Uchirtai gurwan tolgoi
Нийтэлсэн хэрэглэгч:    2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.

Сэдэв: СУРАЛЦАГЧИЙН УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ-СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

ҮНДЭСЛЭЛ

Дэлхийн  нийгмийн амьдралын чиг хандлага нь шинжлэх ухаан технологийн асар хурдацтай хөгжлийн явц түүний үр дүнд хувьсан өөрчлөгдсөөр байгаа өнөө үед хүний нийгэм болоод оюун санаа, ахуйн хэрэглээ байнга өсөн нэмэгдэж байгаа нь бидний өдөр тутмын амьдрал үйл ажиллагаанаас тодорхой болж байдаг. Энэхүү хүний өсөн нэмэгдэж буй хэрэглээ түүний хүчин зүйлс нь өнөөдөр бидний амьдрал ахуйд эерэг, сөрөг гэсэн хоёр янзаар нөлөөлж байна.

               Ялангуяа хүүхдийн амьдрах, сурч боловсрох орчин нөхцөлд орчин үеийн хөгжлийн чиг хандлага түүний хэрэглээ өсөн нэмэгдэж, түүнийхээ хэрээр хүүхдийн хүмүүжилд нөлөөлж байгаа нь аль ч шатны сургууль, боловсролын байгууллагаас тодорхой  харагдаж байдаг.

            Иймд хүний нийгмийн хөгжлийн явцад байнга өсөн нэмэгдэж буй хэрэглээний олон хүчин зүйлсийг хүүхдийн хүмүүжилд багаас нь зөв төлөвшүүлж, сурч боловсрох сургалтын үйл ажиллагаа, амьдрал ахуйдаа хэрэглэж сурах зөв хэрэглээ, хандлагыг буй болгох нь багш сурган хүмүүжүүлэгч бидний эн тэргүүний үүрэг болж байна.

Зорилго

Сурагчдын сургалтын үйл ажиллагаандаа бие дайчлан сурах идэвх санаачилга, ухаалаг хэрэглээг судлан дүгнэлт гаргах, хичээл сургалтын үйл ажиллагаандаа өдөр тутмын интернет хэрэглээ түүнийг хэрхэн зөв боловсон хэрэглэх чадвар хандлагыг тодорхойлох

Зорилт

Хэрэглээ түүний мөн чанарыг судлах

Хүүхдийн хэрэглээний онцлогийг тайлбарлах

Сурагчдын ухаалаг хэрэглээ сургалтын үйл ажиллагаанд хэрхэн хандаж буй хандлагыг судлан тодорхойлж, тулгамдаж  буй бэрхшээлээс гарах арга замыг нээн илрүүлэх

 

 

 

 

Удиртгал

Хэрэглээ гэж юу вэ?

            Хүн төрлөхтөн үүсэн буй болсон цагаас эхлээд байгалийн болон нийгмийн хүчин зүйлсийн нөлөөгөөр хүний амьдрал үйл ажиллагаатай холбоотой олон янзын хэрэглээ үүсэн буй болсон бөгөөд хэрэглээ гэдэг нь хүний хөгжлийн янз бүрийн түүхэн цаг үетэй салшгүй холбоотой эртний түүхэн үзэгдэл ажээ.

            Хүний нийгмийн хөгжлийн дагуу хэрэглээ нь өдөр тутамд байнга өсөн нэмэгдэж байдаг харьцангуй хөдөлгөөнт үзэгдэл бөгөөд эрдэмтэд хэрэглээний талаар янз бүрийн тодорхойлолт, үзэл, хандлагыг буй болгосон байдаг. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл хэрэглээ гэдэг нь хүний бүх татвар хураамжаа төлөөд үлдэж буй орлого юм. Энэ нь хэрэглээ, хуримтлал гэсэн хоёр хэсэгт хуваагдах бөгөөд ер нь хэрэглээ гэдгийг маш товчоор авч үзвэл хүний хэрэгцээний хангамжийг хэлдэг ажээ. Өөрөөр хэлбэл хэрэглээ нь иргэн, аж ахуйн нэгжүүдээс худалдан авч байгаа бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ юм.

Хүүхдийн хэрэглээний онцлог

Хүүхдийн хэрэглээ нь орчин үеийн нийгмийн хөгжилтэй уялдан эерэг, сөрөг хандлагыг буй болгож байдаг бөгөөд харамсалтай нь сөрөг хандлага нь давамгайлах болсон нь хүүхдийн цахим ертөнцтэй холбоотой хэрэглээ юм.

            Интернэт нь хүүхдийн сурч боловсрох, оролцох, харилцах болон өөр хоорондоо тоглох аргыг ч өөрчилсөөр байна. Урьд нь энэ бүхэн ихэвчлэн насанд хүрэгчдийн хараа хяналт дор, тодорхой орон зайд буюу номын сан, анги, тоглоомын талбай зэрэг орчинд болдог  байсан бол одоо бүхэл дэлхийтэй тухайн цаг мөчид бүрэн холбогддог цахим ертөнц буй болжээ. Техник, технологийн дэвшлийн ачаар уламжлалт нийгмийн тогтолцоонд үе тэнгийнхэнтэйгээ холбоо тогтоож чаддаггүй байсан хүүхэд, өсвөр насныхан  одоо найз нөхөдтэй болох, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох боломж бүрджээ.

Блог, Википедия, My Space, You Tube, Facebook, Twitter болон онлайн тоглоом зэрэг шинэ үйлчилгээнүүд нь интернэт хандалтыг нэмэгдүүлж, улмаар нийгмийн сүлжээгээ өргөжүүлэх болон хувийн мэдээллийн сангаа байгуулах боломж олгодог. Эдгээр үйлчилгээ нь оролцоо, бүтээлч байдал болон боловсроход олон талын эерэг боломжуудыг бий болгож байна.

            Интернэтийн ашиг тус их ч зарим эрсдлийг дагуулдаг. Хүүхэд залуучууд мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашигласнаар багагүй аюултай тулгардаг. Жишээ нь зохисгүй мэдээ, мэдээлэлтэй таарах, хувийн нууцлал алдагдах гэх мэт. Интернэт ашиглалт ихсэхийн хэрээр хүүхдийн эрх цахим ертөнцөд зөрчигдөж, цаашлаад харилцааны шинэ хэлбэр болон хувьсаж байна. Эдгээр эрсдлүүд нь шинэ хэлбэр, төдийгүй шинэ нэр томъёонуудтай болжээ. Жишээ нь, кибер тохуурхал, эргүүлэх зэрэг. Тухайлбал, Кибер тохуурхал нь интернэт, гар утас, видео тоглоомын систем, эсвэл бусад технологи ашиглан хэн нэг хүнийг ичээх, гомдоох зорилгоор бичвэр илгээх, пост бичих, зураг оруулахыг хэлнэ.

            Кибер тохуурхлын жишээ бол бичвэр мессэж эсвэл и-мэйл шуудан,   олон нийтийн сайтад цуу үг яриаг тавих, и-мэйлээр илгээх,  ичгэвтэр зураг, дүрс бичлэг, вебсайтууд, хуурамч хувийн мэдээлэл зэрэг багтана. Кибер доромжлол нь хүүхдүүдэд сэтгэл зүйн дарамт үзүүлэн биеийн болон оюун санааны асуудалд оруулдаг.

             Саяхны судалгаагаар цахим орчинд хохирогч болж байсан хүүхэд залуучууд цахим орчноос гадна ч хохирогч болох эрсдэл өндөр гэжээ. 2013 оны судалгаагаар АНУ-ын ахлах сургуулийн (9-12 анги) сурагчдын 15 хувь нь  цахим орчимд бусдад доромжлогдсон байна. [1] 

Судалгааны ажлын үе шат, үр дүн

Сэдэв: Интернет  хэрэглээ ба түүнийг сурагчдын сургалтын үйл ажиллагаандаа хэрхэн хэрэглэж буй хандлагыг судлах нь.

Хамрах хүрээ: Баянзүрх дүүргийн ЕБ-ын 127-р сургуулийн 9-12-р ангийн 120 сурагч 

Судалгааны арга зүйл:

ü Санал асуулгын арга

ü Баримт мэдээлэл цуглуулах

ü Судалгааны үр дүнг задлан шинжилж, нэгтгэн дүгнэх

Судалгааны ажлын зорилго:

            Сурагчдын сургалтын үйл ажиллагаандаа бие дайчлан сурах идэвх санаачилга, ухаалаг хэрэглээг судлан дүгнэлт гаргах, хичээл сургалтын үйл ажиллагаандаа өдөр тутмын интернет хэрэглээ түүнийг хэрхэн зөв боловсон хэргэлэх чадвар хандлагыг тодорхойлох.

 

 

 

Асуулга-1 Цахим ертөнц (интернет)-ийн талаар чи ямар ойлголттой байдаг вэ?

 

 

 

 

 

 

 

 

Асуулга-2  Интернетийн хэрэглээг чи сургалтын ямар үйл ажиллагаандаа түлхүү хэрэглэдэг вэ?

 

 

 

 

 

 

 

Асуулга-3 Цахим ертөнцийн ямар эх сурвалжийг түлхүү хэрэглэдэг вэ?

 

 

 

 

Асуулга-4  Дээрх цахим ертөнцийн эх сурвалжуудаас хамгийн үнэн зөв, баттай мэдээлэл олгодог нь аль нь вэ?

 

Асуулга-5 Ямар хичээлд интернетийн мэдээллийг өргөн хэрэглэдэг вэ?

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Асуулга-6 Интернет орчноос өөр мэдээлэл хүлээн авах ямар боломжууд байдаг вэ?

 

Асуулга-7Интернетээс олж авсан мэдээллээ хэрхэн ашиглаж боловсруулдаг вэ?

 

 

 

 

 

Асуулга-8 Интернетийн  мэдээллийг ямар орчинд хэрэглэдэг вэ?

 

 

 

 

 

 

 

Дүгнэлт

Шинжлэх ухаан технолгийн хөгжил дэвшлийн эрин үед хүний хөгжлийн асуудлыг цахим ертөнцгүйгээр төсөөлөх арга болж байгаа нь тодорхой бөгөөд энэ ч утгаараа өнөөдөр хүүхдийн интернет хэрэглээ өсөн нэмэгдэх хандлагатай болсныг дээрх судалгааны үр дүн харуулж байна. Нөгөө талаар хүүхдийн хүмүүжил, хичээл сурлагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар багш сурган хүмүүжүүлэгч бид байнга анхаарч цахим ертөнцөөс олж авч буй мэдээ мэдээллийг суралцагч маань хичээл сургалтын үйл ажиллагаандаа хэрхэн зөв боловсруулан хэрэглэх чадвар дадлыг төлөвшүүлэх аргазүйг боловсруулан хүүхдийн сурч мэдэх гэсэн их тэмүүллийг зөв хэрэглээ болгох талаар анхааран ажиллах нь судалгаанаас  харагдаж байна.

             Тухайлбал, интернетээс олж авсан мэдлэг мэдээллээ хэрхэн боловсруулж хичээлдээ хэрэглэдэг вэ? гэсэн асуулгад ахлах ангийн нийт сурагчдын 50 гаруй хувь нь мэдээллийг боловсруулах арга ухаанд сурацаагүй түүнийг шууд хуулбарласан байдлаар ашиглаж байгаа нь суралцагчийн ухаалаг хэрэглээний хувьд анхаарах зүйл гэдгийг харуулж байна.

Бэрхшээлээс гарах арга зам, дэвшүүлж буй санал

ü Суралцагчдыг цахим мэдээллийн хэрэгслүүдээс мэдээллийг хүлээн авч хичээл сургалтын үйл ажиллагаандаа зөв боловсон хэрэглэж сурах арга ухаанд сургах. Ингэхийн тулд:

Багш өөрөө интернет орчноос үнэн зөв мэдээллийг олж авах эх сурвалжуудыг олох,

Өөрөө сургалтын болог-уудыг нээж түүнийгээ суралцагчийн сурах үйл ажиллагаанд байнга холбон ажиллах арга зүйг боловсруулан ажиллах.

Суралцагчийн  мэдээллийн цахим ертөнцөөс олж авч буй мэдээллийн ашиг тус, гэм хорын талаар, ямар эх сурвалжаас хэзээ, хэдийд үнэн зөв  мэдээллийг  олж болох талаар багш таниулан сурталчилж байх.

Зарим нэг зайлшгүй шаардлагатай хичээлд тухайлбал уран зохиолын хичээлд ном сурах бичгийн хүрэлцээ хангамжаас шалтгаалан гар утас ашиглан  google-википедиа /нэвтэрхий толь/-оос эх зохиол унших, монгол хэл, гадаад хэлний хичээлд үгийн тайлбар толь ашиглах зэрэг хэрэгцээ хичээлийн цагаар зайлшгүй гардаг энэ үед суралцагч багштай хамтран интернетээс мэдээлэл цуглуулж түүнийгээ тухайн хичээлийн үйл ажиллагаандаа бүтээлчээр хэрэглэх хандлага төлөвшиж байдгийг анхаарах.

Ашигласан эх сурвалж, номзүй

1.       Жадамбаа Б., Жонни Балтзерсен (2008) Сургалтын чанар түүнийг сайжруулах арга зам Мэдээлэл

2.        

3.       Золзаяа Б., Мөнхтуяа Л., (2009). Багш нарын мэдээлэл харилцааны технологийн боловсролд.

4.       Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, (2013), Интернэт хэрэглэгчдийн зан төлвийн судалгаа, Улаанбаатар: Ном Хур хэвлэл

5.       Мянганы хөгжлийн зорилт хөтөлбөр (2011) Интернэт ба гар утас хэрэглэгчид Мөнхбат, С. (2011) Мэдээлэл, харилцааны технологийн өнөөгийн нөхцөл байдал, илтгэл

6.       Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газар (2005) Цахим Монгол хөтөлбөрийн эмхэтгэл, Улаанбаатар, Монгол Улс

7.       Монголын Хэвлэлийн Хүрээлэн (2015) Монголын хэвлэл, мэдээлэл өнөөдөр, Улаанбаатар хот

Web sait:

1.       http://web.nso.mn/portal/content_files/comppmedia/cpdf0x4255.pdf

2.       [ http://www.Internetworldstats.com/stats.htm]

3.       http://www.pewInternet.org/2009/06/17/connections-costs-and-choices/]

4.       http://www.nytimes.com/2006/

 

 



[1] Google.mn /википедиа/

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Орхон аймаг 2-р цэцэрлэг арга зүйч Л.Одонцэцэг "Товгор ханын чимэглэл хийх арга"
7 цаг 8 минутын өмнө
Орхон аймаг 2-р цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг "Товгор чимэглэл хийх технологи"
7 цаг 27 минутын өмнө
nairuulgazui
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
ahlah angi shalgalt
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Shalgaltin sedew
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Uchirtai gurwan tolgoi
2018 оны 6-р сарын 19. Мягмар гариг.
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 25
Өнөөдөр 867
Өчигдөр 1728
Энэ 7 хоногт 4790
Энэ сард 42715
Өнгөрсөн сард 45825
Нийт зочилсон 5348489

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Зочин
    Хувийн их дээд сургуулийн ард улс төрчид байдаг тул сайдыг дарамталж б...
    Зочин
    Босгоо доошлуулдаг буруу шийдвэр байна. Цаана чинь ЭЕШ эхлэхээс өмнө э...
    Зочин
    Монгол хэлийг /эх хэлээ/ сайн сурах шаардлагатай байна. Алдаагүй бичиж...
    zuv
    yag unen mongol hunii setgel ulam muudaj mash ih munharch bgaa ni unen
    Zochin
    Одоо энэ шалгалтыг болих гээд байгаа юм биш үү Та нар сонссоноо эсвэл ...