ahlah angi shalgalt
Нийтэлсэн хэрэглэгч:    2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.

                      БАТЛАВ

ЗАХИРАЛ                   Л.ГЭРЭЛТУЯА

 

БУЛГАН СУМЫН 3 ДУГААР СУРГУУЛИЙН 11-Р АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛИЙН АНГИ ДЭВШИХ ДАХИН ШАЛГАЛТЫН СЭДЭВ

Хугацаа: 80 минут нийт оноо: 30

ХУВИЛБАР-А

Даалгавар тус бүрийг анхааралтай уншиж гүйцэтгээрэй.

Даалгавар-1 Эх судлал /7 оноо/

Ертөнц бол нууц

Нууцлаг энэ ертөнцийн түг түмэн  үзэгдэл юмсын нууцыг шимтэн шохоорхох, тэрхүү нууцыг тайлахын хүсэл эрмэлзэл бол хүнд төрөхөөс заяагдсан хүсэл. Хүний энэ төрөлх хүсэл өлгийтэй байхаас нь эхэлдэг. Хэн ч зааж өгөөгүй байхад, нүүрнийхээ өмнө даавуу барьж, түүнийхээ ард “нуугдах”, даавууныхаа араас гэнэт нүүрээ гарган “ход ход” инээд алдах юм уу, эсвэл гараараа нүдээ дарах мэтээр нуугдаж тоглодог. Хүүхэд хөлд орж энэ тэрийг шулганан гүйхээсээ эхлэн нуугдаж тоглох дуртай байдаг. Өөрөө нуугдахаас гадна нуугдсан хэн нэгнийг олох бүр ч дуртай.

Хүний энэхүү тэмүүлэл нь юмсын нууцыг тайлах үйлд түлхэж, үзэгдэл юмсын нууцыг тайлах тусмаа нууц руу тэмүүлэх тэмүүллийг нь гааруулдаг. Улангассан энэ тэмүүлэл нь үзэгдэл юмсын нууцыг нээж дууссан байсан ч ханахгүй нь хүний хүслийг хангачих нууц ертөнцөд байхгүйдээ ч бус, ертөнцийн нууцыг тайлснаар хүний хүсэл ханадаггүй. Нууцад тэмүүлдэг энэ хүний барагдашгүй хүсэл ертөнц дээрх нууцыг улам олшруулдаг.  Д.Батбаяр

1.1. Дээрх эх найруулгын ямар хэв маягт хамаарах вэ? /2 оноо/

А. хүүрнэмж     б. тоочимж       в. эргэцүүлэмж       г. тайлбарламж

1.2. Дээрх эхийн утга санаа, хэлбэр бүтцийн онцлогийг ажиглаад “Хорвоо бол хүсэл” сэдвээр тайлбарламж эх зохион найруулж бичээрэй. Үгийн тоо 100-150 /5 оноо/

Даалгавар-2 Өгүүлбэрзүй /5 оноо /

2.1. Дараах өгүүлбэрийг гишүүдээр зураад, бүтэц хэв шинжийг тодорхойлно уу. /4оноо /

Сэлэнгэ мөрөн үертэй байхад Дэнзэн рүү хэн нэг нь заавал ирдэг.

2.2. Дараах холбоо үгийн бүтэц, дарааллыг ажиглаад цэгийн оронд тохирохыг олж бичээрэй /1оноо/

эх орон, хар морь, эцэг эх, хурдан борлог, даавуу даалимба, хонхон цэцэг ......................

 а. шар шувуу           б. Багшийн сургууль               в. Зугаа цэнгэл                       г. тэгш өнцөгт

Даалгавар-3 Үг судлал /7оноо /

3.1. Дээрх эхэд байгаа “төрөхөөс” гэсэн үгийг үгийн бүтцээр задлан бүтээвэр тус бүрийг тайлбарлаарай. /4 оноо /

3.2. Дээрх эхэд орсон дараах үгсийн утгыг хам сэдвийнх нь хүрээнд холбон тайлбарлаарай. /3 оноо/

гааруулдаг .............................................................

улангассан ............................................................

шохоорхох ........................................................

Даалгавар-4 Уранзохиол /5 оноо/

Дараах шүлгийн бадгийн орхисон үгийг нөхөн бичээд хэний ямар зохиолын хэсэг болохыг нэрлэнэ үү.

Чихний чимэг ....................аялгуу сайхан.....................

Чин зоригт өвөг ..................минь .................................

Сонсох бүр яруу ........................гайхан .....................

Сод их билигт түмнээ бишрэн ..................би

Даалгавар-5 Монгол бичиг /6 оноо/

Монгол бичиг бүхий эхийг уншаад кирил бичигт хөрвүүлэн бичээрэй.

 

 

 

 

 

                      БАТЛАВ

ЗАХИРАЛ                   Л.ГЭРЭЛТУЯА

 

БУЛГАН СУМЫН 3 ДУГААР СУРГУУЛИЙН 8-Р АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛИЙН АНГИ ДЭВШИХ ШАЛГАЛТЫН СЭДЭВ

Хугацаа: 60 минут нийт оноо: 30

ХУВИЛБАР-Б

Даалгавар тус бүрийг анхааралтай уншиж гүйцэтгээрэй.

Даалгавар-1 Эх судлал /7 оноо/

Тогос

Ертөнц дээр өд нь хамгийн их тархсан шувуу - тогос. Эрт дээр цагаас түүнийг үхэлгүй мөнхийн бэлгэдэл хэмээн үзэж, өдөөр нь тэнгэр одыг бэлгэдэх болсон аж. Энэ нь түүний өдийг “нүдтэй” гэдэг болон мах нь мууддаггүй увьдастай хэмээн хэлэлцдэгтэй холбоотой. Тогос үнэхээр сайхан өдтэй. Түүн шиг сайхан өдтэй шувуу энэ орчлонд байхгүй. Тэнгэрийн дагинасын дэвүүр л ийм байдаг болов уу гэмээр. Үзэсгэлэнт өд сөдөө дэлгэн зогсож байгаа тогосыг харсан хэн боловч өөрийн эрхгүй уулга алдаж, мянган мутарт бурханы мутар бүхнээс ширтэх мэлмийг харсан мэт гайхан биширдэг. Өд бүхэн нь “нүдтэй” учир ийн харагддаг аж. Тогос өд сөдөө дэлгэн зогсохыг монголчууд “тогос шүхэрлэж байна” гэж хэлдэг. Тогос шүхэрлэхийг харсан хүн энэ насанд учрах ховорхон тохиолдол гэж баясч өлзий учрал бүрдэх нь хэмээн бэлгэшээдэг. Д.Батбаяр

1.2. Дээрх эх найруулгын ямар хэв маягт хамаарах вэ? /2 оноо/

А. хүүрнэмж     б. тоочимж       в. эргэцүүлэмж       г. тайлбарламж

1.2. Дээрх эхийн утга санаа, хэлбэр бүтцийн онцлогийг ажиглаад “Хунгийн чуулган” сэдвээр тайлбарламж эх зохион найруулж бичээрэй. Үгийн тоо 100-150 /5 оноо/

Даалгавар-2 Өгүүлбэрзүй /5 оноо /

2.1. Дараах өгүүлбэрийг гишүүдээр зураад, бүтэц хэв шинжийг тодорхойлно уу. /4оноо /

Үзэсгэлэнт өд сөдөө дэлгэн зогсож байгаа тогосыг харсан хэн боловч өөрийн эрхгүй уулга алддаг.

2.2. Дараах холбоо үгийн бүтэц, дарааллыг ажиглаад цэгийн оронд тохирохыг олж бичээрэй /1оноо/

хар морь, эх орон, хурдан борлог,  эцэг эх,  хонхон цэцэг,  даавуу даалимба ......................

 а. энхэл донхол                     б. багын найз                             в. уйлж дуул                           г. хадаг яндар

Даалгавар-3 Үг судлал /7оноо /

3.1. Дээрх эхэд байгаа “харсан” гэсэн үгийг үгийн бүтцээр задлан бүтээвэр тус бүрийг тайлбарлаарай. /4 оноо

3.2. Дээрх эхэд орсон дараах үгсийн утгыг хам сэдвийнх нь хүрээнд холбон тайлбарлаарай. /3 оноо/

увьдастай .............................................................

шүхэрлэж ............................................................

мэлмий ........................................................

Даалгавар-4 Уранзохиол /5 оноо/

Дараах шүлгийн бадгийн орхисон үгийг нөхөн бичээд хэний ямар зохиолын хэсэг болохыг нэрлэнэ үү.

Халуун хошуут малын …...............

Халзан цагаан сүрэг минь …..........

Хөлгөн судрын мэргэн …...............

Хөндлөн хөх уулс нь …...................

Даалгавар-5 Монгол бичиг /6 оноо/

Монгол бичиг бүхий эхийг уншаад кирил бичигт хөрвүүлэн бичээрэй.

 

 

 

 

 

                     

   БАТЛАВ

ЗАХИРАЛ                   Л.ГЭРЭЛТУЯА

 

БУЛГАН СУМЫН 3 ДУГААР СУРГУУЛИЙН 10-Р АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛИЙН АНГИ ДЭВШИХ ШАЛГАЛТЫН СЭДЭВ

Хугацаа: 60 минут                        нийт оноо: 33

ХУВИЛБАР-А

Даалгавар тус бүрийг анхааралтай уншиж гүйцэтгээрэй.

Даалгавар-1 Эх судлал /10 оноо/

Эхийг анхааралтай уншаад даалгаврыг гүйцэтгээрэй.

Нэгэн модны намтар

Би 1939 оны хөхөгчин туулай жилийн хавар Авдарбаян хэмээх төв халхын нэгэн тэнэгэр нутгийн бяцхан горхины эхэнд ургасан мод бүлгээ... ... Бусад модноос дутуу юм надад байх боловч ганцхан юманд би тэргүүнээ өргөнөм. Би байгалийн нэгэн уяхан ятга билээ. Чухам үүндээ л модны жаргалыг ханатлаа эдэлнэм. Хавраар би хамгийн түрүүн сэрдэг. Намраар би хамгийн түрүү гуньдаг. Навчис бүхэн минь өөрийн хөг аялгатай. Нэгэнтээ өвөл цаг ирж мөчир тэргүүнийг минь бууралтуулна гэдгийг мэдэж байвч тэр цагийг болтол шувуудын чуулгыг мөчиртөө наадуулж, навчсын түмэн хэлээр модны амьдралыг байгалийн хөг дуурьсалд нэгтгэн дуулах хүч тэнхээ төгөлдөр гэдгээ мэдэрч наран зүгт тэргүүнээ өргөнөм... Ш.Сүрэнжав /

1.1. Дээрх эхийг уншаад дараах асуултад эхээс иш татаж хариулаарай. /7 оноо/

· 1939 он- билгийн тооллын ямар жил байсан бэ?

· Зохиолч аль нутгийн хүн бэ?

· Яагаад өөрийгөө модтой зүйрлэсэн юм бол?

· Ятга, хавар, намар, өвөл, навчис зэргээр юуг төлөөлүүлэн дүрсэлсэн бэ?

· Өөрийн зорилгоо хэрхэн тодорхойлсон байна вэ?

· Өгүүлэгч өөрийн ажил мэргэжилд хэр сэтгэл ханамжтай байна вэ?

1.2.  Дээрх эхийн утга, бүтцэд тулгуурлан өөрийгөө ямар нэг зүйлтэй адилтган 100-150 үгтэй намтар эсээ бичээрэй /3 оноо /

Даалгавар-2 Өгүүлбэрзүй /5 оноо/

2.1. Дараах өгүүлбэрийг гишүүдээр зурж, бүтэц хэв шинжийг тодорхойлно уу. /4оноо/

Өвөл цаг мөчир тэргүүнийг минь бууралтуулна гэдгийг мэдэж байвч хүч тэнхээ төгөлдөр гэдгээ мэдэрч наран зүгт тэргүүнээ өргөнөм.

2.2. Дээрх өгүүлбэрт буй “өвөл цаг” гэсэн холбоо үгэнд тохирох тодорхойлолтыг олж дугуйлна уу. /1оноо/


А. Зэрэгцэж холбогдсон учир зэрэгцсэн нийлмэл үг

Б. Бүхэл хэсгийн харьцаанд байгаа бүхэлзүйжсэн холбоо үг

В. Цөм үг нь нэр үгээр илэрсэн учир нэрийн холбоо үг

Г. Уран дүрслэлтэй тул утгазүйжсэн холбоо үг

Даалгавар-3 Үг судлал /6оноо/

3.1. Дээрх эхэд буй “эдэлнэм” гэсэн үгийг үгийн бүтцээр задлан бүтээвэр тус бүрийг тайлбарлаарай. /4оноо/

3.2. Дээрх эхээс адилтгал, төлөөллийн жишээ тус бүр нэгийг олж бичнэ үү. /2оноо/

Даалгавар-4 Уран зохиол /5оноо/

Өгүүллэгийн төрөл зүйлийн онцлогийг Д.Нацагдоржийн “Ламбагуайн нулимс” өгүүллэгээр жишээлэн тайлбарлана уу. /үгийн тоо 30-50/

Даалгавар-5 Монгол бичиг /5 оноо/

Дараах эхийг монгол бичгээр бичээрэй.

Бороо ганц нэг дуслах нь сайхан

Борог өвс норсон байх нь сайхан

Хаврын цас гэр рүү урсах нь сайхан

Хаа нэгтээ шувууд ганганах нь сайхан

 

 

 

                                               БАТЛАВ

ЗАХИРАЛ Л.ГЭРЭЛТУЯА

 

БУЛГАН СУМЫН 3 ДУГААР СУРГУУЛИЙН 10-Р АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛИЙН АНГИ ДЭВШИХ ШАЛГАЛТЫН СЭДЭВ

Хугацаа: 60 минут                                                      нийт оноо: 33

ХУВИЛБАР-А

Даалгавар тус бүрийг анхааралтай уншиж гүйцэтгээрэй.

Даалгавар-1 Эх судлал /10 оноо/

Эхийг анхааралтай уншаад даалгаврыг гүйцэтгээрэй.

Савын гурван гэм

Нэгэн талаас багш нь номлох, нөгөө талаас шавь нь ихэд хичээнгүйлэн сайн үйлийн барилдага тэгш бүрдвээс сая эрдмийн хишиг хүнд тогтох жамтай. Энэ нь цэвэр ариун, бүрэн бүтэн саванд өрөм загсдагтай адил.

Нэгэн зүйл. Номын ширээнд багшийн урьд суувч чихээр үл сонсон өөр юм бодох нь хөмөрсөн тогоонд сүү дүүргэж болдоггүйтэй үлгэр нэг.

Хоёр зүйл. Багшийн айлдах номыг чихээр сонсовч хагас хугас тогтоох нь цоорхой тогоон дахь сүү мөдхөн гоожин дусах мэт

Гурван зүйл. Чихээр сонсовч утгыг үл ухаарах, ухаарлаа ч буруу тогтоох нь бохир саванд  хийсэн сүү гашлан ээдэж, өрөм цөцгий суудаггүй лүгээ нэгэн адил.

Нэгтгэн дүгнэвээс, уруу харуулсан сав, цоорхой сав, бузартай сав ийм гурван зүйл саванд сүү хөөрүүлж загсааж болдоггүй. Үүн лүгээ адил багшийн номыг

Сонсдоггүй

Алдаг оног сонсдог

Сонслоо ч утгыг буруу ухаардаг шавь эрдэм сурдаггүй.

“Хамгийн сайн боловсрол гэдэг хүн өөрөө өөртөө хүртээдэг боловсролыг хэлдэг” В.Скотт хэлжээ. Хүн хийсэн хичээлийнхээ хэмжээ, уншсан номын тоогоор цэцэн болдоггүй. Хичээллэх арга, өөрийн чинь мөрдөх зорилгод тохирч байна уу, үгүй юү, нэгэн үзүүрт сэтгэлээр хичээлдээ шамдаж байна уу, хичээл зүтгэл чинь хэвшил заншил болж байна уу гэдэг л гол асуудал. Шургуу чанга хичээж зүтгэсээр байвал хэн ч гэсэн хүний урд гишгэж чадна гэж хөдөлмөрч хүмүүс ярьж байдаг. Энэ үнэн л дээ.

1.3.  Дээрх эхийг уншаад дараах асуултад эхээс иш татаж хариулаарай. /7 оноо/

· Багш шавийн барилдлагыг юутай хэрхэн зүйрлэсэн бэ?

· “Нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргах” гэсэн хэлцийн утга илэрч байгаа хэсэг аль нь вэ?

· “нэг талаас”, “нөгөө талаас” гэсэн холбоос эхэд ямар үүрэгтэй байна вэ?

· Ямар шавь багшийн эрдмийг сурдаггүй вэ?

· Эхэд сурах зорилгыг юу юу гэж тодорхойлсон байна вэ?

· “Энэ үнэн л дээ” гэсэн өгүүлбэрт ямар баймж утга илэрч байна вэ?

1.4.   Дээрх эхийн утга, бүтцэд тулгуурлан “Ертөнцийн гурван сайн” сэдвээр 100-150 үгтэй эргэцүүлсэн эсээ бичээрэй /3 оноо /

Даалгавар-2 Өгүүлбэрзүй /5 оноо/

2.1. Дараах өгүүлбэрийг гишүүдээр зурж, бүтэц хэв шинжийг тодорхойлно уу. /5оноо/

Нэгэн талаас багш нь номлох, нөгөө талаас шавь нь ихэд хичээнгүйлэн сайн үйлийн барилдага тэгш бүрдвээс сая эрдмийн хишиг хүнд тогтох жамтай.

2.2. Дээрх өгүүлбэрт буй “ихэд хичээнгүйлэх” гэсэн холбоо үгэнд тохирох тодорхойлолтыг олж дугуйлна уу. /1оноо/


А. Зэрэгцэж холбогдсон учир зэрэгцсэн нийлмэл үг

Б. Бүхэл хэсгийн харьцаанд байгаа бүхэлзүйжсэн холбоо үг

В. Цөм үг нь үйл үгээр илэрсэн учир үйлийн холбоо үг

Г. Уран дүрслэлтэй тул утгазүйжсэн холбоо үг

Даалгавар-3 Үг судлал /6оноо/

3.1. Дээрх эхэд буй бүрдвээс гэсэн үгийг үгийн бүтцээр задлан бүтээвэр тус бүрийг тайлбарлаарай. /4оноо/

3.2. Дээрх эхээс зүйрлэл, адилтгалын жишээ тус бүр нэгийг олж бичнэ үү. /2оноо/

Даалгавар-4 Уран зохиол /5оноо/

Туужийн төрөл зүйлийн онцлогийг Д.Цэдэв “Улаан хамбан зодогт буюу тавын даваа” туужаар жишээлэн тайлбарлана уу. /үгийн тоо 30-50/

Даалгавар-5 Монгол бичиг /5 оноо/

Дараах эхийг монгол бичгээр бичээрэй.

Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай,

Монголын төлөө хэмээх сэтгэл манай зүрхнээ холбоотой.

Өсөхөөс сурсан үндэсний хэл орхиж болшгүй соёл мөн,

Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон мөн.

   БАТЛАВ

ЗАХИРАЛ                   Л.ГЭРЭЛТУЯА

 

БУЛГАН СУМЫН 3 ДУГААР СУРГУУЛИЙН 11-Р АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛИЙН АНГИ ДЭВШИХ ШАЛГАЛТЫН СЭДЭВ

Хугацаа: 60 минут                        нийт оноо: 30

ХУВИЛБАР-А

Даалгавар тус бүрийг анхааралтай уншиж гүйцэтгээрэй.

Даалгавар-1 Эх судлал /8 оноо/

Эхийг анхааралтай уншаад даалгаврыг гүйцэтгээрэй.

Зам

            Зам харагдахад хүн бодогдоно. Цэх шулуун явъя хэмээсэн эрмэлзэл нь танигдана. Сэрэмжлэхдээ тойрсон хэвгий, айхдаа гэлдэрсэн жалга, зориглохдоо давсан даваа бүхэн нь алган дээр мэт тод. Бусдын араас бурантаг хавчуулсан мэт явахгүй гэхдээ салаалж, мунхаглахдаа тойрч, дөтлөх гэж тамаа цайсан нь сэтгэл зовооно. Д.Батбаяр

1.1. Эхийн сэдвийг тодорхойлон нийлмэл өгүүлбэрээр бичээрэй. /2 оноо/

1.2. Эхийн цогцолборуудыг зааглан тус бүрийн гол санааг тайлбарла. /2 оноо/

1.3. Эхэд орсон “мэт” гэсэн холбоосын утга үүргийг тодорхойл. /2 оноо/

1.4. Эхээс газар орны байдал заасан нэр үгсийг ялган бичээрэй. /2 оноо/

Даалгавар-2 Өгүүлбэрзүй /6 оноо/

2.1. Дараах өгүүлбэрийг өгүүлбэрийн гишүүдээр зураад, бүтэц хэв шинжийг тодорхойлоорой. /4оноо/

Бусдын араас бурантаг хавчуулсан мэт явахгүй гэхдээ салаалж, мунхаглахдаа тойрч, дөтлөх гэж тамаа цайсан нь сэтгэл зовооно.

2.2. Дээрх эхээс цөм бүтэцтэй өгүүлбэрүүдийг олж бичээрэй. /2 оноо/

Даалгавар-3 Үг, бүтээвэр /6оноо/

3.1. Эхэд байх “мунхаглахдаа” гэсэн хэлзүйн үгийг бүтцээр задлан, бүтээвэр тус бүрийг тайлбарла. /4 оноо/

3.2. “Бусдын араас бурантаг хавчуулсан мэт явахгүй” хэлцийн утгыг тайлбарлаад уг хэлцтэй утга дүйх хэлц нэгийг олж бичээрэй. /2оноо/

Даалгавар-4 Уран зохиол /5 оноо/

Нарангэрэл дагины тууж буюу Цагаан дарь эхийн туужийн агуулга, дүр, уран сайхны онцлогоос ургуулан бодож, бодрол ухаарлын өнгө аястай, эргэцүүлсэн эсээ бичээрэй. Үгийн тоо 150-200

Даалгавар-5  Монгол бичиг /5оноо/

Дараах эхийг кирил бичгээр хөрвүүлээрэй.

 

 

 

 

 

 

 

   БАТЛАВ

ЗАХИРАЛ                   Л.ГЭРЭЛТУЯА

 

БУЛГАН СУМЫН 3 ДУГААР СУРГУУЛИЙН 11-Р АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛИЙН АНГИ ДЭВШИХ ШАЛГАЛТЫН СЭДЭВ

Хугацаа: 60 минут                        нийт оноо: 30

ХУВИЛБАР-Б

Даалгавар тус бүрийг анхааралтай уншиж гүйцэтгээрэй.

Даалгавар-1 Эх судлал /8 оноо/

Эхийг анхааралтай уншаад даалгаврыг гүйцэтгээрэй.

Могой

Нэг муу шидэмс шиг могой, хотолж байгаа хонь ямааны хөлд арай нэг юм гишгүүлчихгүй шүү өнгөрөв. Дөхөөд очсон чинь цагариглан хярах биш, харин өөдөөс огтхон ч хар сэргүй мургинан мөлхөж байна. Хөөрхий амьтан тэр олон малын хөлд өртчихөлгүй шүү амьд гарсандаа баярлан дуулж байгаа ч юм билүү. Ц.Чимэддорж

1.5. Эхийн гол ба шинэ санааг тодорхойлон нийлмэл өгүүлбэрээр бичээрэй. /2 оноо/

1.6. Эхийн цогцолборуудыг зааглан тус бүрийн гол санааг тайлбарла. /2 оноо/

1.7. Эхэд орсон “харин” гэсэн холбоосын утга үүргийг тодорхойл. /2 оноо/

1.8. Эхийн найруулгын хэв маягийг тодорхойлон бичээрэй. /2 оноо/

Даалгавар-2 Өгүүлбэрзүй /6 оноо/

2.1. Дараах өгүүлбэрийг өгүүлбэрийн гишүүдээр зураад, бүтэц хэв шинжийг тодорхойлоорой. /4оноо/

Нэг муу шидэмс шиг могой, хотолж байгаа хонь ямааны хөлд арай нэг юм гишгүүлчихгүй шүү өнгөрөв.

2.2. Дээрх эхээс 2 бүрэлдэхүүнт цөм бүтэцтэй өгүүлбэрүүдийг олж бичээрэй. /2 оноо/

Даалгавар-3 Үг, бүтээвэр /6оноо/

3.1. Эхэд байх “өртчихөлгүй” гэсэн хэлзүйн үгийг бүтцээр задлан, бүтээвэр тус бүрийг тайлбарла. /4 оноо/

3.2. “Баярласан хэрээ бархирах” хэлцийн утгыг тайлбарлаад уг хэлцтэй утга дүйх хэлц нэгийг олж бичээрэй. /2оноо/

Даалгавар-4 Уран зохиол /5 оноо/

Эндүүрэл хааны туужийн агуулга, дүр, уран сайхны онцлогоос ургуулан бодож, бодрол ухаарлын өнгө аястай, эргэцүүлсэн эсээ бичээрэй. Үгийн тоо 150-200

Даалгавар-5  Монгол бичиг /5оноо/

Дараах эхийг кирил бичгээр хөрвүүлээрэй.

 

 

 

 

 

 

 

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
7 цаг 13 минутын өмнө
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
7 цаг 32 минутын өмнө
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 28
Өнөөдөр 879
Өчигдөр 1728
Энэ 7 хоногт 4797
Энэ сард 42727
Өнгөрсөн сард 45825
Нийт зочилсон 5348501

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Хувийн их дээд сургуулийн ард улс төрчид байдаг тул сайдыг дарамталж б...
    Зочин
    Босгоо доошлуулдаг буруу шийдвэр байна. Цаана чинь ЭЕШ эхлэхээс өмнө э...
    Зочин
    Монгол хэлийг /эх хэлээ/ сайн сурах шаардлагатай байна. Алдаагүй бичиж...
    zuv
    yag unen mongol hunii setgel ulam muudaj mash ih munharch bgaa ni unen
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...