бичих хэрэгцээ их гардаг.

Тодорхойлолтыг                    1.  Ажил байдал, зан төлөвийн тодорхойлолт

                                                2.  Ном зохиол, бүтээлийн тодорхойлолт  гэж ангилна.

Толгойн хэсэгт: хаана гаргаж байгаа, огноо, дугаар , үйлдсэн газрын нэр байна.

Үндсэн хэсэгт: хэнийг юунд тодорхойлж буйг бичнэ. Тухайн хүний мэргэжил,намтар ,гэр бүл орчин нөхцөл , ажилласан жил, гаргасан амжилт, гавъяа шагнал зэргийг дэлгэрэнгүй тодорхойлж бичнэ.

Төгсгөл хэсэгт: тодорхойлолт бичсэн хүний албан тушаал овог нэрийг тодорхой бичнэ.

7.Тайлан , илтгэх хуудас:

Аливаа ажил хэрэг ,албан томилолтоор яваад хийсэн ажил байдлаа илтгэн тайлбарласан илтгэх хуудас, тайланд ямар ажилтай хэний , ямар хугацаанд  хаана юу хийснийг  дэс дараатай товч тодорхой бичих ёстой байдаг. Үүнд:

  1. Ямар ажилтай хэний / овог нэр / ямар хугацаанд хийсэн ажлын тайлан гэсэн толгойн хэсэг
  2. Ямар хугацаанд хаана ,юу хийснийг тодорхой дэс дараатай, товч,тодорхой бичсэн үндсэн хэсэг
  3. Уг илтгэх хуудсыг бичсэн хүний албан тушаал, овог нэр буюу гарын үсэг, сар өдөр гэсэн төгсгөлийн хэсгээс бүрдэнэ.

8.Протокол:

Аливаа хурал зөвлөгөөн, цуглааны болсон үйл явцыг нэг бүрчлэн бичсэн баримт бичгийг протокол гэнэ.

Протоколын толгойн хэсэгт: юуны тухай хурал болох , ирц, он сар өдөр, болсон газар, орлцооны ирц зэргийг тэмдэглэнэ.

Үндсэн хэсэгт: хэлэлцсэн нь гэсэн тогтмол үгийг оруулан найруулж, хэлэлцэх асуудлыг бичээд, санал шүүмжлэл, хурлаас гарах шийдвэр  зэргийг товч тодорхой бичнэ.

Төгсгөлийн хэсэгт: огноо , өдөр, цаг, минут, эхэлсэн, дууссан хугацаа, протокол хөтөлсөн хүний овог нэр буюу гарын үсэг байна.

  1. Акт: 

Энэ нь сургууль, албан байгууллага, аж ахуйн нэгжид хийгддэг эд аж ахуйн баримт бичиг юм.

Толгойн хэсэгт: огноо ба үйлдсэн газрыг тэмдэглэнэ.

Үндсэн хэсэгт : Тооллогын комист хэдэн хүн, хэд хоногийн хугацаатай ажилласан , урьд жилийн тооллогын дүнтэй харьцуулахад гээд орлого, зарлагаа гаргана.Үнэ, тоо ширхэг, шалтгаан , орлого зарлага зэргийг бичнэ.

 Төгсгөлийн хэсэгт: акт бичнэ. Үүнд:

  1. Одоо байх эд хөрөнгийг бичнэ.
  2. Дутсан зүйлээ хэнээр төлүүлэхийг бичнэ.
  3. Хэрэгцээгүй болсон зүйлээ актаар тогтоолгох гэх мэт.

 

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 31
Өнөөдөр 724
Өчигдөр 1940
Энэ 7 хоногт 12001
Энэ сард 27626
Өнгөрсөн сард 44162
Нийт зочилсон 5428454

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    enee
    medeelel oruulbal iluu sonirholtoi
    гэрлээ
    хөөрхө юм байна
    сурагч
    МЭӨ манай эрний өмнөх. НТӨ-г яг юу гэж унших вэ. нийтийн тоололын өмнө...
    Зочин
    Манайхан боловсролын хувьд зөв зүйл гэж юуг хэлэх, юуг сайжруулан ашиг...
    багш
    давгүй санаа байна. ашиглаж үзье