Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
Нийтэлсэн хэрэглэгч:    2017 оны 4-р сарын 30. Ням гариг.

ОРХОН АЙМАГ

II ЦЭЦЭРЛЭГ

 

 

“Амьтад урлая”

Үйл ажиллагааны технологи     Description: C:\Users\personal\Desktop\New folder\20170316_104956.jpg

 

БАГШ:  С.ГҮНДЭГМАА

 

 

                                                             2017 . 02.01

             

 

 

                                                                    “Амьтад урлая”

Үйл ажиллагааны технологи

Сэдэв: ”Амьтад урлая”

Судлагдахуун: Дүрслэх урлаг

      Цэцэрлэг: 2

Сургалт явуулах  огноо: 2017-02-01   

Хугацаа: 10.00-10.30

Бүлэг: Бэлтгэл  “А”

Хүүхдийн тоо: 35

Багшийн овог нэр: Сампил Гүндэгмаа

Технологийн танилцуулага

СӨБ-ын байгууллага болох хүүхдийн цэцэрлэгийн өдөр тутмын хүүхэд хөгжүүлэх    “Дүрслэх урлаг”-ийн  үйл ажиллагааг  үлгэрээр дамжуулан хүүхдийн зурах урлан бүтээх үйл нь хүүхдийн тал бүрийн хөгжлийг дэмжиж бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, үлгэрийн   үйл явдлыг ярилцан ,гол утга санаанд анхаарлаа төвлөрүүлж, үлгэрийн баатруудад юу хэрэгтэй байна , яаж туслах , гол дүрийн баатруудыг  нэрлэх  олон талаас нь бодож, хийж бүтээх эрмэлзэл төрүүлж  өөрийн дуртай   дүрийг сонгож  зурах , наах, барих  урлан бүтээхдээ өнгө харьцаа зохицол нь бүрдсэн хуруун жүжиг, ширээний жүжиг , багт жүжгийг олон хувилбраар хийж жүжигчилэн тоглолт бүтээхийг эрмэлзэн өөрийн  бүтээлээрээ бахархах, гоё сайхныг мэдрэх, бусаддаа туслах ,  дүрд  хувиран   тоглох  зэрэг олон эерэг нөлөөллийг хүүхдэд үзүүлэх боломжтой юм.

   Технологийн зорилго, зорилт

Зорилго: Дүрслэх урлагийн  үйл ажиллагааг  үлгэрээр дамжуулан хүүхдийн зурах урлан бүтээх үйл нь хүүхдийн тал бүрийн хөгжлийг дэмжиж бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх

Судалгааны зорилт:

  1. Дүрслэн зурах, хайчлах, будах аргаар үлгэрийн баатруудыг бүтээх
  2. Усан будгийг зөв найруулан өнгө гарган будах чадвар эзэмших
  3. Бүтээсэн үлгэрийн баатраар өөрийн сэтгэгдлийг илэрхийлж ,үйл явдлыг жүжигчилэн тоглох чадвар эзэмших
  4. Бүтээлээрээ бахархах, гоё сайхныг мэдрэх

Технологийг үндэслэгч, хэржүүлэгч

Орхон аймгийн 2-р цэцэрлэгийн багш Сампил овогтой Гүндэгмаа

Танилцуулга:

  • Хөвсгөл аймгийн Тариалан суанд 1968 оны 09 сарын 04 нд төрж өссөн.
  • Эрдэнэт хотын Хялганат хорооны арван жилийн сургуулийг дүүргэсэн.
  • 1988 онд Цэцэрлэгийн Багшийн Техникум,2012 онд МУБИС –СӨБС –ийг бакалавр зэрэгтэй төгссөн.
  • Цэцэрлэгийн багш , арга зүйч
  • Мэргэжлийн заах аргач зэрэгтэй
  • 1988 оноос 1998 он хүртэл Улаанбаатар хотын 25 –р цэцэрлэгт багшаар
  • 2007 оноос одоог хүртэл Орхон аймгийн тэргүүний 2-р цэцэрлэгт арга зүйч багшаар ажиллаж байна.

Амжилтууд:

v  2009 онд Орхон аймгийн ЗД –ын жуух бичиг

v  2010 онд “Багшийн алдар” цол тэмдэг

v  2012 онд “Хүүхдэд ээлтэй багш” тэмдэг

v  2017 онд БШСУ –яамны “Боловсролын тэргүүн” цол тэмдэг

Технологийн зураглал

Технологийнг хэрэгжүүлсэн үе шатууд

  • Үйл ажиллагааны бэлтгэл хангах \ хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, орчныг сонгох\
  • Үйл ажиллагааг эхлүүлэх\ танхимыг бэлтгэх, проектор техник хэрэгслийг байрлуулах\
  • Сэдэлжүүлэх \ Үйл ажиллагаанд хамтран оролцохоор Царцаа шоргоолж хоёр ирсэн байна.Ямар үлгэрт гардаг амьтад билээ
  • Багш амьтан хийх аргачлалыг хийж үзүүлнэ
  • Ширээ ширээгээрээ баг болж ямар амьтан хийхээ сонгоцгооно
  • Багийн хүүхдүүдийг хийсэн амьтдаараа үлгэрийг үргэжлүүлэн тоглож усанд унсан шоргоолж дүүгээ татаж гаргана.

Заах арга:

  • Ажиглалтын арга
  • Ганцаарчилан ажиллах арга
  • Урамшуулах арга
  • Багаар ажиллах

Хэрэглэгдэхүүн: Цахим үзүүлэн, ширээний үзүүлэн- 8 ш дэлгэмэл үзүүлэн, бэлдэц 35 ш, усан будаг бийр,эсгий бал, цаас, цавуу, хайч

Хүүхэд нэг бүрд гарсан ахиц

  • Өөрийн сонголтоор үлгэрийн гол баатрыг сонгон зурах, урлан бүтээх чадвар нэмэгдсэн
  • Хүүхэд бүр идэвхтэй оролцсон
  • Бие биедээ туслаж хамтран тоглож байсан
  • Амьтан зурах, будах, наах чадвар сайжирсан
  • Өөрийн бүтээлээр тоглох, бахархах сэтгэгдэл төрсөн
  • Дүрслэх урлагийн үйл ажиллагааг үлгэрийн хэлбэрээр зохион байгуулах нь хүүхдийн сонирхлыг ихээр татсан, идэвхжүүлсэн үр дүн өндөр байгаа нь ажиглагдсан
    • Хүүхэд өөртөө итгэлтэй болсон, би чадна гэсэн зориг ажиглагдсан
    • Суралцах хүсэл эрмэлзэл нь нэмэгдсэн, уйгагүй оролдлоготой хийж буй зүйлдээ сэтгэлээсээ хандаж сурсан
    • Тоглонгоо суралцсан
    • Хүүхдийн хөгжлийг бүтээх өдөөх орчныг бүрдүүлж өгсөн
    • Бие даан хөгжих боломж бүрдэнэ
    • Эцэг эх, багш хүүхдийг өөрийн үйл ажиллагаандаа оролцуулан хамтран ажиллаххөгих чадварт суралцана
      • Хүүхдийг таньж мэдсэнээр цаашид тэдэнтэй ажиллах арга зам, үйл ажиллагааг удирдан чиглүүлэх арга зүйгээ тодорхойлоход дөхөм болсон
      • Багшид сонирхолтой байсан
      • Хүүхэдтэй хамт тоглож үлгэрлэж бүтээх боломж бүрдсэн
      • Асуудлыг олон аргаар бүтээлчээр шийдсэн
      • Хүүхдийн бүтээлээс шинэлэг арга олж авсан
      • Сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлсэн
      • Бүтээлчээр сэтгэж, бүтээлчээр хандах хандлага бий болсон

Багшид гарсан дэвшил

 

Онцлог давуу тал

  • Хүүхдийн сэтгэл ханамж, баяр хөөр дүүрэн, өөрийнхөөрөө байх
  • Багшийн төлөвлөт, зохион байгуулалт
  • Хүүхдийн бүтээлээс шинэлэг арга олж авсан
  • Хүүхдийг олон талаас хөгжүүлэх боломж дээшилсэн
  • Хүүхэд өөрөө ажиглаж ойлгох боломжтой болсон
  • Өөрийн хүсэл сонирхолыг чөлөөтэй илэрхийлэх, сэтгэж ургуулан бодох чадвартай

болсон

  • Багш нарын арга зүй туршлагаас суралцан ажлын байрандаа өдөр тутмын сургалт үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн.

              Сургалт зохион байгуулах чиглэл хоорондын интеграци

Oval: Амьтан урлая      

Үр дүн, ач холбогдол

  • Хүүхдийн хүсэл сонирхолд нийцсэн, сонирхолын дагуу оролцож чадсан

 

 

 

 

БОЛОВСРУУЛСАН БАГШ:  С.ГҮНДЭГМАА

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
Зүлэгний үр суулгаж, ургалтыг ажиглуулах, энгийн туршилт хийх
2017 оны 10-р сарын 20. Баасан гариг.
сайн бна уу?
2017 оны 5-р сарын 5. Баасан гариг.
ээзгий
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
Орхон аймаг 2 цэцэрлэгийн багш С.Гүндэгмаа "Амьтад урлая" технологи
2017 оны 4-р сарын 30. Ням гариг.
өжуцаөжц
2017 оны 4-р сарын 23. Ням гариг.
сурган хүмүүжүүлэх арга
2017 оны 4-р сарын 14. Баасан гариг.
ишигhttp://www.davalgaa.mn/Modules/Scandal/shag.aspx
2017 оны 4-р сарын 9. Ням гариг.
Mr.
2017 оны 3-р сарын 30. Пүрэв гариг.

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 77
Өнөөдөр 468
Өчигдөр 897
Энэ 7 хоногт 4153
Энэ сард 35260
Өнгөрсөн сард 46611
Нийт зочилсон 5150540

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    Synnar
    Bolovsrolin ardchilal bol songoltor surah gej oilgoj bolno
    Synnar
    Hend heregtei bgaan neg etseg eh yrij bna ldaa er emin es l ilyy surch...
    Synnar
    Bayrlalaa.hyyhdig hersy uhaantai zov dadal hevshiltei l bolgoh h.tei. ...
    zochin
    sanal neg bn,
    Synnar
    Onoogiin mongol hynd deg juram dutagdaj bna bolovsrolos gadna hyn chan...