Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
Нийтэлсэн хэрэглэгч:    2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
Байгаль нийгмийн орчин Сэдэв: Амьтныг таа Үйл ажиллагааны хэлбэр: Туршилт Зорилго: • Ургамалд хөрс, ус, гэрэл, дулаан, агаар чухал болохыг мэдэх, хэрхэн ургадаг учир шалтгааныг мэдэх • Зүлэгний үр суулгаж ургалтыг ажиглах, энгийн туршилт хийх • Өөрийн хийсэн зүйлээрээ бахархах Сургалтын арга: • Ярианы • Үзүүлэн таниулах • Биечлэн хийж үзүүлэх • Зааварлах • Бие даалган үйлдүүлэх • Энгийн туршилт • Тоглоомын арга • Урамшуулах арга Бэлтгэл ажил: Хар шороон хөрсийг сайтар усалж бэлдсэн байна. Хэрэглэгдэхүүн: Хар шороон хөрс, зүлэгний үр, нэг удаагийн таваг, цэцэг услагчтай ус, нийлэг оймс, бээлий, байгалийн булангийн жижиг хүрз, Хугацаа: 30 минут Явц Багшийн дэмжлэг, чиглүүлэг Хүүхдийн хийх үйл ажиллагаа Үйл ажиллагаа .1 Багш оньсого таалгана. Утгыг ярилцана. “Бөмбөрч өнхрөөд бүгдийг айлгадаг Жаахан биетэй ч жадан хамгаалагчтай” Оньсогыг анхааралтай сонсож таамаглал дэвшүүлэн ярилцана. Үйл ажиллагаа 2. Зүлэг тарих туршилт: Багш биечлэн хийж үзүүлнэ. 1. Нийлэг оймсонд чийгтэй хар шороон хөрснөөс дүүргэн хийнэ. 2. Хөрсний дээд талын 2/3 хэсэг дээр зүлэгний үрээ тараан байрлуулаад амыг нь сайтар бэхлэн уяж хамар хийнэ. 3. Бэлэн болсон хөрсөө гонзгой хэлбэрт оруулна. 4. Цаасаар нүд хийж чимэглэнэ. Ямар амьтантай ижил төстэй болохыг ярилцан таамаглал дэвшүүлэн нэр өгнө. 5. Үр суулгасан хөрсөө туршлагын талбай болон цэцгийн савны суурь эсвэл нэг удаагийн таваг дээр байрлуулаад услана. 3-4 хүүхэд нэг баг болон багшийн зааварчилгааны дагуу ажиллана. Үйл ажиллагаа 3 • Нийт хэдэн хөрс бэлдсэн байнэ? • Бэлдсэн хөрснүүд хэмжээгээрээ ямар байна вэ? • Зүлэг тарихад хэдэн багаж, материал хэрэглэгдсэн байна вэ? • Багууд хэдэн гишүүнтэй байна ? • Бэлдсэн хөрснүүд ямар ямар хэмжээтэй байна ? • Бэлдсэн хөрсний тоотой тэнцүү чулуу түүнэ. • Дүн тоог тоогоор илэрхийлнэ. Үйл ажиллагаа 4 Хэний баг шалмаг вэ? тоглоом. Дүрэм: Хэрэглэсэн багж хэрэгслээ цэвэрлэж хураана. Тоглоомын дүрмийг сайн биелүүлсэн багийг ялагч болгон урамшуулна. Туршлагын талбайн хөрсийг тэгшилж янзлана. Мөн багж, хувцас, гараа цэвэрлэнэ. Үйл ажиллагаа 5 - 3-10 хоног нартай дулаахан газар байлгаж өдөрт 2 удаа услан зүлэг ургах явцыг ажиглуулна. Гарч байгаа өөрчлөлтийг ярилцана. - Нэрлэсэн амьтдын алинтай нь төстэй болохыг ярилцана. Шинэ мэдээлэл: Ургамал амьд бие учраас амьсгалж, хооллож, ургаж, үржиж, үхэж, мөхөх зэрэг байнгын хөдөлгөөнд оршдог. Ургамал үндсээрээ хөрснөөс ус, уусмал байдалд байгаа олон төрлийн эрдэс давсыг сорон авч хооллодог. Ургамлын гол тэжээл нь шим бодис юм. Шим бодис хөрсөнд байдаггүй ургамалд өөрт нь байдаг. Ургамал усыг нарны гэрлийн үйлчлэлээр нүүрсхүчлийн хийтэй нэгдүүлж шим бодис бий болгодог. Иймээс ургамал ус, нарны гэрэлгүйгээр амьдарч чадахгүй. Зараа нь хорхой шавьж, дун, мэлхий, могой, шувууны өндөг, мөөг, ургамлын үндэс, жимс жимсгэнэ, тарвас, үхсэн амьтны сэг гэх мэт олон янзын зүйлээр хооллодог. Үйл ажиллагаа 6 О,Сундуй “Ганган зараа” шүлэг Толины өмнө эргэлддэг Тонтгор зараа байж гэнэ. Өргөс өргөс муухай гээд Өөрийнхөө өргөсийг зулгаажээ. Гангарч гангарч аваад Гадуур гараад зугаалж гэнэ Яасан том “Хулгана вэ?” гэж Тааралдсан амьтад гайхаж гэнэ. Шүлгэнд тохирох хөдөлгөөн зохиомжлон, уран тод уншина.
[ 1 ] Зочин
2017 оны 11-р сарын 3. Баасан гариг.
ёчамыбөахыбөа
Зочин66.181.186.XXX
2017 оны 11-р сарын 3. Баасан гариг.
йыбө

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
өжуцаөжц
2017 оны 4-р сарын 23. Ням гариг.
сурган хүмүүжүүлэх арга
2017 оны 4-р сарын 14. Баасан гариг.
ишигhttp://www.davalgaa.mn/Modules/Scandal/shag.aspx
2017 оны 4-р сарын 9. Ням гариг.
Mr.
2017 оны 3-р сарын 30. Пүрэв гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 75
Өнөөдөр 475
Өчигдөр 897
Энэ 7 хоногт 4159
Энэ сард 35267
Өнгөрсөн сард 46611
Нийт зочилсон 5150547

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Synnar
    Bolovsrolin ardchilal bol songoltor surah gej oilgoj bolno
    Synnar
    Hend heregtei bgaan neg etseg eh yrij bna ldaa er emin es l ilyy surch...
    Synnar
    Bayrlalaa.hyyhdig hersy uhaantai zov dadal hevshiltei l bolgoh h.tei. ...
    zochin
    sanal neg bn,
    Synnar
    Onoogiin mongol hynd deg juram dutagdaj bna bolovsrolos gadna hyn chan...