Shalgaltin sedew
Нийтэлсэн хэрэглэгч:    2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.

БАТЛАВ

ЗАХИРАЛ                   Л.ГЭРЭЛТУЯА

 

БУЛГАН СУМЫН 3 ДУГААР СУРГУУЛИЙН 6-Р АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛИЙН АНГИ ДЭВШИХ ШАЛГАЛТЫН СЭДЭВ

Хугацаа: 60 минут                                                                                                       нийт оноо: 34

ХУВИЛБАР-А

Даалгавар тус бүрийг анхааралтай уншиж гүйцэтгээрэй.

Даалгавар-1 Чээж бичиг. Багшийн уншсан эхийг анхааралтай сонсож, чээжээр алдаагүй зөв, цэвэр бичнэ үү /10 оноо/

Даалгавар-2 Эх /5 оноо/

Дараах эхийг анхааралтай уншаад эхийн гол санааг 30-50 үгэнд багтаан дэлгэрүүлэн бичээрэй.

   /2 оноо/

Зам

Хүн тэмээн жингийн цуваанаас ч урт, эдрээт замыг туулна. Тэр зам хязгааргүй урт. Шулуун, дардан, энхэл донхолтой, салаа гээд хүний туулах замын бэлчир янз янз байх ажээ.

“Хүн” нэрээ өргөж хүний дайтай яваа нэг нь шулуун дардан замаар сэтгэл өөдрөг, баяртай алхана. Алдаж онож, хоног өдрийг арай ядан өнгөрөөж яваа нэгэнд энхэл донхолтой салаа зам таарч хаачихаа ч мэдэхгүй мухардана. Амьдралын зам хүнийг хязгааргүй орон зайд хөтөлнө.

 

Даалгавар-3 Өгүүлбэрзүй /3 оноо/

Дараах өгүүлбэрийг өгүүлбэрийн гол гишүүдээр зурж, цөм бүтцийг тодорхойлно уу.

Лхам эгч эртлэн босч галаа түлэн, цайгаа чанаад, хүүгээ сэрээн, үнээгээ саана.

Даалгавар-4 Үг /6 оноо/

1. “жингийн” гэсэн үгийг үгийн бүтцээр задлан бүтээвэр тус бүрийг тайлбарлаарай /4оноо/

2.       “салхинд хийссэн хамхуул шиг” гэсэн хэлцийн утгыг нэг өгүүлбэрээр тайлбарлаарай  /2 оноо/                                                                                                        

Даалгавар-5 Уран зохиол /4 оноо/

Зохиолч болон зохиолын нэрийг зөв харгалзуулаарай.

1.       Д.Батбаяр                       а. Нойрсож буй үзэсгэлэн гоо гүнж

2.       Л.Толстой                      б. Миний ээж

3.       Д.Нацагдорж                 в. Шударга шүүгч

4.       Шарль Перро                 г. Гэмшил

   а. 1в, 2а, 3б, 4г              б. 1г, 2в, 3б, 4а              в. 2а,  1б,  3г,                г. 3а, 2г,  4б, 

Даалгавар-6. Монгол бичиг /2 оноо/

Дараах галиг бүхий өгүүлбэрийг монгол бичгээр бичээрэй.

Ман-у орун адугу, үхэр, тэмэгэ, хони, имага хэмэгсэн тамун төрүл-үн мал-тай.

 

 

 

 

 

 

БАТЛАВ

ЗАХИРАЛ                   Л.ГЭРЭЛТУЯА

 

БУЛГАН СУМЫН 3 ДУГААР СУРГУУЛИЙН 6-Р АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛИЙН АНГИ ДЭВШИХ ШАЛГАЛТЫН СЭДЭВ

Хугацаа: 60 минут нийт оноо: 34

ХУВИЛБАР-Б

Даалгавар тус бүрийг анхааралтай уншиж гүйцэтгээрэй.

Даалгавар-1 Чээж бичиг. Багшийн уншсан эхийг анхааралтай сонсож, чээжээр алдаагүй зөв, цэвэр бичнэ үү /10 оноо/

Даалгавар-2 Эх /5 оноо/

Дараах эхийг анхааралтай уншаад эхийн гол санааг 30-50 үгэнд багтаан дэлгэрүүлэн бичээрэй.

   /2 оноо/

Үнэг ба усан үзэм

Өлссөн үнэг боловсорч гүйцсэн жимсээ дааж ядан саглайх усан үзмийн бутыг харжээ. Тэгээд доор нь очоод хичнээн цоройсон ч үзэмнээс авч чадсангүй. Арга буюу өөр идэх юм хайн цааш одохдоо: -Энэ үзэмнүүд ч шал ногооноороо байна даа гэж бодлоо. Иймэрхүү явдал хүнд ч тохиолддог доо. Зарим нь авьяас чадалгүйгээсээ болоод амжилтад хүрээгүй байж тухайн нөхцөл байдлыг л буруутгадаг биш үү?

Даалгавар-3 Өгүүлбэрзүй /3 оноо/

Дараах өгүүлбэрийг өгүүлбэрийн гол гишүүдээр зурж, цөм бүтцийг тодорхойлно уу.

Болд хүрэн морио унаад, хөөрхөн дүүгээ сундлаад, цүнхтэй номоо үүрээд сургуулийн зүг явна.

Даалгавар-4 Үг /6 оноо/

1. “үзмийн” гэсэн үгийг үгийн бүтцээр задлан бүтээвэр тус бүрийг тайлбарлаарай /4оноо/

2. “амаа үдүүлсэн юм шиг” гэсэн хэлцийн утгыг нэг өгүүлбэрээр тайлбарлаарай  /2 оноо/

Даалгавар-5 Уран зохиол /4 оноо/

Зохиол болон зохиолын дүрүүдийг зөв харгалзуулаарай.

1.       Айсан цэцэг                                       а. Жуужаа

2.       Шидэт бийр                                       б. Бөөн саарал

3.       Жомбоо хүүгийн намтар                  в. Тэмүүлэн

4.       Арсландай мэргэн хаан                    г. Ма Лянь

   а. 1в, 2а, 3б, 4г              б. 1г, 2в, 3б, 4а              в. 1в,  2г,  3а,                г. 3а,  2г, 4б, 

Даалгавар-6. Монгол бичиг /2 оноо/

Дараах галиг бүхий өгүүлбэрийг монгол бичгээр бичээрэй.

Ман-у ама бөли булаган аймаг-ун булаган суман-ду амидурадаг сайихан гэр бөли.  

 

 

 

 

 

 

БАТЛАВ

ЗАХИРАЛ                  Л.ГЭРЭЛТУЯА

 

БУЛГАН СУМЫН 3 ДУГААР СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛИЙН АНГИ ДЭВШИХ ШАЛГАЛТЫН СЭДЭВ

Хугацаа: 60 минут                    нийт оноо: 28

ХУВИЛБАР-А

Даалгавар тус бүрийг анхааралтай уншиж гүйцэтгээрэй.

Даалгавар-1. Эх /7оноо/

Дараах эхийг анхааралтай уншиж ойлгоод даалгаврыг гүйцэтгээрэй.

Ажиллах эх

Өвлийн шөнө

Тасхийм хүйтэн өвлийн шөнө тэнгэрийн одон оч шиг гялалзаад, уул нурууг бүрхсэн хунгар цасны хасын өнгө түүний гэрэлд алмаазын адил гилтгэнэнэ. Хүйтний жавар өмнөөс үлээгээд, голын мөс тас няс хагарна. Хөндий тал мэлцийн цэлийгээд, хааяа нэг уулын орой эрвийн сэрвийн үзэгдэнэ. Хуучин сар шөнө дундын үед цухуйхад гэрийн нохой түүнийг ширтэн дэмий л хуцна. Хөдөөний айлын гадуур нэг ч үймээнгүй, үхэр хонь хааяа нэг хивж хэвтэнэ.

Ийм нэг шөнийн гүнд холоос хэдэн морины туурай түчигнэн, хоёр хүн гадаа ирж, морийг тушин оров. Удалгүй эхнэр Лхам босч, өрх татан, гал түлж, цай халаана. Харанхуй шөнийн дунд бор гэрийн тооноор утаа савсаж,  улаан оч хаялахад тэртээгээс үзэхэд үнэхээр сонирхолтой. Даруй үүрийн цолмон цэмцийн гарч ирэхэд адуу манасан хоёр хар хүн мордон, уурга чирэн давхиж одов. /Д.Нацагдорж/

1.1. Дээрх эх найруулгын ямар хэв маягт хамаарах вэ? /2 оноо/

А. хүүрнэмж     б. тоочимж       в. эргэцүүлэмж       г. тайлбарламж

1.2. Дээрх эхийн утга санаа, хэлбэр бүтцийн онцлогийг ажиглаад “Хотын шөнө” сэдвээр эх зохион найруулж бичээрэй. Үгийн тоо 100-150 /5 оноо/

Даалгавар-2 Өгүүлбэр /5 оноо /

2.1. Дараах өгүүлбэрийг гишүүдээр зурж, бүтэц хэв шинжийг тодорхойлоорой. /3 оноо/

Цагаан туурганы дэргэд улаан малгай туяарах бөгөөд улаан малгайн доороос хасын царай гэрэлтэнэ. /Д.Н/

2.2. Дээрх өгүүлбэрээс гол, дэд, захын дэлгэрүүлэгч гишүүдийг олж бичнэ үү. /2оноо/

Даалгавар-3 Үг судлал /8 оноо/

3.1. “гэрэлтэнэ” гэсэн үгийг үгийн бүтцээр задлан, бүтээвэр тус бүрийг тайлбарлаарай. /5 оноо/

3.2. “хага-” гэсэн язгуураас төрөл үг 5-ыг үүсгэн бичээрэй. /3оноо/

Даалгавар-4 Уран зохиол /4 оноо/

Зохиолын нэр болон зохиолын төрөл зүйлийг зөв харгалзуулаарй.

1. Алс газар сурахаар одогч                  а. Өгүүллэг

2. Ах дүү гурав                                       б. Тууж

3. Хишигт                                                в. Үлгэр

4. Баба г. Шүлэг

А. 1а, 2в, 3б, 4г Б. 4а, 3б, 2в, 1г В. 4а, 1б, 2г, 3в                        Г. 2а, 3г, 1б, 4в

Даалгавар-5 Үндэсний бичиг /4оноо/

Дараах галиг бүхий бичвэрийг монгол бичгээр бичээрэй.

Аруд-ун хүү-йин жориг хурча, адугун сүрүг-үн тугурай хурча, эр-э хүмүн-ү намтар элбэг, эмэгэлтү морин-у домуг байан.

 

 

 

БАТЛАВ

ЗАХИРАЛ                   Л.ГЭРЭЛТУЯА

 

БУЛГАН СУМЫН 3 ДУГААР СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛИЙН АНГИ ДЭВШИХ ШАЛГАЛТЫН СЭДЭВ

Хугацаа: 60 минут                    нийт оноо: 28

ХУВИЛБАР-Б

Даалгавар тус бүрийг анхааралтай уншиж гүйцэтгээрэй.

Даалгавар-1. Эх /7оноо/

Дараах эхийг анхааралтай уншиж ойлгоод даалгаврыг гүйцэтгээрэй.

Ажиллах эх

Намрын өглөө

Уулын бэлд нөмгөн хоносон манан  өглөөний  нарны шаргал туяанд  аажимхан дээшлэхэд, нөмөрт нь хоргодсон цэцэг навч, ургамал бүгд шүүрс алдан,  усан дусал бөнжигнүүлнэ.  Өрхөө татсан  гэрийн яндангаас цэнхэр утаа суунаглаж,  мөнөөх  манантай хамтад ханьсан тэнгэрийн орноо зорин одно.  Уяан дээр үүрсэх аргамаг хүлэг эзнээ хүлээн  эргэцэхэд, хэт дөрвөн туурай нь газар цавчилан цахилж, чийг даасан хөрс нэгэн агшнаа хатнам.  Тогоотой цай даргилан буцлах хоромд томоогүй жаахан жаал хүү, шүүдрийн дуслуудыг нүцгэн хөлөөрөө  үсчүүлэн  гүйнэ. Наран сөрөг  нүдээ онийлгон байж саравчлах түүний нүүрэнд  ээвэр нарны цацраг инээд тодруулан бүжиглэх аж. Шүүдрийн дусал, нарны цацраг, хүүхдийн жаргал гэрэлтсэн инээмсэглэлтэй сүлэлдэх монгол нутгийн минь намрын өглөө.  /Г.Галбадрах/

1.1. Дээрх эх найруулгын ямар хэв маягт хамаарах вэ? /2 оноо/

А. хүүрнэмж     б. тайлбарламж      в. эргэцүүлэмж       г. тоочимж

1.2. Дээрх эхийн утга санаа, хэлбэр бүтцийн онцлогийг ажиглаад “Хаврын өглөө” сэдвээр эх зохион найруулж бичээрэй. Үгийн тоо 100-150 /5 оноо/

Даалгавар-2 Өгүүлбэр /5 оноо /

2.1.  Дараах өгүүлбэрийг гишүүдээр зурж, бүтэц хэв шинжийг тодорхойлоорой. /3 оноо/

Хөх тэнгэрт мөнгөн цагаан онгоц дүүлэн нисч, дэргэдүүр хүчит галт тэрэг хурдлан давхина.

2.2. Дээрх өгүүлбэрээс гол, дэд, захын дэлгэрүүлэгч гишүүдийг олж бичнэ үү. /2оноо/

Даалгавар-3 Үг судлал /8 оноо/

3.1. “хурдлан” гэсэн үгийг үгийн бүтцээр задлан, бүтээвэр тус бүрийг тайлбарлаарай. /5 оноо/

3.2. “гар-” гэсэн язгуураас төрөл үг 5-ыг үүсгэн бичээрэй. /3оноо/

Даалгавар-4 Уран зохиол /4 оноо/

Зохиолын нэр болон зохиолын дүрүүдийг зөв харгалзуулаарй.

1. Хүүхдийн хувь                   а. Өнөрцэцэг

2. Баба                                     б. Норов

3. Ванька                                 в. Тото

4. Бурханбогд аав хоёр          г. Алехин

А. 1б, 2в, 3г, 4а Б. 4а, 3б, 2в, 1г В. 4а, 1б, 2г, 3в Г. 2а, 3г, 1б, 4в

Даалгавар-5 Үндэсний бичиг /4оноо/

Дараах галиг бүхий бичвэрийг монгол бичгээр бичээрэй.

Санаг-а алдаху-ду эхэ-йин сүн тангнай-ду амтагдажу, салхин-у үзүгүр залгиху-ду аги хогулай-ду аргагсан боржигжин-у бору тал-а мини.

 

 

 

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
2018 оны 9-р сарын 26. Лхагва гариг.
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 26
Өнөөдөр 715
Өчигдөр 1940
Энэ 7 хоногт 11997
Энэ сард 27617
Өнгөрсөн сард 44162
Нийт зочилсон 5428445

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    enee
    medeelel oruulbal iluu sonirholtoi
    гэрлээ
    хөөрхө юм байна
    сурагч
    МЭӨ манай эрний өмнөх. НТӨ-г яг юу гэж унших вэ. нийтийн тоололын өмнө...
    Зочин
    Манайхан боловсролын хувьд зөв зүйл гэж юуг хэлэх, юуг сайжруулан ашиг...
    багш
    давгүй санаа байна. ашиглаж үзье